UBLife Logo
-

Солонгос эрчүүд сард дунджаар арьс арчилгааны 13 бүтээгдэхүүн хэрэглэдэг

U
UBLife
Солонгос эрчүүд сард дунджаар арьс арчилгааны 13 бүтээгдэхүүн хэрэглэдэг

 

“Оо энгэсэг эр хүн бүрийн цүнхэнд явдаг чухал зүйлсийн нэг болсон" гэж Өмнөд Солонгосын хамгийн том арьс арчилгааны брэнд “AmorePacific”-ын IOPE косметикийг авахаар явж байсан Ким Жин Хо хэлэв. Өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Air Cushion” эрчүүдийн косметик нь арьс чийгшүүлэгчтэй  өө дарагч, нарнаас хамгаалах тос, арьс тайвшруулагч зэргээс бүрдэнэ. Судалгаагаар Өмнөд Солонгосын эрчүүд сард дунджаар 13 ширхэг арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг нь тогтоогджээ. Харин эмэгтэйчүүд нь тэднээс хоёр дахин ихийг хэрэглэдэг байна. Учир нь тэд арьс арчлах олон шатлалт аргыг хэрэглэж хэвшсэн аж. БНСУ-ын гоо сайхны томоохон брэндүүд бараг бүгд эрчүүдэд зориулсан косметиктэй. Тус улсын эрэгтэйчүүдийн арьс арчилгааны бараа, бүтээгдэхүүний зах зээл 2009-2014 онд эрчимтэй өргөжсөнийг “Euromonitor” судалж, тогтоосон юм. БНСУ нэг хүнд ногдох эрэгтэйчүүдийн гоо сайхны бараагаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхий даяарх эрэгтэй косметикийн борлуулалтын тавны нэгийг эзэлдэг. Мөн солонгос эрчүүд дани эрчүүдээс дөрөв дахин их гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авдгийг судалгаагаар тогтоосон байна.

Ийнхүү цэмцэгнэх нь эр зориг, хүч чадлаараа гайхуулдаг солонгос эрчүүдийн консерватив соёлтой зөрчилдөж буй. Цэргийн алба хаах хоёр жилийн хугацаанд нь ч найз охид нь тэдэнд арьсаа хамгаалахыг зөвлөж, чийгшүүлэгч илгээдэг аж. “AmorePacific”-ын “Innisfree” брэнд цэргүүдэд зориулсан маск бүтээжээ. Энэ нь хээрийн сургуулилалтын дараа арьс тайвшруулж, цагааруулах хүчтэй үйлчилгээтэй. Мөн бэйсболын тэмцээний дараа хэрэглэхэд ч нэн тохиромжтой гэнэ. Зарим эрчүүд нүүрээ чийгшүүлэхэд ихэд анхаарч буй нь үзэгдэх агаад сахалтай хүмүүс маскийг хэрхэн зөв тавихыг худалдагчаар заалгаж харагдана. “LG Healthcare”-ийн “Эр хүн бүр” шоуны үеэр явагддаг асуулт хариултад оролцсон нэг эр хөтлөгчөөс “Та улирал бүрт зориулж косметикээ сольдог уу” хэмээн асуужээ.

Ихэнх гоо сайхны брэндүүд бараа бүтээгдэхүүнээ дуучид, телевизийн олон ангит киноны жүжигчдээр сурталчлуулдаг. Сөүлийн Хонгик их сургуулийн эргэн тойрны гудамжууд хамгийн орчин үеийн загварлаг гудмууд хэмээн тооцогддог бөгөөд нүд, хөмсөг, сормуусаа хараар будаж, мөнгөлөг тень тавьсан эрэгтэй оюутнууд зөрнө. 16 настай Вондин “YouTube”-ээр эрэгтэй нүүр будалтын хичээл заадаг. Тэрбээр “Өмнөд Солонгосын цөөхөн эрчүүд л оддыг дуурайж нүүрээ будахыг хүсдэг. Гоёж гангалж, сайхан харагдах нь амжилттай байхын үндэс шүү дээ” гэжээ. Түүний хамгийн алдартай хичээл нь 6 минутын өдөр тутмын будалтын хичээл. Одоо моодонд орж байгаа үсний засалт духыг ил гаргадаг учир Вондин хөмсөг будах техник дээр голчлон анхаардаг. Илүү натурал харагдуулж, будахад амар байх тунгалаг хөмсөгний будаг сонгохыг тэрбээр зөвлөжээ. Эрэгтэй уншигчид түүнтэй нэгдэх боломж нээлттэй буй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...