UBLife Logo
Спорт

Спортын тойм: Деррик Рөүз буурь сэлгэлт, Ибрагийн 500 гоол, Том Брэдигийн 7 дахь цом

М.Анар
М.Анар
Спортын тойм: Деррик Рөүз буурь сэлгэлт, Ибрагийн 500 гоол, Том Брэдигийн 7 дахь цом

Хөлбөмбөг

Премьер лигийн тэргүүлэгчид болох "Манчестер Сити" болон "Ливерпүүл" багууд тоглож 4:1 харьцаатай Ситигийн хожлоор өндөрлөв. Лигийн хүснэгтийг "Манчестер Сити" 50 оноотой итэл төгс тэргүүлж эхлэлээ.

Алдарт тоглогч Златан Ибрахимович клубын төвшинд 500 дах гоолоо орууллаа. "AC Milan - Crotone" багуудын тоглолт 4:0 үр дүнгээр өндөрлөсөн ба Ибра 2 гоол оруулсан юм. "СериА" -г Милан тэргүүлж байна.

Сагсан бөмбөг

"NBA" сонирхогчдын хайртай тоглогчдын нэг Деррик Рөүз буурь сэлгэж "Нью-Йорк Никс" багт очлоо. Түүнийг "Нью-Йорк Никс", "Лос Анжелес Клипперс" багууд идэвхитэй сонирхож байсан хэдий ч хуучин дасгалжуулагч Том Тибодогийн удирдлага доор тоглохыг илүүд үзлээ. "Детройт Пистонс" баг түүний оронд Деннис Смит Жуниор, драфтын эрх авсан байна.

Энэ улирал гайхалтай байгаа Пол Жорж "ясны хаван" өвчтэй болсон талаар мэдээлсэн ба хөдөлгөөн хорих заалттай, багадаа 14 хоног, ноцтой бол хэдэн сараар ч тоглохгүй байх магадлал өндөр. Зөвхөн өөрөөс нь шалтгаалан гэсэн үг. Залуу минь хүчтэйгээр эргэн ирээрэй.

Супербоул цомын аварга "Тампа-Бэй Бакканирс"

Америк хөлбөмбөг хэмээн бидний нэрлэдэг "NFL"-ийн Супербоул өнөөдөр болж өндөрлөсөн ба цомын эзнээр "Тампа-Бэй Бакканирс" баг 2 дахь удаа тодорлоо. Тэд цомын төлөө "Канзас-Сити Чифс" багийг 31 : 9 харьцаатай буулган авлаа. 

Энэ онд Тампа Бэйд нэгдсэн Том Брэди шинэ багийн хамтаар 7 дахь аваргын цомоо хүртэж түүхэн хүн боллоо. Тэрээр 2000-2019 "Нью-Ингленд Пэтриотс" багт тоглож супер боул цомын эзнээр 6 удаа шалгарч байв. "Супербоул" цомын талаарх факт "Brady: 7 Patriots: 6 Steelers: 6 Cowboys: 5 49ers: 5"  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”