UBLife Logo
Аялал

Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ

Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ

Аялал зугаалга болоод дэлхийн мэдээ мэдээллийн хамгийн том, нэр хүндтэй, 50 жилийн түүхт Lonely Planet-ийн зүгээс энэ онд аялах шилдэг 10 улсыг нэрлэсэн бөгөөд манай улсыг эхний байранд жагсаажээ.

Нийтлэл болоод зургийн эх сурвалж: Lonely Planet, CNN


1. Монгол

Уужим, бас тэнэгэр, адал явдал болоод соёлын гайхалтай аяллыг Монгол улсаас мэдрэх боломжтой. Орос болон Хятад гэх хоёр гүрний дунд байрлах тус улсад аялж зочлох нь өмнө нь хэцүү мэт санагддаг байсан ч одоо тэд үүл хаалгаа улам томоор нээж, улс орноо танин мэдэхэд урьж байна. 

2. Энэтхэг

Шинэ аяллын маршрутууд бий болсноор Энэтхэг улс руу Европ болон АНУ-аас зорчин очиход илүү амар болж байна. Дэлхийн хамгийн их өнгө нэг дор цогцолсон тус улсад хамгийн урт голын завьтай аялал, галт тэргийн өвөрмөц аяллыг мөн мэдрэх боломжтой. 

3. Сент-Люси

Цагаан элсээр бүрхэгдэж, тунгалаг далайгаар хүрээлүүлсэн энэхүү арал дэлхийн хамгийн шилдэг бал сарын аялал хийх боломжтой улсын тоонд ордог. Тус улс орны зүгээс өөрсдийн соёл, бүтээлч байдал, газар нутгаа бусдад мэдрүүлэхээр аялал жуулчлал дээр ихээхэн анхаарч, үүд хаалгаа улам томоор нээгээд байна. 

4. Мексик

Адал явдал, үүх түүх, соёл, хоол болоод урлагт дурлаж буй хэн бүхний очих газар. Энэ жилээс тээврийн шинэ шинэ үүд хаалга нээгдэж буйтай холбоотойгоор аялах газруудын тоонд багтаад байна. Мөн 2024 оны нар хиртэх мөчийг хамгийн тодоор үзэх боломжтой. 

5. Морокко

Сахарын цөл дундуур тэмээтэй аялж, Марракеш дэх ангийн захаар явах шиг сайхан зүйл үгүй. Газар хөдлөлтөөс үүдэн хэсэг хугацаанд жуулчид зочлон очоогүй ч одоо тус улсыг үзэж, мөн давхар дэмжих сайхан цаг үе тохиож байна. 

6. Чили

Жинхэнэ адал явдал, байгалийн сайхныг мэдрэх боломжтой тус газар шинэ Ерөнхийлөгч, шинэ аяллын бодлогуудын ачаар олон хүний зорьж очих шинэ газар болж хувирлаа. Алдартай дарсны үйлдвэрүүдээр зочилж, онгон тансаг байгалиар аялах сайхан боломжийг бүү алдаарай.

7. Бенин

Баруун талаараа Того, зүүн талаараа Нигери, хойд талаараа Буркина Фасо, Нигер улсуудтай хиллэх бөгөөд аяллын хувьд зорин очих хүмүүсийн тоо өмнө нь бага байсан билээ. Хачирхалтай бас сонирхолтой зан заншил, соёлыг нь мэдэрч, байгалийн сайхан болоод далдуу мод бүхий эргүүдээр нь зугаалаарай.

8. Узбекистан

Өндөр хурдны галт тэрэг, дотоодын нислэгийн сүлжээ цэцэглэн хөгжиж, эртний соёлыг төв болсон газрууд руу асуудалгүй очих боломжтой болсноор энэхүү улс аяллын шинэ сэтгэл татам цэг болж байна. Эртний торгоны замыг санагдуулах газар нутаг болоод малчин, байгальтай ойр амьдралыг хүмүүс илүү таатайгаар үзэж сонирхох боломжтой болж байна. 

9. Пакистан

Улс төрийн хурцадмал байдал намжиж, адал явдал хайгч жуулчдыг татаж байна. Пакистаны чимээ шуугиантай захууд, сүм дуган болоод Гималайн аялал, бүх зүйл яг одоо жуулчдыг хамгийн ихээр татаж байна. Таны зарцуулсан рупи бүр 2022 оны үерийн дараах сэргээн босголтод зарцуулагдах болно.

10. Хорват

Нарлаг эргүүд, сэтгэл татам арал, сүрлэг уулс болон соёлын үнэт өв бүхий хот суурин таныг урьж байна. Европын улс орнуудын виз ашиглан хүссэнээрээ, урт удаан хугацаанд аялах боломжтой болж байгаа байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.