Хүсэн хүлээсэн зун цаг ирж амралт, зугаалгын улирал эхэллээ. Зуны амралтаараа аялалд гарахаар зэхэж буй танд аяллыг илүү хөнгөвчлөх 7 санааг хүргэе.
1. Аялалд хэрэгцээтэй бүх зүйлсийн жагсаалтыг гаргах
Анхны тусламжийн хайрцгаас эхлээд аялалд хэрэгцээтэй бүх зүйлсийн жагсаалт гаргах нь хамгийн чухал бөгөөд ингэснээр та ямар нэгэн хэрэгтэй зүйлээ мартахаас сэргийлж чадна.
2. Хувцсаа зөв сонгох
Очих газрынхаа цаг агаарыг урьдчилан харж, тохирсон хувцас сонгох хэрэгтэй. Хэрэв уул хадтай газраар явах бол уулын гутал, наранд түлэгдэхээс сэргийлэн ханцуйтай цамц, нарны малгай гэх мэт.
3. Аяллын плэйлист үүсгэх
Замдаа сонсох дууны жагсаалт гаргаснаар дуу хайж цагаа үрэхгүй өөрийн бэлдсэн плэйлистийг тоглуулах. Хамгийн гоё мэдрэмж нь хамт яваа хүмүүст таны дуунууд таалагдах биш гэж үү?
4. Очих газраа судалж, цагийн хуваарь гаргах
Хэд хоног аялахаа тооцоолж, өдөр бүрд нь очих газрынхаа цагийн хуваарийг гаргаж бэлдсэнээр үзэхийг хүссэн бүх зүйлээ алдалгүй үзэж чадах болно.
5. Хоолны хуваарь гаргах
Хэрвээ өөрсдөө хоолоо хийж аялахаар төлөвлөж байгаа бол аяллын турш ямар хоол хийхээ тооцоолж хэрэгцээтэй орцуудыг авч явах хэрэгтэй. Мөн хоол хийх хүмүүсийн ээлжийг гаргачихвал амар биш гэж үү?
6. Өөрийгөө бэлдэх
Аялалд явахын өмнө нойроо сайн авч, эрүүл мэндээ анхаарах нь чухал. Учир нь аяллын үеэр бие өвдөх эсвэл бүр аялалд гарч чадахгүйд ч хүрч магадгүй шүү дээ.
7. Аяллын үеэр тоглох хөгжилтэй тоглоомын санаа олох
Аяллын турш хором ч уйдахгүйн тулд хөгжилтэй тоглоом бодож олоорой. Аялалд явах хүн бүхэн нэг тоглоом гэвэл бүр ч хөгжилтэй байгаа биз.
Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин