UBLife Logo
Боловсрол

“UNLOCK сургалтын тэтгэлэг, ментор хосолсон хөтөлбөр”-т яг одоо хамрагдах 5 шалтгаан

Г.Сүрэн
Г.Сүрэн
“UNLOCK сургалтын тэтгэлэг, ментор хосолсон хөтөлбөр”-т яг одоо хамрагдах 5 шалтгаан

Шинэ содон, шилдэг номын тухай ярилцдаг Монголын хамгийн олон сонсогчтой "UNLOCK Podcast"-ийн зүгээс дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутан залууст зориулан "UNLOCK сургалтын тэтгэлэг, ментор хосолсон хөтөлбөр"-ийг зарлажээ. Уг хөтөлбөрт материалаа явуулах эсэхдээ эргэлзэж байвал яг одоо таны мэдвэл зохих шалтгаануудыг хүргэж байна.

#1 Мэргэжил харгалзахгүй, ижил тэгш боломж

"UNLOCK Podcast"-ийн сонсогч, дотоодын их дээд сургуулийн бакалавр, МСҮТ, коллежид суралцаж буй оюутан залууст уг хөтөлбөр нээлттэй. Хариуцлагатай, сурах хүсэл чин эрмэлзэлтэй л бол өөр бусад онц шаардлага байхгүй тул өөрийгөө бүү голоорой. Яг одоо хүсэлтээ явуулахад л болно. Аа нээрэн, давхар ижил төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх хэрэгтэй шүү. Ижил тэгш боломжийг бүрдүүлэхийн тулд тэр шүү дээ. 

#2 1:1 буюу ганцаарчилсан ментортой хөтөлбөр

Харвард, Стэнфорд гэх мэт олон улсын тэргүүлэгч их дээд сургуулийн төгсөгч, салбартаа гурав болон түүнээс олон жил ажилласан чадварлаг мэргэжилтнүүд уг хөтөлбөрийн ментороор ажиллана. 1:1 буюу зөвхөн чамд зориулагдсан нэг ментор байх тул суралцахад бүр ч таатай байх болно. 

#3 Шалгаруулалт нь тийм ч "хүнд хэцүү" биш

Эхний шатны шалгаруулалт тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Тэнцсэн оролцогчидтой хоёрдугаар шатанд ярилцлага хийж, нийт 13 оролцогчийг шалгаруулна. Эхний шатанд цахим өргөдлийг бөглөхөд л хангалттай. 

#4 Өөрийгөө нээх, хөгжүүлэх талбар

Уг хөтөлбөрт оролцсоноор дараах давуу талуудтай: 

  • Мэргэшсэн судлаачид болон тухайн салбартаа 3 болон түүнээс дээш жил ажилласан менторуудтай ганцаарчлан ажиллана.

  • Хувь хүний хөгжлөө сайжруулж, өөрийгөө илүү танин мэднэ. 

  • Олон төрлийн даалгавар биелүүлж, өөрийгөө сорино.

  • Ажлын талбарт хэрэглэдэх ур чадваруудад суралцана. 

  • Хөтөлбөр урт хугацаанд үргэлжлэх тул тууштай байснаар амьдралд тань нөлөөлөх туршлагуудтай болно.

 

 

 

 

#5 2 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг

Тэтгэлэг, ментор хосолсон хөтөлбөр тул сургалтын төлбөрийн 2 сая төгрөгийн тэтгэлэг олгох болно. Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа нь тавдугаар сарын 31-ны өдөр 23:59 минут хүртэл гэсэн шүү. 

Өргөдлийг ЭНД дарж бөглөөрэй. Unlock podcast

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.