UBLife Logo
Улс төр

"BBC World Questions" Монголд ирнэ

Ж.Тэгшжаргал
Ж.Тэгшжаргал
"BBC World Questions" Монголд ирнэ

BBC World Questions нэвтрүүлэг 2024 оны 7-р сарын 9-нд Монгол нийгмийн тулгамдсан асуудлуудын талаар улс төрийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. 

Улаанбаатарын хотын төв цэг Чингис Хааны музейд бичлэгээ хийх гэж буй "BBC World Service" хөтөлбөр нь олон нийтийн асуултыг хэлэлцүүлгийнхээ үндэс болгодгоороо алдартай. 

Нэгэн цагт Баруун Европоос Номхон  Далай хүртэлх газар нутгийг эзэгнэж байсан Монгол Улс нь орчин үеийн дэлхийн хамгийн том далайд гарцгүй ардчилсан улс болжээ. Хэдийгээр Монгол Улсын байгалийн баялаг гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийн эх үндэс болсон ч түүнээс өөр багагүй асуудлуудыг ч дагуулж байна. Агаарын бохирдол, тэгш бус байдал, авлига, Ардчиллын төлөвшил 2024 оны парламентын сонгуулийн үеэр яригдаж буй гол сэдэв болж байгаа билээ. Тиймээс BBC-ийн сэтгүүлч Жонни Диамонд хэлэлцүүлгийн панелистаар ажиллаж, үзэгчдийн асуултыг  Монголын улс төрийн төлөөллүүдээс асуух болно. 

Хэлэлцүүлэгт орох намуудын болон нам бус төлөөлөл:  

·      Хүрэлбаатарын Булгантуяа, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд бөгөөд Монгол Ардын намаас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч. 

·       Батбаярын Жаргалан, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн, Ардчилсан намаас Улсын Их Хурлын сонгуулийн нэр дэвшигч 

·      Баралын Мөнхдөл, Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгч, ХҮН намаас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч

·    Баярлхагвын Мөнхнаран, хараат бус геополитикийн шинжээч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан. 

“World Questions нэвтрүүлэг нь Монголчуудын хувьд шийдвэрлэх мөч болох сонгуулийн дараа болж байгаад бид гүнээ талархалтай байна. Хэлэлцүүлгийн асуултууд олон нийтээс ирдэг учраас Монголын ард түмэн хэлэлцүүлгийг хэрхэн хүлээн, үзэх нь бидний зорилт юм” гэж  BBC World Service English сувгийн редактор Гвенан Робертс онцоллоо.  

Чингис Хааны музейд 7-р сарын 9-нд хэлэлцүүлэг үзэгчид, сонсогчдын өмнө бичлэгээ хийх бөгөөд хэлэлцүүлгээс өмнө үзэгчдийн суудалд суух хүмүүс зориулсан хүлээн авалт болно. 

BBC World Questions: Mongolia хэлэлцүүлэг англи хэлээр 2024 оны 7-р сарын 13-нд цацагдах ба онлайн хувилбар нь www.bbc.com/worldserviceradioбуюу BBC Sounds-т болон бусад подкастуудаас сонсох боломжтой болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.