UBLife Logo
-

Доналд Трампын дэмжлэг түүхэн доод түвшинд хүртлээ унав

Доналд Трампын дэмжлэг түүхэн доод түвшинд хүртлээ унав

"Washington Post" сонин, ABC телевизийн хамтран явуулсан судалгаагаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг америкчуудын 36 хувь нь л дэмжиж байна гэх дүн гарчээ. Энэ нь тус улсын сүүлийн 70 гаруй жилийн хамгийн доод дүн ажээ. Судалгаанд оролцогсдын 48 хувь нь тэрбумтын төрийн халааг авснаас хойш Америкийн нэр хүнд унасан гэж дүгнэсэн байна. 

Д.Трампын кампанит ажлын баг түүний том хүү болох Доналд Трамп Жуниорын хуульчдад их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь өнгөрсөн бямба гарагт ил болсон билээ. Энэ нь Трамп Жуниор Хиллари Клинтоны тухай ноцтой мэдээлэл цацах тохиролцоотойгоор орос хуульчтай уулзсанаас хоёр долоо хоногийн өмнөх явдал хэмээн "The Guardian" мэдээлжээ. Д.Трамп тус хэргийн талаар саяхан мэдсэн хэмээсэн аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
41
13
41
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.