UBLife Logo
Сэтгэл судлал

Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Та салалтыг даван туулж байна уу? Нөхцөл байдал ямар ч байсан байж болно. Гэхдээ нэгэнт шийдвэр гарч, та энэ үйл явдлыг туулж байгаа бол өөрийгөө нэмж зовоолгүй, байдлыг илүү өөрөөр харах нь чухал юм шүү.


1. Маш ихээр гашуудах нь зайлшгүй байх зүйл. Салалтын шарх болоод өвдөлт, гашуудал нь хэн нэгнээ үхэлд алдахтай ч төстэйгөөр мэдрэгддэг гэнэ. Тиймээс энэ цаг мөч хэзээ нэгэн цагт дуусна гэдэгт итгэх нь л чухал. Зөвхөн чамд л мэдрэгдэж буй, давж гарахын аргагүй зүйл биш гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.

2. Амьдралдаа байлгахыг хүсэж байгаа хүн бүр чинь чамайг ч мөн амьдралынхаа нэгэн хэсэг болгохыг хүснэ гэсэн үг биш гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. Хамт байхыг хүсэхгүй байгаа хүмүүстэй хамт байснаас ганцаараа байх нь сэтгэлд хамаагүй дарамтгүй байх болно. 

3. Хэчнээн их хайрладаг байлаа ч тэр нь бүх зүйл чиний хүссэнээр байх ёстой гэсэн баталгаа биш юм. Харилцаа, үерхэл, гэрлэлт, нөхөрлөл гэдэг хоёр хүний хоорондын харилцан үйлчлэлээс шалтгаалдаг бөгөөд чи маш их хайртай байлаа гээд ганцаараа л зүтгээд байж болохгүй. Тэр хүний мэдрэмжийг ч бас харгалзах ёстой. 

4. Хүчтэй байна гэдэг нь бүх зовлонгоо хүлцэж амьдар гэсэн үг биш. Заримдаа хүчтэй байх нь тавьж явуулах, орхих, бүхнийг ардаа үлдээхийг хэлдэг.

5. Байх ёсгүй газар, хамт байх ёсгүй хүний дэргэд зүтгэж, тэвчиж байснаараа та өөрийгөө хүчирхийлж буй хэрэг юм.

6. Заримдаа бие биедээ маш их хайртай хүмүүс ч салдаг. Ганц хайр хангалтгүй гэдгийг бид тэр үед л ойлгодог.

7. Өөрийгөө хайрлах хайр магадгүй бид бүгдэд хамгийн хэрэгтэй зүйл байх. Тэгснээр юу ч биднийг бүрэн үгүй хийх боломжгүй болдог. 

8. Эдгэх, аливааг ардаа үлдээж даван гарна гэдэг нь эцсийн зогсоолтой ганц шулуун зураас биш юм. Бид тэр шугамыг даваад л эдгэрлээ, сайжирлаа гэж бодох боломжгүй байдаг. Эдгэрэл гэдэг насан туршид ч үргэлжилж мэдэх зүйл. Эдгэрэл өдөр тутам бага багаар явагдсаар, хэзээ дуусах нь тодорхойгүй тийм л зүйл.

9. Магадгүй амьдралын энэ үе чинь бүхнийг хийх, оролдох биш зүгээр л ажиглах үе байх. Бүхнээс хэсэг холдоод, эргэн тойрноо ажишлаад үз. Хэчнээн зүйлийг орхигдуулж байснаа чи сүүлд нь ухаарах болно. 

10. Уучлал гэдэг зөвхөн тэр хүнд ч биш өөрт чинь ч бас хэрэгтэй зүйл гэдгийг ухаарах хэрэгтэй. 

11. Хэрэв нөхцөл байдал гараас чинь гарсан бол толгой тархинаасаа ч мөн чөлөөлөх хэрэгтэй. Зарим асуудал шийдвэрлэгдэх боломжгүй байдаг гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.