UBLife Logo
Спорт

Ф.Лампард: "Челси" миний хувьд ямар чухал болохыг тэд мэднэ...

М.Анар
М.Анар
Ф.Лампард: "Челси" миний хувьд ямар чухал болохыг тэд мэднэ...

Сүүлийн үед тогтворгүй тоглолт үзүүлж байсан “Челси” багийн ахлах дасгалжуулагч Фрэнк Лампардыг ажлаас нь чөлөөллөө. Лампард тоглогч ахуй цагийн оргил амжилтаа “Челси” багт үзүүлж, гайхалтай он жилүүдийг үдсэн домогт тамирчин. 

Тэрээр 2017 онд зодог тайлж дасгалжуулагчийн албанд шилжсэн ба 2018 - 2019 оны улиралд “Дэрби Каунти” багийг амжилттай удирдаж, 2019 онд хуучин багтаа дасгалжуулагчийн дүрээр эргэн ирсэн. Улирал эхлэхэд олон авьяаслаг тоглогч авчирсан хэдий ч санасан хэмжээнд тоглуулж чадалгүй 29 оноотой 9-р байранд явж байгаа нь хангалтгүй гэж үзсэн учраас түүнийг халлаа. 

Ялангуяа том багуудаас ердөө оноо салгаж чадахгүй байгаа нь шүүмжлэгчдийн гол сэдэв. Эхний улиралд багаа тун боломжийн удирдаж 4-р байранд оруулсанаар цаашид олон жил ажиллах итгэл найдвар төрүүлж байсан хэдий ч энэ улиралд үзүүлж байгаа итгэмээргүй муу тоглолт багийн удирдлагын урмыг хугалсан явдал боллоо. Лампард өөрийн инстаграмм хуудсандаа энэ талаар дараах зүйлсийг бичсэн байна.

"Миний амьдралын маш том хэсэг болсон Челсигийн клубыг удирдах нь маш том завшаан бөгөөд нэр төрийн хэрэг байсан. Юуны түрүүнд сүүлийн 18 сарын турш надад гайхалтай дэмжлэг үзүүлж байсан фенүүддээ талархал илэрхийлье. Энэ нь миний хувьд ямар чухал болохыг тэд мэднэ хэмээн найдаж байна.

Багийн хувьд хүнд хэцүү цаг үе тулгарч, цаашид ямар сорилт ирэхийг энэ ажлыг авахдаа би ойлгож байсан.

Бидний гаргасан амжилт, үндсэн багт хөл тавьж маш сайн тоглолтыг үзүүлсэн академийн тоглогчдоороо бахархаж байна. Тэд бол багийн ирээдүй.

Энэ улиралд багаа урагшлуулж, шинэ шатанд гаргах хангалттай цаг зав гаргаагүйдээ сэтгэл дундуур байна.

Абрамович, удирдах зөвлөл, тоглогчид, миний дасгалжуулагчдын баг болон багийн бүх хүмүүст шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл гаргасанд, ялангуяа урьд өмнө тохиолдож байгаагүй, хүнд хэцүү цаг үед хамт байсанд талархал илэрхийлье.

Цаашид баг, хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье"

Фрэнк Лампардын багт хийсэн шинэчлэлийн талаар мэргэжилтнүүдийн хэлсэн үгийг нэгтгэвэл “Залуу тоглогчдод илүүтэй боломж олгосон, үүнийг нөхцөл байдал ч түүнээс шаардсан. Учир нь тэрээр наймаа хийх эрхгүй баг дээр ирсэнийг мартаж болохгүй. Түүнийг явуулсан шийдвэр зөв эсвэл буруу эсэхийг гаргаж ирсэн залуучууд харуулах байх. Шинэ тоглогчид дасан зохицох хугацаа байдаг. Түүнийг анхны уналт дээр нь халж байгаа нь хачирхалтай” гэсэн юм. 

Харин түүнийг шүүмжлэгчдийн зүгээс “Тэрээр багийн удирдлагыг алдсан. Баг доторх уур амьсгал түүний санасан хэмжээнд байхгүй байгаа нь талбай дээр гарсан тоглогчдоос харагдаж байна. Шинээр авчирсан тоглогчдоо хэрхэн зөв тоглуулах тал дээр дутуу ажилласан, зоригтой өөрчлөлт хийж чадалгүй нэг л тактикаар явсан нь хамгийн буруу шийдвэр байлаа”.

Түүний тоглогч ахуй цагтаа Челси багийн төлөө хийсэн бүхэн хөгжөөн дэмжигчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөдөг. Аваргуудын лигийн финалд багаа хөтөлсөөр дэлдэн чихтийг өргөсөн, Премьер лигийн түрүү бүрт өөрийн чухал үүргийг гүйцэтгэж багтаа хүчтэй нөлөө үзүүлж байсан, Европа лигийн цомыг авчирахад, ээжийгээ алдсан хэдий ч аваргуудын лигийн финалд тоглон гоолдож явсан дүрээр нь санадаг. Харин түүний дасгалжуулагчын хувиар ирсэн зам тийм ч дардан байсангүй. Гэхдээ залуу минь туршлага мэдлэг хуримтлуулан хүчтэйгээр эргэн ирээрэй. 

Фрэнк Лампардын дасгалжуулагчийн хувиар Челсид ирэх үеийн тухай сонирхолтой баримтат бичлэг.

Мөн багийн шинэчлэлтийн талаарх залуу тоглогчдод боломж олгож буй талаар сонирхолтой баримтат бичлэг.

Дараагийн дасгалжуулагчаар Францын “ПСЖ” багийг удирдаж байсан Герман мэргэжилтэн Томас Тухель хүчтэй яригдаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”