UBLife Logo
-

Шонхрын ан ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдлээ

Шонхрын ан ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдлээ

Этиопийн Аддис Абебад болж байгаа ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны чуулганаар Дэлхийн биет бус соёлын өвд шинээр 5 зүйлийг бүртгэх шийдвэр гаргалаа.Шонхрын ан

Шонхрын анг АНЭУ, Австри, Бельги, Чех, Франц, Герман, Унгар, Итали, Казахстан, БНСУ, Монгол, Марокко, Пакистан, Португал, Катар, Саудын Араб, Испани, Сири гэсэн олон улс нэр дэвшүүлсэн. ЮНЕСКО-гийн албан ёсны танилцуулгад “Шонхрын ан бол хүн төрөлхтний амьд өв уламжлал юм. Хэрэв анх шонхрын ан нь амь зуух арга хэрэгсэл байсан бол одоо байгаль хамгаалах, соёл, ард түмний эв найрамдал гэсэн ойлголттой салшгүй холбоотой болжээ. Анчид шувууг сурган, удирдаж, тэдний эзэн, хамгаалагч нь болдог. Шонхрын ан дэлхийн 60 гаруй оронд хөгжсөн бөгөөд бага зэрэг ялгаатай ч үндсэн арга барил нь ижилхэн. Шонхрын анчид бүлгээрээ анд гардаг. Зарим нь хэдэн долоо хоногоор ч гөрөөчлөх нь бий. Тэд гэртээ хариад галын дэргэд анчдад тохиолдсон адал явдлыг ярьж хөөрөн, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг. Шонхор сургах уламжлал гэрбүлийн хүрээнд, зарим улсад клуб, сургуульд хичээл заах замаар өвлөгдөн үлдэж байна” гэж бичжээ.  Энэтхэг ЙогЭртний Энэтхэгийн гүн ухааны сургаалд үндэслэн үүссэн Йог мөн энэ өвд бүртгэгдлээ. Йог нь хүний бие сэтгэлийн байдлыг цэвэршүүлэн, ариутгаж, эрүүл мэнд, урлаг, боловсролын салбарт хувь нэмэр оруулдаг билээ.

Ирак “Хидр Элиас баяр”Жил бүрийн хоёрдугаар сард иракчууд Аль-Хидрагийн дурсгалыг хүндэтгэн мөргөл үйлддэг. Үндэсний хувцсаа өмссөн иргэд гэрбүлээрээ цуглан, хоол идэж, үндэсний дабку бүжгээ бүжиглэн, Тигр мөрний эрэг дээр хүслээ шивнэн, лаа асаан, голд урсгадаг. Энэ бол ард иргэдийн эв нэгдлийг эрхэмлэдэг сайхан баяр билээ.

Саудын Араб Үндэсний Аль-мизмар бүжигАль-мизмар нь Саудын Арабын Хиджаз мужийн нутагт байдаг уугуул иргэдийн уламжлалт бүжиг юм. Энэ бүжгийг гэрбүлийн болон үндэсний баяраар хийдэг. 100 хүртэлх тооны бүжигчид өөд өөдөөсөө харан зогсож, алгаа ташин, хайрын дуу дуулцгаана. Ингээд л бөмбөрийн нүргээн дор бүжиг эхлэнэ дээ.

Казахстан Курес бөхКазахстаны үндэсний бөх курес нь үндэсний спорт төдийгүй олон улсын тэмцээн зохиогддог спортын төрөл болон хувирчээ. Энэ бөх ард олон, овог аймгуудын эв нэгдлийг бэхжүүлдэг гэж яригддаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
41
37
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.