UBLife Logo
Спорт

Френки де Йонг бэртлийн улмаас "Евро-2024" тэмцээнийг өнжихөөр боллоо

У.Чинзориг
У.Чинзориг
Френки де Йонг бэртлийн улмаас "Евро-2024" тэмцээнийг өнжихөөр боллоо

Нидерландын шигшээ даваа гарагт Исландын багтай нөхөрсөг тоглолт хийлээ. Энэхүү тоглолтод Нидерландчууд 4:0-ээр хожсон хэдий ч "Барселона"-гийн Френки де Йонг шигшээ багийнхнаа орхихоор болсон таагүй мэдээ тэдний хөгжөөн дэмжигчдийг гонсойлгов.

"Барселона"-гийн од Европын АШТ-ий өмнө бэртлээ эдгээж, бэлэн байдалд шилжинэ гэсэн өндөр хүлээлттэй байсан юм. Де Йонг дөрөвдүгээр сарын 21-нд "Реал Мадрид" багт 3:2-оор хожигдсон тоглолтын үеэр шагайгаа гэмтээж, "Барса"-гийн өнгөрсөн улирлын сүүлийн зургаан тоглолтыг өнжсөн. Гэсэн хэдий ч түүний хичээл зүтгэл Рональд Куманд итгэл найдвар төрүүлсэн учраас "Евро-2024" тэмцээнд оролцох 26 тоглогчдоо түүнийг багтаагаад байв. 

Де Йонг энэхүү гэнэтийн явдалд хариулахдаа “Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүйдээ харамсаж, сэтгэл дундуур байна. Өнгөрсөн долоо хоногт бид чадахаараа хичээсэн ч харамсалтай нь миний шагайны бэртлийг эдгээхэд илүү их хугацаа шаардлагатай боллоо. Томоохон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох нь тамирчин бүрийн мөрөөдөл төдийгүй нэр төрийн явдал билээ. Би ард түмнийхээ адил багаа хажуугаас нь дэмжих болно" гэсэн юм. 

Нидерландын шигшээ баг Де Йонгийн оронд Иан Маатсенийг бүрэлдэхүүндээ дуудах бололтой.

Исландын эсрэг нөхөрсөг тоглолтод Хави Саймонс шигшээ багийнхаа төлөөх анхны гоолоо оруулав. Харин тоглолтын хоёрдугаар хагаст Виржил ван Дейк, Донел Мален, Вут Вегорст нар бусад гоолуудыг хаалганд шигтгэсэн юм.

Нидерландын шигшээ баг 6-р сарын 16-нд Польшийн эсрэг тоглосноор "Евро-2024" тэмцээнийг эхлүүлэх бөгөөд үргэлжлүүлэн хэсгийн шатнаа Франц, Австрийн багуудтай тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.