Хөл хорионы энэ үед кино үзээд л хэвтээд байхаас өөр яах билээ? Танд энэхүү сайт, аппликэйшнүүд хань болж, хэзээ ч уйдахгүй байхад туслах болно. Хүссэн киногоо хайж олоод үзээрэй.
1. Hulu
Дотор нь олон гоё кино байдаг гэдгийг нь мэдэхгүй явсан нэгэн сайт бол энэ. 2,500 гаруй кино, 2,000 шахам шоу үзэх боломжтой. Шинэ шилдэг, хайгаад хайгаад олдоггүй кинонууд ч энд бий. Гол нь хэдэн ч төхөөрөмжөөс хандан "Hulu"-гийн кинонуудыг үзэж болно. Бусад үйлчилгээг бодвол хамгийн олон шоу, цуврал энэ сан дотор байдаг.

2. Netflix
Монголчуудын дунд хэдийнээ танил болж, хамгийн олон хэрэглэгчтэй болсон гадаад стрийминг үйлчилгээ. Олон төрлийн кино, контент энд бий. Солонгос олон ангит киноноос авахуулаад анимэ, европ кинонууд, олон ангит кинонууд болон бокс-оффис бүтээлүүд гээд таны хувьд сонгож үзэх кино дэндүү олон. Мөн үзэхэд маш таатай болгон оруулж өгсөн зүйлс нь танд таалагдана. Эхлэл, төгсгөлийг алгасах, дуу оруулга эсвэл хадмалаар үзэхээ сонгох, нэт муу байсан ч хурданд тааруулан стрийминг хийх зэргээр олон давуу талтай.

3. VOO
Сард нэг төлөөд л дээр нь байгаа бүх кино, контентыг үнэгүй үзэх боломжтой монгол стрийминг үйлчилгээг сонирхоорой. Маш олон төрлийн шинэ болон хуучны монгол кинонуудаас гадна гадаадын алдартай бүтээлүүд, олон ангит кинонууд ч энд бий. Хэрэв сонирхож үзмээр байвал 1 сарын турш FREE HD багц ашиглан, үйлчилгээтэй танилцаж болно.
Хамгийн сонирхолтой нь та утсаараа эсвэл ямар ч төхөөрөмжөөр дамжуулаад телевизийн сувгууд, гадаадын алдарт HBO, Cinemax зэрэг сувгуудыг, тэдний бүтээлүүдтэй цуг үзэх боломжтойгоос гадна ухраах, хадгалах гээд олон үйлчилгээ бий. Зөвхөн кино байдаг л гэж бодож болохгүй. Сонирхолтой нэвтрүүлгүүдийг ч үзэх боломжтой шүү. Хамгийн том давуу тал нь мэдээж монгол хэлээр!

Мянга гаруй киног санал болгож буй энэ үйлчилгээг та бүтэн багцаар нь буюу Amazon хүргэлт, онлайн номтой нь жилээр нь төлөөд авсан ч болдог юм байна. Хүмүүсийн сонирхлыг татах алдартай кинонуудаас авахуулаад нуугдсан эрдэнэ мэт бүтээлүүд ч их. Та хэрэв онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалдаг, онлайнаар ном уншдаг бол хамтад нь авч болох л юм.

5. HBO
HBO суваг дээр гарсан олон сонирхолтой бүтээлийг үзэх боломжтойгоос гадна тэдний хийсэн олон ангит бүтээлүүд, шоунуудыг үзээрэй. Мөн HBO-ийн нэгэн давуу тал бол тэдний хийсэн баримтат кинонууд юм. Та маш сонирхолтой кинонуудыг эндээс үзээрэй. Телевизийн сувгуудаар 24 цагийн турш шууд хүрэх кинонуудын хамтаар тэдний кино сангаас сонирхоорой.

6. Mubi
Артфилм сонирхогч хэн бүхэнд таалагдах стрийминг үйлчилгээ. Том дэлгэцээр магад хэзээ ч гарахгүй тийм ховор нандин бүтээлүүд энд долоо хоног бүр ээлжлэн гардаг. Эрт дээр үеийн классик бүтээл, найруулагч нь ховорхон хүргэж байсан нууцлагдмал бүтээлүүд, кино наадмуудаар л хүрдэг шинэхэн бүтээлүүдийг эндээс үзээрэй.
