UBLife Logo
Спорт

Түмний хар үрээний уяач Э.Улаанхүү сагсан бөмбөгийн "Бүх оддын тоглолт"-д сонгогдлоо

Түмний хар үрээний уяач Э.Улаанхүү сагсан бөмбөгийн "Бүх оддын тоглолт"-д сонгогдлоо

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шүдлэнгийн уралдаан барианд орох мөчид бага зэрэг будилсан билээ.

Тодруулбал, тасарч ирсэн эхний хоёр үрээг тоссон морь бариач, хар үрээний өмнүүр хөндөлсөж орсон нь үзүүрт будлиан дагуулсан. Уг нь хар үрээ түрүүлэх байсан ч морь бариачийн мэдрэмжгүй, хариуцлагагүй үйлдлээс болоод аман хүзүүнд орсон юм. 

Гэхдээ морины комисс маргааш нь Дундговь аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн хар үрээг түрүүлсэнд тооцсон. Уяач Э.Улаанхүү хүй долоогийн торгон дэнжид анх удаа ирж наадахдаа морь түрүүлгэсэн нь энэ.

Баяр наадмын үеэр хар үрээний уяа сойлгыг тааруулсан түүний ууч, талбиун зан төлөв олны сэтгэлийг татаж, улмаар наадамчин олон "үрээгээ түрүүлгэсэн"-ий энтэй мэдрэмжийг тээн үлдсэн. Үүнээс улбаалж "Түмний хар үрээ" гэх нэршил ч олноо дэлгэрсэн түүхтэй. 

Тэгвэл эл алдарт хар үрээний уяач Э.Улаанхүү Нэгдүгээр сарын 12-нд UG Arena ордонд 18:00 цагаас явагдах сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн "Бүх оддын тоглолт"-д сонгогдон,  "Powerade" багийн өмсгөлтэй тоглохоор болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.