UBLife Logo
Сэтгэл судлал

Ажлаас халшрах хам шинж буюу "Burnout"-аас хэрхэн гарах вэ?

Ажлаас халшрах хам шинж буюу "Burnout"-аас хэрхэн гарах вэ?

Өглөө эрт босоод ажилдаа явна, орой ажлаа тараад гэртээ харина, зарим нь үргэлжлүүлээд хичээлдээ явна. Шөнө ирээд маргаашийнхаа хоолыг бэлдээд унтана, зарим нь ядарсан биеэ дааж ядан оройн хоолоо ч идэж чадахгүй шууд л ор луу унаад өгнө. Маргааш нь энэ бүхэн давтагдсаар...Өдөр, хоног, цаг хугацаа хурдтайгаар өнгөрнө. "Энэ хугацаанд юу хийж амжуулав даа?" гэж өөрөөсөө асуухад мэдэхгүй, ямар ч байсан завгүй л байсан гэж бодогдохоос өөр зүйлгүй. Нэг мэдэхэд л робот болсон гэлтэй юуны төлөө ч ингэж хичээгээд байгаагаа мэдэхгүй үе хэзээ нэг өдөр танд тохиолдож л байсан биз дээ? Тэгвэл энэхүү мэдрэмжийг "Burnout" гэх агаад товчхондоо хүн завгүй хэмнэлээр удаан яван, одоо цагаас сэтгэл ханамжийг мэдрэхгүй, орчин тойрноо тухтай анхааралгүй явсаар нэг мэдэхэд хамаг зүйлс урсан одсоныг мэдэх буюу "бие болоод сэтгэлийн тэнхээ барагдахыг" хэлдэг байна. 

Энэхүү мэдрэмж нь хэрэв удаан үргэлжилбээс амархан ядарч, амьдралын эрч хүчгүй болох, стрессдэх зэрэг сөрөг үр нөлөөтэй. Товчхондоо сэтгэл гутралын шинж тэмдэгтэй ихээхэн төсөөтэй шинж тэмдгүүд илэрнэ. Гэхдээ сэтгэл гутралыг бодвол харьцангуй асуудлын эхлэл буюу зангилаа нь тодорхой байдаг гэсэн үг. Тэгвэл burnout-аас хэрхэн өөрийгөө аврах вэ? 

1. Өөртөө цаг гарга 

Burnout-аас гарах ХАМГИЙН чухал шийдэл бол өөртөө цаг гаргах юм. Бүхнээс чөлөө аваад ядаж ганц өдрийг өөртөө зарцуулаарай. Чингэхдээ салхинд гарах, дуртай зүйлээ хийх зэрэг юу ч хийсэн болно. Гагцхүү ажил болон гэр бүлийн асуудлуудаас чөлөө өвч тархиа амраах нь чухал юм шүү. 

2. Найзуудтайгаа уулзах 

Хэдий ажлын газрын хүмүүс тань таны найз нөхөд бас нийгмийн хүрээллийн нэг хэсэг ч гэлээ та бүхний харилцан яриа яаж ийгээд л ажлын тухай болчихдогийг анзаараарай. Иймд хүн бүрд ажлаас гадуурх хүрээлэл нэн чухал юм. Тийм ч учраас зориуд цаг гарган ажлаас гаднах үйл ажиллагаанд оролцон багын анд нөхөдтэйгөө уулзаж дурсамжаа сэргээгээрэй.

3. Завгүй гэх үгээс татгалзах 

Завгүй гэх үгийг хэлэх бүрд хүн ямар нэг байдлаар гэмших, сэтгэлээр унах мэдрэмжийг давхар мэдэрч байдаг талаар сэтгэл зүйчид мэдээлсэн байна. Иймд өөртөө болон өрөөлд завгүй гэж хэлэхээс аль болох татгалзаарай. Энэ нь юм болгоныг хүлээн зөвшөөр гэж байгаа юм биш шүү. Гагцхүү үгийн сонголтдоо өөрчлөлт оруулахыг зөвлөж байна. 

4. Тэнцвэр, тэнцвэр бас дахин тэнцвэр 

Аливаа сэтгэл зүйн асуудлууд аль нэг мэдрэмжийн тэнцвэр алдагдсанаас үүддэг. Өөрөөр хэлбэл гуниг, зовлон, жаргал, хөөрөл зэрэг бүхий л мэдрэмжүүд харилцан нэг түвшинд оршсоноор хүний сэтгэл зүй эрүүл байдаг гэж үздэг байна. Иймд өөрийн сэтгэл мэдрэмжээ эрүүл байлгахын тулд баланс буюу тэнцвэртэй байх хэрэгтэй. Ингэхийн тулд аждын цаг, гэр  бүлийн цаг, өөрөө өөртөө гаргах цаг гээд бүгдийг нь жигд хуваарилахыг зөвлөж байна.

5. Чанартай нойр

Сайн унтаж амрах жаргалтай амьдралын үндэс шүү дээ. Иймд чанартай нойрыг өөртөө цогцлоох нь зөвхөн burnout төдийгүй олон асуудлын гарц гаргалгаа юм.

6. Дасгал хөдөлгөөн хийх

Залуучууд бясалгал, йога хийх нь нэмэгдэж байна. Мөн байгууллагууд ажилчдаа сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулахад чиглэсэн сургалтанд хамруулаасай гэж хүсдэг хэмээн судалгааны оролцогчдын 25 хувь нь хариулсан байна. Иймд ямар нэг байдлаар өөртөө цаг гаргаж стрессээ таылах нь нэн чухал юм. Үнэхээр цаг зав байхгүй бол ажил гэртйнхээ хооронд унадаг дугуй ч унаж болно шүү дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.