UBLife Logo
Newsfeed

Аман ярианы хэлцийг хүний эрхийн нүдээр

Ub.life
Ub.life
Аман ярианы хэлцийг хүний эрхийн нүдээр

Монголчууд эрт дээр үеэс хойш хүүхдээ сургаал үг, ардын зүйр цэцэн үгс, хэлц үгсээр хүмүүжүүлж ирсэн уламжлалтай. Гэхдээ хэвшмэл ойлголтыг өөгшүүлсэн, жендэрийн мэдрэмжгүй, ялгаварлан гадуурхалтыг дэврээсэн үгсийг бид өдөр тутмын амьдралд өөрсдөө ч мэдэлгүй хэрэглэж байна.

  1. Эр муу ч эмийн дээр, эмээл муу ч морины дээр

Бүх эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс дээгүүр үнэлэгдэнэ хэмээх нь жендэрийн хэвшсэн ойлголт юм. Ажлын байранд, гэрт эмэгтэйчүүдийн үнэлэмжийг бууруулсан энэ мэт тогтсон ойлголтыг даамжруулсан үг, хэллэгийг аль болох ашиглахгүй байхыг хичээгээрэй.

  1. Бяруу болоогүй байж бухын баасаар баах

Уг хэлц үгийн утга нь юу юуны духанд хүрээгүй байж их зан гаргах, аавын цээж гаргах гэсэн санаатай. Гэвч хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, нийгмийн төлөө ажиллаж байгаа залуучууд хамгийн ихээр сонсдог үг байх. 

  1. Үс нь урт, ухаан нь богино

Үсний урт богиноор хүний мэдлэг, боловсролыг хэмжинэ гэдэг боломжгүй. 

  1. Ах нь сургаж, дүү нь сонсдог

Монгол ардын хүндлэх ёсыг сургасан гайхалтай утгатай үг хэллэг хэдий ч мөрөөрөө явж байгаад таксины жолооч ахад хүртэл загнуулж үзсэн үү? Олон оймс элээсэн гээд хаа хамаагүй хүнээр амьдралаа заалгах нь утгагүй. 

Залуучууд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлоо илэрхийлэхэд насаар ялгаварлан гадуурхаж, ахмад настнууд дээрэлхэхдээ ашигладаг "цайны хэллэг" болжээ. 

  1. Сайн эмийг сардаа нэг

Сайн эхнэрийг сардаа нэг гөвөх, зодох, хатуурхах гэсэн утгатай хэллэг. Facebook, Twitter зэрэг цахим хуудсанд дараах хэллэгтэй холбоотой хэлэлцүүлгүүд их явагддаг. Зарим эмэгтэй "Харин ч сардаа нэг 'жавтий' хүртчихээр, бие хөнгөрч сайхан болдог" эсвэл эрчүүд "Эхнэр бол миний өмч, тийм учраас гар хүрэх эсэх нь миний дур" гэсэн сэтгэгдэл ч харагддаг. Бид энэ мэтчилэн хүний халдашгүй байдалтай холбоотой асуудлуудтай тулгарвал хараад өнгөрөх биш, тэдгээр асуудлуудын эсрэг байр сууриа илэрхийлж байх нь зүйтэй. 

Мэдээ бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
19
0
1
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...