UBLife Logo
Боловсрол

Оюутнуудыг олимпиадаар дамжуулан дэмжих, ажилд урих жишиг Монголд бий болж байна

Оюутнуудыг олимпиадаар дамжуулан дэмжих, ажилд урих жишиг Монголд бий болж байна

Шинэ үеийн ажилтан, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах зорилгоор Google, Microsoft, Intel, Amazon зэрэг дэлхийн томоохон групп компаниуд олимпиадаар дамжуулан оюутан залуусыг дэмжих, ажлын байранд урих жишиг олон улсад бий болоод буй. Тэгвэл энэхүү жишгийг Монголдоо бий болгоход хувь нэмэр оруулан Юнител групп 2022 оноос эхлэн улсын чанартай олимпиадуудыг ивээн тэтгэж эхэлжээ. Өмнөх олимпиадуудаас шалгарсан таван оюутан одоо тус компанид ажиллаж байгаа бөгөөд энэ жил мэдээллийн технологи, бизнесийн чиглэлийн нийт дөрвөн олимпиадыг ивээн тэтгэн ажиллаж буй гэнэ.

Электроникийн улсын XX олимпиад

Электроник, цахилгаан, систем автоматжуулалтын чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг чадварыг сорих зорилготой тус олимпиадад энэ жил зургаан сургуулийн 45 оюутан оролцсон байна.1-р байрт МУИС - МТЭС сургуулийн 1-р баг2-р байрт ШУТИС - МХТС сургуулийн 1-р баг3-р байрт ШУТИС - МХТС сургуулийн 2-р багТусгай байрт МУИС - МТЭС сургуулийн 2-р баг, ШУТИС- ЭХС, ШУТИС- ЭЦДС багууд тус тус шалгарчээ.

Мэдлэгийн менежмент улсын IX олимпиад

МУИС-ийн Бизнесийн сургуулиас жил болгон зохион байгуулдаг “Мэдлэгийн менежмент” олимпиад 9 дэх жилдээ амжилттай болж, 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилдгүүдээ шалгаруулав. Тус олимпиад нь стратеги менежментийн олон улсын цахим платформд суурилан зохиогддогоороо онцлогтой бөгөөд энэ жил МУИС, ШУТИС, ХААИС, СЭЗИС, ОУУБИС, Глобал Удирдагч Их Сургуулийн нийт 6 баг өрсөлдөж1-р байрт СЭЗИС-ийн баг2-р байрт МУИС-ийн баг3-р байрт Глобал Удирдагч ИС-ийн баг тэргүүлэв.

Үндэсний програмчлалын XIV олимпиад

Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын инженер, програмчлалын мэдлэг чадварыг сорьдог тус олимпиадад энэ жил 10 сургуулийн 14 цаг оролцож 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дүнгээ танилцуулав.

1-р байрт МУИС - Hack The Planet баг2-р байрт Шинэ монгол технологийн дээд сургуулийн NMIT-1 баг3-р байрт МУИС-ийн L3, ШУТИС-ийн МХТС-ийн Coremind, СЭЗИС-ийн MCM багууд тус тус шалгарчээ.

Түүнчлэн компьютерын сүлжээ, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдал чиглэлээр суралцаж буй оюутнуудын ур чадварыг сорих “Компьютерын сүлжээний улсын IV олимпиад” ирэх 9 дүгээр сард зохион байгуулагдах гэнэ.  

Залуу оюутнуудыг дэмжин нөөц боломжоор хангах нь тэдний бүтээлч санаа, шийдлийг бодитоор хэрэгжүүлэх, бизнес сэтгэлгээг төлөвшүүлэх, ур чадвартай ажилтнуудыг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. Юнител группийн хувьд дээрх олимпиадуудын эхний гурван байрт шалгарсан багийн гишүүдэд ажилд орох урилга өгөхөөс гадна ажлын байр дээр гараад тэдний дэвшүүлсэн оновчтой шийдлүүдийг   бодит болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа онцлов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.