UBLife Logo
Боловсрол

Англи хэлээр ном уншиж, татаж болох үнэгүй 20 сайт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Англи хэлээр ном уншиж, татаж болох үнэгүй 20 сайт

Доорх сайтуудаар хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын тэргүүлэгч их дээд сургуулийн сургалтын материалыг уншин судлах боломжтой. 1. ReadPrintЭсээ, утга зохиолын ба утга зохиолын бус, жүжиг, яруу найраг, богино өгүүллэг зэрэг өргөн баялаг цэстэй. "Time" сэтгүүлийн 2020 оны "Оны шилдэг вебсайт"-ын нэгээр нэрлэгдсэн эл сайтаас мянга мянган ном үнэгүй татаж болно. Орчин үеийн зарим номыг зохих төлбөрөө тушааснаар татан авах боломжтой.Холбоос: http://www.readprint.com/ 

2. ManyBooksЦахим хэлбэрийн 33 мянга гаруй номуудаас сонголтоо хийгээрэй. Зөвхөн цахим номуудаас гадна ном унших дуртай хэн бүхэнд таалагдах сонирхолтой нийтлэлүүд бий.Холбоос: http://manybooks.net/ 3. The Literature NetworkЗохиолчдын нэрсийг үсгийн дарааллаар байрлуулсан тул бусад сайтуудаас илүү цэгцтэй. Мөн зохиолчийн нэр дээр дарахад түүний намтар түүх, бичсэн зохиол бүтээл зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх болно.Холбоос: http://www.online-literature.com/ 4. Free Computer BooksБүх төрлийн компьютерийн хэл, програмчлалын номууд байдгаараа онцлог. Нэмэлтээр их сургуулиудын лекцийн тэмдэглэлийг ч унших, татах боломжтой.Холбоос: http://freecomputerbooks.com/ 5. LibrivoxАудио номын нэгдсэн сүлжээ. Бүх зохиол бүтээл бичмэлээс гадна давхар сонсох хувилбартай тул сонсголын мэдлэгээ сайжруулахад тохиромжтой. Сонгодог бүтээлүүд ч бий.Холбоос: http://librivox.org/ 

6. AuthoramaHTML, XHTML зэрэг 8 төрлийн өргөтгөлтэй цахим номууд бий. Англи, герман хэл голчилсон номуудтай бөгөөд энгийн минимал загвартай бүтэц нь уншихад саад болохгүйгээрээ онцлог.Холбоос: http://authorama.com/ 7. Project GutenbergХамгийн анхны цахим номын сүлжээ. 30 мянга гаруй цахим ном энд бий. Зөвхөн англи хэлээс гадна олон улсын хэлүүд дээрх ном, сургалтын материал, судалгааг уншиж танилцах, татах боломжтой. Хамгийн их татагдсан 100 бүтээлийн жагсаалтыг сонирхохоо мартуузай.Холбоос: http://www.gutenberg.org/ 

8. ScribdСудалгааны ажил, магистр, докторын зэрэг хамгаалсан материалаас эхлээд бэстселлер номууд ч бий. Сүүлийн үед трэнд болж буй номыг ч цахим хэлбэрээр "олж" болох нь давуу талтай.Холбоос: https://www.scribd.com/ 9. International Digital Children's LibraryЦахим сүлжээн дэх хамгийн том хүүхдэд зориулсан, хүүхдийн номын сан. Олон үндэстний үлгэр домгууд нь өөрийн гэсэн зурагтай нь таны хүүхдэд таалагдах нь гарцаагүй. Хүүхдийн нас, хүйс, сонирхлоор дамжуулан хайлт хийх боломжтой.Холбоос: http://en.childrenslibrary.org/ 10. eBooks and Text ArchivesГар утасны аппликейшнтэй тул татаж авч уншихад илүү тохиромжтой. Утга зохиолын, шинжлэх ухааны, зөгнөлт зэрэг бүхий л төрлийн ном зохиол бий.Холбоос: https://archive.org/details/texts 11. World Public LibraryТуршилтын зорилгоор хэсэг хугацаанд үнэгүй хэрэглэж болох ч удаан хугацаанд хэрэглэх бол 10 доллар тушаах шаардлагатай. Сая гаруй олон улсын бүтээл бий бөгөөд философийн номуудаараа онцлог.Холбоос: http://www.worldlibrary.org/ 12. Questia Public LibraryЭнгийн цэгцтэй, 5000 гаруй бүтээлийн сантай сайт.Холбоос: https://www.questia.com/library/ 13. Wikisource200 мянга гаруй бүтээл шууд унших, татахаар байршсан сайт. Бүтээлийн танилцуулга нь бусад сайтаас илүү дэлгэрэнгүй.Холбоос: https://en.wikisource.org/wiki/Main_Page 14. WikibooksВикипедиа шиг номын цаглабар толь. Бүх төрлийн номын тухай танилцуулга, уншигчдын үнэлгээг үзэж сонирхох боломжтой. Ихэнх номын тайлбар хэсэгт татаж авах холбоос өгөгдсөн байдаг.Холбоос: https://www.wikibooks.org/ 15. Bibliomania2000 гаруй сонгодог зохиол бий. Уншигчдын тэмдэглэлийг харах боломжтой.Холбоос: http://bibliomania.com/ 16. The Open LibraryЦахим болон хэвлэмэл номын сан. "Show Ebooks" хэсгийг идэвхжүүүлэн зөвхөн цахим хэлбэрийн номуудаас сонголтоо хийгээрэй.Холбоос: https://openlibrary.org/ 

17. Sacred TextsУлс үндэстэн, яс угсаатны "ховор" номууд энд цахим хэлбэрээр бий. Эртний сонирхолтой үлгэр домог хайж байгаа бол заавал ороод гараарай.Холбоос: http://www.sacred-texts.com/ 18. SlideShareДэлхий нийтийг хамарсан энэхүү сүлжээнд зөвхөн богино хэмжээний төдийгүй урт хэлбэрийн цахим номууд ч цөөнгүй бий.Холбоос: https://www.slideshare.net/ 19. Free eBooksИспани, Португал хэлээр нэвтрэх боломжтой. Ихэнх номууд нь PDF, TXT өргөтгөлтэй.Холбоос: https://www.free-ebooks.net/ 20. The Online Books PageАНУ-ын алдарт Пенсильвания их сургуулийн харьяа сайт. Олон улсын сургалтын материал, үе үеийн судалгааны өргөн хэмжээний бүтээлүүд бий.Холбоос: http://onlinebooks.library.upenn.edu/ 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.