Амьдралын их далайд хөл тавьж буй оюутан сурагчдын догдлол дүүрэн төгсөлтийн баярын өдрүүд айсуй. Ойр дотнын найз нөхөд, эгч дүү хайртай хүмүүстэй төгсөлтийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлэхээс гадна юу бэлэглэх талаар учраа олохгүй яваа юм биш биз. Тэгвэл та бүхэнд хамгийн хөөрхөн мэндчилгээ болон бэлгийн санаануудыг хүргэе! Дараах аргуудыг туршаад үзээрэй.
1. Мөнгөөр хийсэн цэцгийн баглаа
Мэдээж төгсөлтийн баяраа тэмдэглэж буй оюутан сурагчдад мөнгө хэрэгтэй нь гарцаагүй. Иймд олон үггүйгээр мөнгөөр хийсэн бялууг илгээвэл сонирхолтой биш гэж үү. Тэд лав баярлах нь гарцаагүй.
2. Бүтээлч бичлэг хийж илгээх
Төгсөлтийн баярын мэнд хүргэе гэсэн зүгээр нэг стори хийх гэж байгаа юм биш биз? Энэ хүртэл юу туулж, яаж хичээснийг нь мэдэж байгаа бол түүнээр бахархаж, басхүү урам зоригийн үгтэй мэндчилгээ бэлтгэн бичлэг илгээгээд үзээрэй. Хэн хэндээ дараа нь үзэхэд ч хөгжилтэй, дурсамжтай байна гэдгийг амлаж байна.
3. Хиймэл оюун ухаан ашиглан урам зоригийн мэндчилгээ хүргэх
Хэрэв та камерын урд гараад юм ярихдаа маруухан, гоё үг бичье гэхээр толгойд юм орж ирэхгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Учир нь Юнител группийн зүгээс нийт төгсөгчдөдөө зориулан хиймэл оюун ухаан ашиглан урам зоригоо хуваалцах боломжтой вебсайт бүтээсэн байна. Та ердөө дээрх түлхүүр үгсийг ашиглаад л нийт төгсөгчдөдөө зориулсан урам зориг өгөх мэндчилгээг хиймэл оюун ухааны тусламжтай бэлдүүлэх боломжтой. Мөн мэндчилгээнийхээ зургийн хэв маягийг ч өөрийн сонголтоор AI ашиглаад бүтээх боломжтой шүү. Хамгийн гоё нь хэн ч хаанаас ч үнэ төлбөргүйгээр гар утсаа ашиглаад л бэлдүүлэх боломжтой. Хэрэв та туршиж үзэхийг хүсвэл ЭНД дараарай.
4. Африк залуусаар мэндчилгээ хүргэх
Сүүлийн үед цахим орчинд тренд болоод буй нэгэн сонирхолтой мэндчилгээний арга бол яах аргагүй эдгээр залуус билээ. Тэдний мэндчилгээ дэвшүүлэх арга маш сонирхолтой. Тэд мэндчилгээ хүргэх хүний зургийг хэвлэн сонирхолтой бичлэг хийн захиалгат хүн рүү илгээдэг гэнэ. Та тэднээр мэндчилгээ дэвшүүлэхийн тулд цахимаар холбогдон болзоот үнэ хөлсийг нь төлөхөд л болох аж.
5. Ном худалдаж авах эрхийн бичиг
Мэдээж хамгийн хэрэгтэй бэлгүүдийн нэг бол яах аргагүй ном шүү дээ. Гэхдээ хэн нэгэнд дур мэдэн ном худалдаж авна гэдэг бага зэрэг эрсдэлтэй. Иймд хамгийн зөв санаа бол номын эрхийн бичиг бэлгэлэх явдал юм.
6. Чанартай чихэвч
Орчин цагийн дуу чимээ ихтэй хотын амьдралд чихэвч бол хүн бүрийн салшгүй хэрэглээ болсон.Чанартай, гоё дуугаралттай чихэвчээр дуртай дуугаа сонсоод алхах гоё шүү дээ. Түүнээс гадна ажлын байран дээр орчны чимээг намсгадаг дуу тусгаарлагчтай чихэвч төвлөрөхөд маш их хэрэг болдог. Иймд ажлын байран дээр гарах гэж байгаа шинэхэн “оюунтанд” дуу тусгаарлагчтай чихэвч хамгийн тохиромжтой бэлэг шүү.
7. Сэтгэлээ шингээн гараараа захидал бичих
Гараар бичсэн ил захидал хэзээд халуун дулаан мэдрэмж төрүүлдэг. Муухай бичдэг, бичих авьяасгүй гэж өөрийгөө бүү голоорой. Хэлэх үгсээ тайван тунгаан бодоод ноорог бичээд, түүнийгээ хуулан гараараа чадахаараа хичээн буулган бичээд бэлэглэхэд л хамгийн сайхан бэлэг болох болно. Он удаан жилийн дараа ч тэд таны ил захидлыг хадгалан, хайрлан уншсаар байна гэж бодоход л гоё биш гэж үү?