ОХУ-ын ухаалаг гар утасны нийт импортын бараг 80 хувийг Хятадын брэндүүд дангаар эзлэх болжээ. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Оросын гадаадаас худалдан авч борлуулж буй ухаалаг гар утаснуудын тоо 2022 онтой харьцуулахад 13 хувь нэмэгдэж, 29.5 сая орчим нэгжид хүрчээ. Хятадын брэндүүдийн эзлэх хувь одоо 79 хувь байгаа нь 2022 оныхоос 4 хувь, 2021 оноос 29 хувь өссөн үзүүлэлт болсон байна.
ОХУ-ын оруулж ирсэн ухаалаг гар утасны брэндүүдийн хамгийн олон нь Xiaomi аж.