Өмнөговь аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт хол саахалтын зайд оршдог. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Баянзаг нь 20 – 50 орчим метр өндөр эгц цавчим эрэгтэй. Монгол орны хамгийн том цавуудын нэг юм. Галын дөл мэт улаан хөрстэй. Энэ газарт говийн заг мод ихээр ургадаг учир Баянзаг хэмээн нэрийдсэн байдаг. Эрт цагт нутгийн хүмүүс мянган тэмээ туугаад ороход тэмээний бараа харагддаггүй байсан хэмээх хууч яриа бий.
Унаа: Хувийн унаагаар эсвэл машин хөлсөлж явах боломжтой
Амралтын газрууд: Баянзаг жуулчны бааз (Булган сумаас зүүн тийш 18 км, Даланзадгадаас хойш 100км)
ГОВИЙН БАЯНБҮРД II (Даланзадгад хотоос баруун тийш 100 км зайд Баянзагийн дэргэд)
Таны явж очих маршрут: Замаараа олон юм үзье гэвэл: Улаанбаатар хот - Бага газрын чулуу - Гурван сайхан уул - Цагаан суварга - Баянзаг
Шууд зорьж очих бол: Улаанбаатар - Даланзадгад автобус - Даланзадгадаас хувийн унаа, хөтөч олж хүргүүлэх
Тэнд харах онцгой зүйл: Баянзаг орчим, Арц богд уулын урд хэсгийн уудам тал нь тэр чигээрээ монголчуудын нэн эртний түүхийг гэрчлэх бөгөөд 10000 жилийн өмнө хүн суурьшиж байсан дархны газрын үлдэгдэл, “Төгрөгийн ширээ”, “Хавцгайтын хадны сүг зураг” зэрэг түүхийн хосгүй үнэт өвүүдээр дүүрэн газар юм. Мөн та гайхалтай түгэх одод, үлгэрийн мэт нар мандах, жаргах мөчүүдийг харах боломжтой.