UBLife Logo
Лавлах

Хилийн боомтуудын баярын өдрүүдэд ажиллах хуваарь

Хилийн боомтуудын баярын өдрүүдэд ажиллах хуваарь

Монгол Улс, ОХУ-ын хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу Монгол, Оросын хилийн боомтууд Монголын уламжлалт сар шинийн баяр болон ОХУ-ын Эх орноо батлан хамгаалагчдын өдрүүдэд дараах хуваарийн дагуу ажиллана.

- Цагааннуур-Ташанта боомт II/23, 27,28, III/01-ний өдрүүдэд;- Ханх-Монд боомт II/23-наас III/01-ний өдрүүдэд;- Ульхан-Дээд ульхан боомт II/23-наас 28-ны өдрүүдэд;- Боршоо-Хандгайт боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд;- Тэс-Шар суурь боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд;- Арцсуурь-Цагаантолгой боомт II/27, 28, III/01-ний өдрүүдэд тус тус амарна.

Харин Олон Улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
40
34
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.