1. Чамайг энхрийлэн харах харц хамгийн үзэсгэлэнтэй нь. -Коко Шанель

2. Хайрлах гэдэг зөвхөн биесээ харах биш харин хоёул нэг зүгт харахыг хэлнэ. -Антуан де Сан-Экзюпери

3. Эр хүн эмэгтэй хүний анхны хайр нь байхыг хүсдэг бол эмэгтэй нь эрэгтэйнхээ сүүлчийн хайр байхыг хүсдэг. -Оскар Уайльд

4. Ядуурал хаалгаар орж ирэхэд хайр дурлал цонхоор гараад, нисчихдэг.

5. Аз жаргалтай хайрын нууц нь сохор мэт байхдаа бус харин хэрэгтэй үед нүдээ аниад өнгөрүүлхийг мэддэг байхад оршино. -Симона Синьоре

6. Өөрөө өөрийгөө хайрлах нь амьдралын турш үргэлжлэх хайрын түүхийн эхлэл болдог. -Оскар Уайльд

7. Хайрыг мэдрэхгүй байна гэдэг хамгийн том ядуурал. -Тереза эх

8. Бид зөвхөн зүрхээрээ хардаг. Хамгийн чухал зүйлс нүдэнд үзэгдэх боломжгүй юм. -Антуан де Сан-Экзюпери

9. Бүтэхгүй хайрын араас хөөцөлдөхөд амьдрал хэтэрхий богинохон. -Хенри Фредерик Амьель

10. Мөнхийн биш хайр бол зовлон, харин хайргүй мөнхийн амьдрал бол там юм. -Густав Тибон

11. Хайр дурлалын тал дээр өрсөлдөөн их байвал би зай тавьж өгдөг. -Жо Кежман

12. Хайргүйгээр амьдрал үнэ цэнэгүй. -Серж Гансбург

13. Өдөр бүр би чамайг илүү ихээр хайрладаг. Өнөөдөр өчигдөрөөс илүү бас маргаашаас бага хайрладаг.

14. Хайргүй амьдрал бол амьдрал биш. Гэхдээ хайр дурлалтай амьдралд зовохгүй байна гэдэг боломжгүй юм. -Хенри Фредерик Амиэл
