UBLife Logo
Эрүүл мэнд

Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийн тухай танд хэрэгтэй 8 баримт

Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийн тухай танд хэрэгтэй 8 баримт

Хэрэв та ойрын хугацаанд жирэмслэхгүй байх төлөвлөгөөтэй бол жирэмслэлтээс хамгаалах ямар нэг арга хэрэглэх нь зүйтэй юм. Ерөндөг тавиулах, өдөр тутмын дааврын бэлдмэл уухаас өгсүүлээд төрөл бүрийн арга бий. Эдгээрийн дотроос яаралтай үед ууж хэрэглэх 72 цагийн эм гэж бий. Хэнд ч ямар ч санаандгүй явдал тохиохыг алийг тэр гэх билээ. Юутай ч бүсгүйчүүд энэ эмийн тухай баталгаатай, үнэн зөв мэдээлэлтэй байх шаардлагатай. Зарим мэдээллийн хэрэгсэл, сонин, сайтууд энэ эмийг асар их хор хөнөөлтэй хэмээсэн байхад зарим нь огт гаж нөлөөгүй мэтээр бичдэг нь биднийг төөрөлдөхөд хүргэдэг. Яг үнэндээ энэ эм ямар үйлдэл бүхий, хэр ойрхон давтамжтай хэрэглэж болох тухай баттай мэдээлэл хүргэе. 

1. Ямар тохиолдолд хэрэглэх вэ?

Хамгаалалтгүй бэлгийн хавьтлын дараа 72-120 цагийн дотор ууж хэрэглэнэ. Хаана үйлдвэрлэсэн, ямар эм болохоос шалтгаалан уух заавар нь өөр өөр байдаг. Монголд левоноргестрел даавар агуулсан, хамгаалалтгүй хавьтлаас 72 цагийн дотор уух заавартай, дотроо 2 ширхэгтэй эмнүүд худалдаанд бий. Эхний тунг 72 цагийн дотор ууж, хоёр дахийг түүнээс 12 цагийн дараа уух заавартай. Зарим оронд энэхүү бэлдмэлийг нэг тунгаар үйлдвэрлэсэн байх нь ч бий. Уухаасаа өмнө заавартай сайтар танилцаарай. 

2. Энэ эм ямар харилцан үйлчлэл, үйлдэлтэй вэ?

Хоёр төрлийн яаралтай уух эм бий. (Левоноргестрел агуулсан болон улипристал ацетат агуулсан)

Левоноргестрел агуулсан эм нь прогестоген дааврыг өндөр тунгаар агуулах ба үүнийг ууснаар өндгөвчнөөс өндгөн эс ялгарахыг дааврын нөлөөллөөр сааруулдаг аж. Ингэснээр үр тогтох процесст саад учирч буй юм. Харин улипристал ацетат агуулсан эм нь дээр дурдсан прогестоген дааврын үйл ажиллагааг бүрэн зогсоосноор мөн адил өндгөн эс гадагшлахыг удаашруулж, үр тогтохоос сэргийлдэг. 

Зарим хүмүүс яаралтай хамгаалах эм ууснаар үр хөврөл бүрэлдэн тогтсныг устгах буюу жирэмслэлтийг таслан зогсооно гэж ойлгодог. Угтаа бол хавьтлаас 72 цагийн дотор ууснаар үр тогтох бололцоог дарангуйлж буй юм. 

3. Энэ эмийн гаж нөлөө юу вэ?

Уусны дараа дараах тавгүй шинж тэмдгүүд мэдэгдэж болно. Үүнд дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, өвдөх, ядрах, хөх хатуурах, хэвлийн доод хэсгээр базлах болон сарын тэмдгийн хооронд цус үзэгдэх зэрэг шинж тэмдгүүд багтана. Мөн дараагийн сарын тэмдгийн мөчлөгийг бага зэрэг алдагдуулж, өвдөлттэй ирүүлж болно. Эдгээр тэмдгүүд цөөн хоног үргэлжлэх тул санаа зовох хэрэггүй юм. Харин удаан үргэлжилбэл заавал эмчид хандаарай. 

4. Уугаад удаагүй байхдаа бөөлжвөл яах вэ?

Олон эмэгтэйчүүд хамгаалах эм уугаад дотор нь эвгүйрдэг. Хэрэв та тэдний нэг бөгөөд эм уусны дараа 2 цагийн дотор бөөлжсөн бол дахин эмийн сан явах хэрэгтэй болох нь. Учир нь 2 цагийн дотор эм хараахан нөлөөлж эхлээгүй, ходоодонд байж байх магадлал өндөртэй. 

