UBLife Logo
2017 оны Монголын эдийн засаг

Коксжих нүүрсний үнэ 300 ам.доллар давлаа

Э.Хулан
Э.Хулан
Коксжих нүүрсний үнэ 300 ам.доллар давлаа

Коксжих нүүрсний зах зээл дахин эрчимжиж, даваа гарагийн өглөө гангийн гол түүхий эдийн үнэ тонн тутамдаа 300.30 ам.доллар болжээ. Ингэснээр өнгөрсөн 19 долоо хоногийн дээд цэгтээ тулж байна. 

Австралийн нүүрсний төмөр замд гэмтэл гарсны улмаас өнгөрсөн хоёр долоо хоногт коксжих нүүрсний үнэ чангарч байгаа нь энэ юм. 

Төмөр зам энэ долоо хоногийн сүүлчээр дахин ажиллагаанд орох тухай эх сурвалжууд мэдээлж байна. “Mining weekly” сэтгүүлд дурдснаас үзэхэд 12-13 сая тонн коксжих нүүрс өнгөрсөн хоёр долоо хоногт Австралиас БНХАУ болон Японд нийлүүлэгдэж чадаагүй байна. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
33
8
40
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.