UBLife Logo
Цагаан сар

Цээжлэхэд хялбар Цагаан сарын 10 ерөөл

UBLife
UBLife
Цээжлэхэд хялбар Цагаан сарын 10 ерөөл

Цагаан сараар ганцхан “Амар байна уу” гэж мэнд мэдэхийг оронд амраг садан, ахан дүүсдээ билэгтэй сайхан ерөөлийг дэвшүүлбэл гайхалтай биш гэж үү. Доорх ерөөлийн үгсээс бүгдийг нь биш юм гэхэд хамгийн таалагдсан нэгэн сайхан ерөөлийг сайтар гэгч нь тогтоогоод авдаг юм шүү. Ингээд цээжлэхэд хялбар Цагаан сарын билэгт сайхан ерөөлүүдийг хүргэж байна.

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй

Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Хатуу өвөл харьж, урин хавар айсуйХамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуйБуурал жил улирч, буянт жил морилох ньӨвгөн жил харьж, өлзийт жил золгох нь

Аманд нь амар мэнд бялхажАтганд нь азын дөрвөн бэрх багтажАйл гэрт тань инээд хөөр цалгижАмар сайхан шинэлээрэй

Төрлөөрөө түвшин амгаланЭлгээрээ энх амгаланТөр улсаараа элбэг дэлбэгТөрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

Буян номын гэгээ тооноор чинь цацарчБурхад инээмсэглэн хаалган дээр чинь буужБуурал өвгөд халуун ам бүлээрэй цугланБүхнээс элбэг сайхан шинэлээрэй

Дээрээ тэнгэрийн нартайДэргэдээ ханийн нартайӨвөр дээрээ үрийн нартайӨөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай

Хоймортоо нарны бурхадтайХажуудаа насны бурхантайЭрүүл энх саруул сайханЭрч дүүрэн сэтгэл түвшин

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлжИдээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээТэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэйТэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баярШидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баярШинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баярШинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
1
9
1
1
1
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.