UBLife Logo
Newsfeed

Хамгийн хартай зурхайн 5 орд

Хамгийн хартай зурхайн 5 орд

Мэдээж хэрэг зурхайн ордоор хүнийг хартай, харгүй хэмээн тодорхойлох нь өрөөсгөл ойлголт. Гэлээ ч олон зуун жил судлагдсан зурхайн ухаанд зарим нэг ордууд нийтлэг шинжээрээ бусад ордуудаас давуу хартай болох нь тогтоогджээ. Юмыг яаж мэдэх вэ? Үнэн эсэхийг та л тунгаана шүү дээ. Ингээд хамтдаа хамгийн хартай, өмчлөмтгий таван зурхайн ордтой танилцацгаая.


Хилэнц 

Мэдээж тэргүүлэгчээр хилэнцийн ордныхон жагсах нь дамжиггүй. Тэд хүчтэй сэтгэл хөдлөлтэйгөөс гадна өмчлөгчид гэдгээрээ алдартай. Хилэнцийн ордныхон хэн нэгэнд хайртай болсон бол тэднийг зөвхөн өөрт нь анхаарал хандуулаасай гэж хүсдэг ба араар тавилтыг тэвчиж чаддаггүй. Хэрэв та тэнийг нэг хуурсан бол өршөөнө гэж байхгүй л болов уу.  


Үхэр

Үхрийн ордныхон харилцааны хувьд тогтвортой, аюулгүй байдлыг эрхэмлэдэг. Хэрэв та түүнийг хардуулах ямар нэг үйлдэл хийвээс тэд аюултай мэдрэмж мэдрэн тухгүйдэх болно. Мөн хэрэв тэд сэжигтэй байдал ажиглах юм бол өөрсдийн мэдрэмждээ итгэдэг улс. Хэрвээ тэдний мэдрэмж нь зөв байвал тухайн харилцааг чимээгүйхэн шиг дуусгадаг ба нэг их асуудал үүсгээд байдаггүй. 


Арслан 

Арслангийн ордныхон хайртынхаа анхаарлыг татах дуртай. Хэрэв та түүнийг үл тоомсорлож байгаа мэт мэдрэмжийг төрүүлбэл бухимдаж хардаж эхлэх болно. Мөн тэд сэтгэл хөдлөлөө нэг их бариад байдаг хүмүүс биш учраас гал дүрэлзэж болох юм. 


Хонь 

Энэ ордонд төрсөн хүмүүс хүчтэй бас өөртөө итгэлтэй байдаг бөгөөд удирдлагыг гартаа авсан байдаг. Гэсэн ч тэдний сэтгэлийн гүнд хардалт болон эмзэглэл тодорхой хэмжээгээр бий. Хэрвээ та энэ ордны хүнтэй учирсан бол ихээхэн сэтгэл хөдлөлүүдтэй тулгарах ба нэг бол доошоо эсвэл хэт дээшээ хурдлах галзуу хулганад суулаа л  гэсэн үг. Яг үнэндээ тэд өөрсдөө ийм байх дуртай бөгөөд Савангийн дуурь шиг л адармаатай харилцаа үүсгэдэг. 


Матар 

Матрын ордонд төрөгсөд нь бүх цаг үед хардаж байдаг бөгөөд энэ тухайгаа маш сайн нууж чаддаг. Мөн тэд хэзээ ч энэ тухайгаа дэлгэж ярихгүй бөгөөд сайн тал нь гэвэл тэдний хардалт нь нэг их удаан үргэлжлээд байдаггүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\3.1.209.87