
Бүх нийтийн санал асуулгад Каталонийн иргэдийн олонх нь Испаниас салан тусгаарлахаар санал өгвөл тусгаар тогтнолоо даруй тунхаглана хэмээн өөртөө засах тус орны эрх баригч намынхан мэдэгдэв. "Иргэдийн олонх нь Каталаны БНУ-ыг байгуулах саналтай байвал мэдээж шууд л тусгаар тогтнолоо зарлах ёстой" хэмээн эрх баригч эвслийн тэргүүн Габриэла Сэрра ярьжээ.
Ирэх аравдугаар сарын 1-нд болохоор төлөвлөгдөөд буй бүх нийтийн санал асуулгыг Мадрид эсэргүүцсээр буй. Гэвч Каталоны удирдагчид хуулийн болон бусад саадыг заавал давж, зохион байгуулна хэмээн мэдэгдсэн юм. Испанийн зүүн хойд хэсгийн нэгжүүдийг Испанийн хуулийн төв системээс салгах хууль өргөн барихаар зэхэж байгаа аж. Салан тусгаарлах үзэлтэй нам парламентыг барьж байгаа учраас тус хууль батлагдах таамагтай байна. Ингэвэл Мадридтай яггүй зөрчил үүснэ хэмээн шинжээчид хэлж буй. Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойн Консерватив намын Хавьер Албиол эрх баригч намын мэдэгдлийг "Ардчиллын хувцас өмссөн төрийн эргэлт" хэмээн нэрийджээ. 7.5 сая хүн, өөрийн гэсэн өвөрмөц зан уламжлал, хэлтэй Каталон БНУ болохоор олон жил ярьж байгаа билээ.