Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Заавал санал өгөх 6 шалтгаан

Та санал өгөх, эсэхээ шийдээгүй, "Миний санал ч нөлөөлөхгүй дээ", "Хаашдаа тэр ялна" гэх мэтчлэнгээр бодож байгаа бол дахин нэг тунгааж үзээрэй.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт улс даяар үргэлжилж байна. Та санал өгөх, эсэхээ шийдээгүй, "Миний санал ч нөлөөлөхгүй дээ", "Хаашдаа тэр ялна" гэх мэтчлэнгээр бодож байгаа бол дахин нэг тунгааж үзээрэй. 

1. Улстөрчдөд анхааруулга өгөх 

Улс төрийн идэвхгүй хэмээн үл тоогсдод хариу барь. Сонгогчийн эрх үүргээ биелүүлэх нь бүхий л үйл явцыг анхаарч байгаагаа харуулж, дуу хоолойгоо сонсгоход зайлшгүй чухал. 

2. Нүүр бардам шүүмжлэх 

Таны хүсээгүй нэр дэвшигч ялах боломж мэдээж бий.

Тийм байсан ч та саналаа өгсөн бол сэтгэл амар шүүмжилж болно. 

3. Улсынхаа нүүр царайг тодорхойлох 

Ерөнхийлөгч олон улсад Монголыг төлөөлөх гол хүн байх болно. Зөвхөн Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг нь бус, үүнийг бодож саналаа өгөөрэй. 

4. Амралтын өдөр өгснийг бүү март

Өдөржин гэртээ амар, эсвэл хөдөө гарч шорлог хийж ид хэмээн төрөөс амралтын өдөр гаргаагүйг санаж, иргэний үүргээ биелүүлээрэй. 

5. Сонголт ямагт бий 

Сонгох хүнгүй гээд санал өгөхгүй гэж бодож байна уу?

"Өөрийг тань дэмжихгүй байна аа" хэмээн нэр дэвшигчдэд дуулгах боломж бас бий. Тодруулбал, цагаан хуудас. Сонгуулийн тухай хуулийн 99.2-д “Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно” хэмээн заасан байдаг. Хоёр хүнээс сонгомооргүй байгаа бол хүн битгий сонго. Гэхдээ л саналаа заавал өгөөрэй. 

6. Хугацаа орохгүй шүү дээ 

Санал өгөх байранд очоод саналын хуудсаа аваад санал өгөхөд ердөө хэдхэн минут л зарцуулагдана. 

Эцэст нь, одоо бие бие рүүгээ дайрлахаа больж, бусдынхаа саналыг хүндэтгээрэй. Таны хүссэн хүн ялаагүй ч байсан амьдрал үргэлжилсээр байх болно. 

Хамгийн их уншилттай
1
4 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
“Бөгжний эзэн” киноны шинэ анги 2026 онд нээлтээ хийнэ
2
14 цагийн өмнө
Баасан гарагт эхлэх Астанагийн Их дуулгад Монголын жүдочид хэнтэй барилдах вэ?
3
16 цагийн өмнө
Б.Мөнх-Эрдэнэ "Парис-2024" олимпын эрхийн тэмцээний эхний барилдаанд яллаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
Уржигдар
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
3 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.