Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Аудио ном үнэгүй сонсох боломжтой 10 вэб сайт


Орчин үед ихэнх хүмүүс цаасан ном унших цаг хомс болсон тул подкаст, аудио ном сонсох нь нэмэгдэж байна. Аудио номыг хаанаас ч, хэзээ ч хүлээн авч сонсох боломжтой тул магадгүй хоёр долоо хоногт уншиж дуусгах номыг алхаж явахдаа, хүн хүлээхдээ, нийтийн тээврээр зорчиж байхдаа 4-5 цагт багтаагаад л сонсчихож болно. Цаг хэмнэх, мэдээлэл олж авах гайхалтай хэрэгсэл болсон аудио номуудыг үнэ төлбөргүй хүргэдэг эх сурвалжуудыг танилцуулж байна. 


1. Loyal Books

Loyal Books сайтаас адал явдалт, хайр дурлалын, шинжлэх ухааны уран зөгнөлт, түүхэн гэх мэт олон төрлийн ном сонсож болно. Хүсвэл mp3 өргөтгөлтэйгээр татаж аваад утсан дээрээ сонсож болно. Эсвэл подкастын апплейшнээс хайж олоод сонссон ч болох юм. Тус сайт нь зөвхөн англи хэл дээр бус нийт 28 өөр хэлээр бичиг номуудыг уншигчдад санал болгодог. 

2. Open Culture

Open Culture бол ердийн нэг аудио номын сайт биш. Та эндээс эдийн засаг, философи, ардчиллаас эхлээд бясалгал, дасгал ажил, кино, боловсрол зэрэг хүссэн чиглэлээрээ онлайн хичээл үзэх боломжтой. Мөн л mp3 өргөтгөлтэйгээр татаж сонсох, эсвэл подкаст хэлбэрээр сонсож болно.

3. Digitalbook

Минимал хэлбэрийн цэвэрхэн дизайнтай Digitalbook сайт 100 гаруй мянган номыг epub (kindle-д зориулсан өргөтгөл), аудио хэлбэрээр татаж авах, подкаст хэлбэрээр сонсох боломжийг бүрдүүлжээ. Мөн сүүлийн үед трэнд болж буй номын жагсаалтуудыг эндээс харж болно. 

4. Overdrive

Overdrive олон мянган аудио номыг санал болгохоос гадна нийтийн номын сан, сургуулиудтай хамтарч ажилладаг тул тэндэхийн каталогт бүртгэгдсэн аудио номыг сонсох боломж олгодгоороо давуу юм. Тус сайтаас гаргасан Libby аппликейшн нь хэрхэн нийтийн номын санд бүртгүүлж, ном авахыг зааварчлах болно. Харин Sora аппликейшний тусламжтайгаар оюутнууд сургуулийнхаа аудио номын каталог руу нэвтэрч болдог аж. 

5. LibriVox

LibriVox сайт хэрэглэгчдэд аудио ном санал болгохоос гадна аудио номын санг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, та сайн дураараа ном уншиж, аудио номын тоог нэгээр нэмэгдүүлэх боломжтой.

6. Lit2Go

Бусад эх сурвалжаас олж чадаагүй сонгодог зохиол, шүлгүүдийг та эндээс олох нь гарцаагүй. 

7. Project Gutenberg

1971 оноос хойш хэвлэгдсэн номуудын хамгийн том дижитал архив болох Project Gutenberg сайтаас 60 мянга орчим номыг файл болон аудио өргөтгөлөөр татаж авч болно. LibriVox сайттай адил уншигчид сайн дураараа ном уншиж, бичүүлэх боломж бий. Түүнчлэн сайтад хүний хоолойгоор уншсан аудио номын каталог, компьютерийн тусламжтайгаар уншсан аудио номын каталог гэж тус тусдаа байдаг. 

8. Archive

Archive сайтаар зочилбол Naropa Poetics Audio Archive, Maria Lectrix, Internet Archive зэрэг бусад номын эх сурвалж руу давхар нэвтэрч болдгоороо онцлог. Аудио номоор зогсохгүй вэб хуудас, зураг, компьютерийн програм, цаашлаад 200 мянга гаруй хөгжмийн амьд тоглолтуудын аудио хувилбарыг олж сонсож болно. 

9. StoryNory

Бяцхан үрсээ унтахад нь сонсгох аудио үлгэр хайж байгаа бол хамгийн тохиромжтой эх сурвалжийг хэлж өгье. StoryNory нь орон орны, дэлхий нийтэд түгэн дэлгэрсэн алдартай үлгэр, домог, шүлэг, хөгжмүүдийг сонсогчдод хүргэдэг. Мэдээж хүүхэд сонсоход тохиромжтой, сонирхолтой, ойлгомжтой байхаар бодож номоо уншсан байдгаар давуу юм. 

10. Thought Audio

Уран зохиол, философи, шинжлэх ухааны ном, зохиолуудын бас нэг томоохон дижитал эх сурвалж бол Thought Audio юм. Хүн төрөлхтний олон мянган жилийн бодол, эргэцүүлэл, бясалгалын үр дүнд бий болсон мэдлэгийн охь, шимээс хүртэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй эх сурвалж. 

Эх сурвалж: Mashable 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
20
0
0
3
0
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

k 2020.01.13 66.181.189.47

ihenh n tulbur tuluh ystoi ym bnshd

1 Хариулах


Ганаа 2020.01.13 202.9.46.153

Англи хэлгүй олон хүн хүүхдүүд байгаа. Нийтлэлдээ анхааруулж хэлээрэ

0 Хариулах


Зочин 2019.09.19 45.117.32.2

Хөрвүүлэггүй юмуу

2 Хариулах