БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад төмөр замын тээврийн удирдлага, авто зам, гүүрийн инженер, тээвэр зохион байгуулалтын инженер мэргэжлээр нийт 20 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна гэнэ.
Тэтгэлгийн хэлбэр сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх ба оюутны байрны төлбөр, амьжиргааны зардал, тээврийн зардал болон бусад зардлыг суралцагч өөрөө хариуцах аж. Мөн эхний жил хятад хэлний бэлтгэлд БНХАУ-ын Чанчун хотод суралцах агаад хэлний бэлтгэл төгссөн оюутан Хятад хэлний HSK шалгалтын 5 болон түүнээс дээш оноог авсан тохиолдолд дараагийн жилээс Бээжингийн зам харилцааны их сургуульд сонгосон мэргэжлээр суралцана. /Нийт 5 жилийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө/
Иймд та бүхэн тавигдах шаардлагатай танилцаж, бүртгүүлэх, материалаа илгээхдээ ЭНД дараарай.
Эх Сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам