UBLife Logo
Боловсрол

Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"

Г.Сүрэн
Г.Сүрэн
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"

Дэлхийд тэргүүлэгч "Google" компани бүх ажилтнууддаа "20 хувийн суралцах дүрэм"-ийг хэрэгжүүлдэг нь ажилтнуудын бүтээлч сониуч байдлыг дэмжиж, шинэ ур чадвараа хөгжүүлэхэд нь туслалцаа үзүүлж байна.

Google компаний ажилтнууд өдрийн найман цагаар ажиллан тун завгүй байдаг тул шинэ ур чадварт суралцах, дуртай зүйлээ хийх цаг зав хомс хэмээн үзэж компаний удирдлагаас ажилтнуудыг ажлын цагийнхаа 20 хувийг дурын ур чадвартаа суралцах цаг болгон энэхүү "20 хувийн суралцах дүрэм"-ийг 2004 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ. Ажилтнууд ажлын цагийнхаа 20 хувийг өөрийн хобби, ажлаас гадуурх орлого олох боломжтой сонирхол, суралцахыг хүссэн ур чадвар, шинэ хэл, урлаг спортын шинэ чадвар гэх мэт хүссэн бүхэндээ зарцуулж болох юм. 

Та ч бас ажлын байрандаа Google-ийн дүрмийг хэрэгжүүлэхийг хүсвэл дараах 5 алхамтай танилцаарай. 

#1 Маш тодорхой байх

Хамгийн гол нь ажилтан өөрийн сонирхож буй ур чадвараа сайтар тодорхойлж, 10 өөр ур чадварыг нэг дор сурах бус нэг ур чадварын дагуух 10 хичээл авах гэх мэт нарийн төлөвлөгөөгөө удирдлагууддаа танилцуулах ёстой. 

#2 Алдсан ч ялсан гэсэн үг 

Заавал маш нухацтай хичээл үзэж, өөрийгөө хүчлэх албагүй. Зарим хүн амрахдаа ч суралцаж хөгжиж байдгийг бүү мартаарай. Google-ийн зарим ажилтнууд 20 хувийн чөлөөт цагаараа гадуур алхах, аудио ном подкаст сонсох, найзуудтайгаа хөгжилдөх, бүр видео тоглоом сурахад ч зарцуулдаг аж. 

#3 Маш уян хатан байх

Та чөлөөт цаг авч байгаа ч ажлаа алдаж болохгүй. Долоо хоногийн нэг өдрийг бүтэн зарцуулж, компанид хэрэгтэй үед "алга болох" ёсгүй бөгөөд аль болох уян хатан, ажилтайгаа хослуулан суралцах шаардлагатай. 

#4 Хөгжилтэй байх

Чөлөөт цаг гэж бодож эхлүүлээд яваандаа гэрийн даалгавар мэт "өөр" нэг ажил болчих вий. Таныг аз жаргалтай болгодог зүйлсээ л сонгох хэрэгтэй. Google компани ийн 20 хувийн цагийг ажилтнуудад олгосноор нийт бүтээмж ихсэж, чанартай бөгөөд аз жаргалтай ажиллах хүмүүсийн тоо нэмэгдсэн тул өнөөг хүртэл хэрэгжүүлсээр байна. 

#5 Ирээдүйгээ бодох

20 хувийн чөлөөт цагаа юунд зарцуулснаар ирээдүйд таны хувьд хөрөнгө оруулалт болохыг бодолцон шийдвэр гаргаарай. 

Эх сурвалж: cnbc

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.