UBLife Logo
Сэтгэл судлал

Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг

Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг

Хэн нэгэнтэй тэр ойртон хүрэлцэж, бүр төсөөлөхийн аргагүй муухай зүйл хийсэн тохиолдолд энэ биеийн хууралт болно. Харин сэтгэлээрээ хуурна гэдэг нь тэр хажууд тань байхдаа ч өөр хүний тухай бодож, татагдаж, тэр хүнтэйгээ зурвас илгээлцдэг гэсэн үг. Тэгэхээр үүнийг яаж олж мэдэх вэ? Сэтгэл санаагаараа хуурна гэдэг биеэр хуурснаас ялгаагүй зүрх зүсэм зүйл юм. Тэр ямар нэг үйлдэл хийгээгүй байлаа ч бодож бас эхлүүлж буйгаараа хуурч байгаагаас ялгаагүй болох юм.


1. Тэр утсаа нууна.

Танд утсаа харуулахгүй, цаг харах гээд ч юм уу эсвэл дуудлага хийх гээд утсыг нь автал шүүрч авах, сандрах мэтээр хариу үйлдэл үзүүлж байвал тэр өөр хүнтэй харилцдаг байх магадлалтай.

2. Өөр хүнтэй ярилцахдаа ухаан санаа, цаг хугацааг мартаж орхино.

Хүмүүс гоё сайхан сэдвийн тухай хэн нэгэнтэй ярилцаж суух дуртай. Гэхдээ танд сайхан байгаа зүйл тэр хүнд, тэр хүнд сайхан байгаа зүйл танд гомдол, гуниг авчрах магадлалтай. Тэр хэрвээ өөр хүнтэй ярьж сууснаас болоод оройтож ирсэн, оройн хоолноосоо оройтсон, товлосон зүйлээ мартсан, тэр хүнтэй уулзах гол шалтгааны тухай худал шалтаг тоочиж эхлэх юм бол энэ их л хэцүүхэн асуудал болох нь.

3. Хэнтэй уулзах гэж буй талаараа худал хэлэх.

Найзууд нь замын эсрэг талын уушийн газарт сууж байгаа болохоор тэр явахыг хүснэ. Гэтэл дараа нь та түүнийг тийшээ очно гэж хэлээд өөр газар байсныг олж мэдвэл энэ гарцаагүй сэтгэлээрээ хуурч буй явдал юм.

4. Тэр таныг урихгүй.

Тэр найзуудтайгаа уулзаж байхдаа ч юм уу, нэг газар сууж байхдаа таныг урихгүй. Илүү ганцаараа эсвэл найзуудтайгаа байхыг зорих болно. 

5. Илүү гунигтай эсвэл бодлогоширсон мэт болно.

Тэр маш их зүйл боддог, шаналдаг мэт болно. Гэнэтхэн дуугаа хурааж, өөртэйгөө цагаа өнгөрүүлэх нь ихсэх магадлалтай.

6. Өөрт чинь хэлэхийг хүсдэг гомдолтой зүйлсээ ихээр хэлж, ойлгуулж эхлэхийг хүснэ.

Тэр танд сэтгээл нээх нь арай ихэсэх хандлагатай. Юу өөрийг нь гомдоож, хэцүү болгож, шаналгаж, таалагдахгүй байгааг шуудхан л хэлдэг болно. Хэрэв энэ байдал ажиглагдвал хоорондоо ярилцан шийдэх гэж оролдох нь эерэг үр дүн авчирдаг. Улам тоохгүй байх үед байдал бүр их дордох болно.

7. Сүүлдээ яасан ч хамаагүй болж ирнэ.

Та өмнө нь ямар нэг зүйл хийнэ гэж байгаад тэгэхгүй орхичихвол тэр гомдож, уурладаг байсан бол одоо тийм зүйл болоход тоохгүй. За за л гэж хариулж эхлэх болно. Ингэснээр илүү хүйтэн хөндий байдал үүсэж, хооронд гарсан ан цав улам томордог байна.

8. Гэхдээ тэр бүхнийг засахыг оролдоно.

Хуурах ямар нэгэн жинхэнэ үйлдэл хийгээгүй үедээ тэр энэ бүхнийг зосгсоож, тантай учраа олохыг хүсэж магадгүй. Бас тэр гэмшиж, харамсаж байх магадлал маш их. Тиймд тэр үе үе тантай илүү дотно, ойр байх үйлдэл хийх болно. Гэхдээ хэрэв тэр үед нь чадахгүй бол тэр маш ихээр урам хугарч, нэгэнт дахин оролдох шаардлагагүй юм байна гэж бодох боломжтой байдаг аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.