Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компанийн хараат бусаар хийсэн Орон сууцны үнийн индексийн судалгааны энэ оны нэгдүгээр сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна. Судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сард орон сууцны үнийн ерөнхий индекс хасах 1.93 хувьтай гарч, өмнөх сараас 2.83 хувиар буурсан байна. Ерөнхий индексийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад 7.18 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл дараах байдалтай байна.
Шинэ орон сууц

Үнийн индекс 12.71 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 2.43 хувиар буурсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад 4.65 хувиар буурсан байна.
Хуучин орон сууц

Үнийн индекс хасах 8.02 хувь болжээ. Энэ нь өмнөх сараас 0.31 хувиар, өнгөрсөн оны нэг сараас 6.31 хувиар буурсан үзүүлэлт юм.