UBLife Logo
Технологи

Очсон байршил бүрийг хадгалж үлдээдэг iPhone-ийн 'нууц' тохиргоо

Б.Саруул
Б.Саруул
Очсон байршил бүрийг хадгалж үлдээдэг iPhone-ийн 'нууц' тохиргоо

iPhone, Apple Mac, iPad зэрэг IOS үйлдлийн системтэй дижитал төхөөрөмжүүдэд байдаг нэг сул талыг хэрэглэгчид төдийлөн анзаардаггүй. Өмнө нь FaceTime буюу видео дуудлагыг ашиглаж тухайн хэрэглэгчийн яриаг чагнах, дуудлага авахаасаа өмнө юу хийж байсныг мэдэх боломжтой байжээ. Apple компани энэ алдааг зассан ч хэрэглэгчийн хувийн мэдээллийг задлах эрсдэлтэй жижиг алдаанууд байсаар байна. Тухайлбал, Apple-ийн төхөөрөмжүүдэд хэрэглэгчийн очсон байршил бүрийг хадгалж үлдээдэг тохиргоо одоо ч байдаг. 'Significant Locations list' нэртэй уг функци нь таны очсон байршил бүрийг минут, секундээр нь бүртгэн хадгалдаг. 

Хэрэв таны төхөөрөмж уг тохиргоог идэвхжүүлсэн эсэхийг мэдэхийг хүсвэл дараах алхамыг гүйцэтгээрэй. Мөн энэ нь танд тухгүй санагдаж байвал идэвхгүй болгох боломжтой юм. 

Алхам 1: Settings хэсгийг нээх

Алхам 2: Доош гүйлгэж Privacy хэсгийг сонгох

Алхам 3: Location Services цэсийг дарах

Алхам 4: Доош гүйлгэж System Services хэсгийг сонгох

Алхам 5: Significant Locations цэсийг дарах (хурууны хээгээ таниулахыг хүснэ) 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.