UBLife Logo
-

Танилц: Дэлхийн хамгийн НӨЛӨӨ БҮХИЙ 100 хүн (бүрэн жагсаалт)

Танилц: Дэлхийн хамгийн НӨЛӨӨ БҮХИЙ 100 хүн (бүрэн жагсаалт)

Дэлхийг хэн эргүүлж байна вэ? Жил бүр манай гаригийн хамгийн чухал, нөлөө бүхий хүмүүс, улс төрөөс эхлээд эдийн засаг, бизнес, технологи, шинжлэх ухаан, урлаг соёлын салбарын тэргүүлэгчдийг нийлүүлээд “Time” сэтгүүл “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтыг гаргадаг. Тэд бол ямагт анхаарлын төвд байдаг. Үүнээс гадна тэд их, бага хэмжээгээр таны, миний амьдралыг өөрчилж байгаа хүмүүс. 

Энд дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид, алдартай дуучид, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид, тэмцэгчид, ижил хүйстнүүд, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч гээд янз бүрийн төлөөлөл багтсан. Тэднийг ганцхан зүйл нэгтгэж байгаа нь НӨЛӨӨЛӨЛ. Энэ жилийн жагсаалтад багтсан Дональд Трампийн тухай “Google”-д 5.9 сая мэдээлэл гарч, Аделийн Фэйсбүүк дахь дагагчид 64.8 сая хүрч, Усайн Болт гүйлтийн зам дээр, Кэти Ледеки усан санд, Стефен Карри шүүхийн танхимд бүхнийг манлайлж байна. Энэ бол нөлөөлөл. Тэр дундаа дэлхийн хэмжээний нөлөөлөл юм. Энэ жагсаалтад багтсан хүн бүр ямар нэг байдлаар биднийг байлдан дагуулж, сургамж бас үлгэр дууриал үзүүлдэг. 

13 дахь удаагийн “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтад дуучин Адель, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Оскарын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо, Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг, ОУВС-ын тэргүүн Кристине Лагард тэргүүтэй танил нэрс багтжээ. Бас бидний тэр бүр мэдэхгүй хүмүүс ч олон байна. 

Дэлхийг “эргүүлж” буй 100 хүнтэй танилцана уу!  

Адель, дуучин 

Ан Сан Су Чи, Бирмийн улстөрч 

Азиз Ансари, элэглэгч

Бинни Бансай, Сашин Бансал, “Flipkart”-ийг үндэслэгчид 

Ли Бергер, Палеоантропологич

Гаэл Гарсия Бернал, жүжигчин, тэмцэгч 

Мохаммед би Наеф, Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү 

Усайн Болт, Олимпийн аварга

Эли Броад, бизнесмен, филантропич 

Дэн Кардер, инженер 

Роё Чой, тогооч

Прияанка Чопра, жүжигчин 

Хиллари Клинтон, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч 

Та-Нэхиси Коатэс, зохиолч 

Жэймс Комей, АНУ-ын Тагнуулын төв газрын захирал 

Райн Күглер, кино найруулагч 

Тим Күүк, “Apple”-ийн гүйцэтгэх захирал 

Тэд Круз, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч

Стефен Карри, сагсан бөмбөгийн тоглогч 

Леонардо ДиКаприо, жүжигчин 

Жаха Дукурэ, “Safe hands for Girls”-ийн үүсгэн байгуулагч 

Идрис Элба, жүжигчин 

Р.Т.Эрдоан, Туркийн Ерөнхийлөгч 

Лаура Эссермэн, Шэлли Ванг, хорт хавдар судлаач 

Элена Ферранте, зохиолч

Кристиана Фигуэрэс, НҮБ-ын цаг уугын хэлтсийн ерөнхий нарийн бичгийн дарга

I Францис, Ромын пап 

Ариана Гранде, дуучин 

Гуо Пэй, загвар зохион бүтээгч 

Никки Хэлэй, Өмнөд Каролинагийн захирагч 

Льюс Хамилтон, “Formula 1”-ийн нисгэгч

Мона Ханна-Аттиша, Марк Эдуардс, судлаачид

Таражи П.Хэнсон, жүжигчин 

Франсуа Холланд, Францын Ерөнхийлөгч 

Лестер Холт, NBC телевизийн нэвтрүүлэгч 

Алехандро Инарриту, кино найруулагч 

Бярке Ингэлс, архитектор 

Оскар Исаак, жүжигчин 

Хөүп Жахрен, геобиологич

Кэйтлин Женнер, реалити шоуны од 

Жин Ликүн, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч 

Двайн Жонсон, жүжигчин 

Кэтлин Кеннеди, “Lucasfilm”-ийн ерөнхийлөгч 

Жон Керри, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга 

Ким Жон Ун, БНАСАУ-ын дарга 

Феликс Желлберг, “Youtube”-ийн од 

Карли Клосс, модель

Яаёой Кусама, уран бүтээлч 

Кристин Лагард, ОУВС-ын тэргүүн 

Кендрик Ламар, реппер 

Кэти Ледеки, усанд сэлэгч

Жулиа Льюс Дрэйфус, жүжигчин 

Палмер Лакей, “Oculus Rift”-ийг зохион бүтээгч 

Шон МакФарланд, АНУ-ын армийн генерал 

Маурисио Макри, Аргентинийн Ерөнхийлөгч 

Мелисса МакКартни, жүжигчин 

Ангела Меркель, Германы канцлер 

Юри Милнер, Venture capitalist

Ники Минаж, реппер 

Лин-Мануэль Миранда, жүжигчин 

Саниа Мирза, теннисчин 

Сержио Моро, Бразилийн Ерөнхий шүүгч 

Денис Муквеж, эмэгтэйчүүдийн эмч

Ибтихаж Мухаммед, туялзуур сэлэмчин 

Надиа Мурад, тэмцэгч

Сунита Нарайн, байгаль орчны хамгаалагч

Диана Наталицио, Техасын их сургуулийн тэргүүн 

Кэти Ниакан, биологич

Барак Обама, АНУ-ын Ерөнхийлөгч 

Раж Панжаби, “Last Mile Health”-ийг үүсгэн байгуулагч 

Сундар Пичай, “Google”-ийн гүйцэтгэх захирал 

Рэйнс Прэйбус, Үндэсний бүгднайрамдахчуудын нийгэмлэгийн тэргүүн 

Владимир Путин, ОХУ-ын Ерөнхийлөгч 

Максима, Голландын Хатан хаан 

Рагурам Раян, Энэтхэгийн Нөөцийн банкны тэргүүн 

Жина Родригиз, жүжигчин 

Лори Робинсон, АНУ-ын Агаарын хүчний генерал 

Марилинн  Робинсон, зохиолч

Ронда Роуси, тулаанч

Пол Райн, U.S. House of Representatives Speaker

Марк Раяланс, жүжигчин 

Берни Сандерс, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч

Жордан Спейт, гольфчин 

Риккардо, Тисши, “Givenchy”-ийн загвар зохион бүтээгч

Алан Стерн, сансар судлаач

Чарлиз Терон, жүжигчин 

Кип Торне, сансар судлаач

Жастин Трюдо, Канадын Ерөнхий сайд 

Дональд Трамп, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч

Цай Инг-Вэн, Тайваны Ерөнхийлөгч

Ту Ёоуёоу, химич

Даррен Уолкер, “Ford” сангийн ерөнхийлөгч 

Ванг Жианлин, Хятадын бизнесмен 

Си Жиньпин, БНХАУ-ын дарга 

Муссей Зерай, католик хуварга

Марк Зукерберг & Присцилла Чан, Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч, түүний эхнэр  

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
24
2
36
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.