Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг гурав дахь удаагаа Монголын орчин үеийн бүжгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын түншлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны 6-р сарын 15-аас 20-ны хооронд зохион байгуулах гэж байна. Гурав дахь удаагийн наадмын хүрээнд БНСУ-ын Урлагийн Зөвлөлтэй хамтарсан нүүдлийн урлан солилцооны хөтөлбөр, бүжиг дэглээчдийн чадавхыг дэмжих хөтөлбөр, бүжигчдийн чадавхыг дэмжих хөтөлбөрийг зохион байгуулж, тайлан тоглолтоо үзэгчдэд хүргэх юм. Тухайлбал БНСУ-ын “Мүдэн” бүжгийн хамтлаг болон Монгол бүжигчдийн хамтарсан нүүдлийн урлан-туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх бол Улаанбаатар театр, Монгол улсын консерваторт бүжиг дэглээчид, бүжигчдийн чадавхыг дэмжих зорилготой Австрали, Унгар, Германы бүжиг дэглээч нарын лекц, мастерклассууд, сургалтууд тус тус зохион байгуулж, наадамд оролцсон уран бүтээлчдийн хамтарсан тайлан тоглолтыг 6-р сарын 20-нд Улаанбаатар театрт олон нийтэд нээлттэй толилуулах юм. Та бүхэн наадмын дэлгэрэнгүй мэдээллийг 11 319015 дугаар, Motion Mongolia International Contemporary Festival фэйсбүүк хуудас болон marketing@artscouncil.mn хаягаар авна уу.
Наадмын хөтөлбөр:
Байршил: “Улаанбаатар” театр