5. Жирэмсэн байснаа мэдэлгүй уувал урагт аюултай юу?

Нэгэнт үр тогтсон хойно энэ эмийг уусан тохиолдолд урагт аюул учруулахгүй. Энэ эмийг оройтож уугаад, санамсаргүй жирэмсэн болсон байлаа ч (ийм тохиолдол байдаг) урагт хор хөнөөл үзүүлэхгүй. Гэхдээ мэдээж жирэмсэн эмэгтэй төрөл бүрийн эм бэлдмэл хэрэглэх нь эрсдэлтэй тул ямар ч эм бэлдмэл уусан бай эмчид хандаж зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай шүү. 

6. Хэр ойрхон давтамжтай энэ эмийг ууж болох вэ?

Ихэнх эмч нар жилд 2-оос дээш удаа уухгүй байхыг санал болгодог. Механик аргаар өндгөн эс гадагшлахыг сааруулах нь өндгөвчинд дарамт, стресс үүсгэдэг байна. Тиймээс яаралтай хамгаалах эм уухыг урт хугацааны жирэмслэлтээс сэргийлэх арга зам болгох нь зөв шийдэл биш. Түүний оронд ерөндөг, бэлгэвч, тарилга, сараар уудаг дааврын бэлдмэл зэргийг хэрэглэх нь эрсдэлгүй.

7. Энэ эмийг хэн ууж болохгүй вэ?

Доорх төрлийн хүмүүс яаралтай уух, жирэмснээс хамгаалах эм хэрэглэж болохгүй буюу заавал эмчийн зөвлөсөн тунгаар ууна. Үүнд:

  • Багтраа өвчтэй хүмүүс

  • Ургамлын гаралтай эм бэлдмэл ууж буй хүмүүс

  • ДОХ, сүрьеэ, эпилепсийн эм хэрэглэж буй хүмүүс 

  • Ходоодны хүчил бууруулах зориулалттай омепразол гэх мэт эм ууж буй хүмүүс

  • Зарим төрлийн антибиотик (рифампицин, рифабутин төрлийн) ууж буй хүмүүс

Ийн анхааруулахын учир нь дээр дурдсан эмнүүдийг хэрэглэж буй үед жирэмслэхээс хамгаалах эм харшлах буюу үйлчлэхгүй байх өндөр магадлалтай. 

8. Хөхүүл эхчүүд ууж болох уу?

Левоноргестрел буюу даавар агуулсан эмийг хөхүүл үед хэрэглэж болно. Багахан хэмжээний даавар хөхний сүүгээр дамжиж хүүхдэд очиж болох ч эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхээр аюултай биш гэж эмч нар зөвлөж байна. Харин улипристал ацетат агуулсан эмийн хөхүүл үеийн нөлөөллийг сайтар судлаагүй тул эмч нар уусны дараа 7 хоног хүүхдээ хөхүүлэхгүй байхыг зөвлөдөг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
6
0
0
0
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\18.140.249.70
72цагын эмийг хазаж хэрэглэх хэрэгтэй юу? Залгих хэрэгтэй юу.
Зочин\18.140.249.70
72цагын эмийг хазаж хэрэглэх хэрэгтэй юу? Залгих хэрэгтэй юу.
Зочин\18.140.249.70
72цагын эмийг хазаж хэрэглэх хэрэгтэй юу? Залгих хэрэгтэй юу.
Зочин\13.215.162.165
Зочин\13.215.162.165
Зочин\13.215.162.165
Зочин\13.215.162.165
ЗОЧИН\18.143.161.107
Hangai\18.136.199.183
Sariin temdeg ni irehgui baih ued uuj boldog ymuu?
Mina\54.179.247.121
Emiig uusni daraa haritsaand orwuul jiremslehu
Зочин \47.129.171.205
Зочин\47.129.171.205
ЗОЧИН\18.141.203.51
Hi sariin temdeg irsen uyd belgiin haritsaand orood uuval yah ve boloh bolovuu
ЗОЧИН\18.142.255.117
Hi sariin temdeg irsen uyd belgiin haritsaand orood uuval yah ve boloh bolovuu
ЗОЧИН\18.142.255.117
Hi sariin temdeg irsen uyd belgiin haritsaand orood uuval yah ve boloh bolovuu
ЗОЧИН\18.142.255.117
Hi sariin temdeg irsen uyd belgiin haritsaand orood uuval yah ve boloh bolovuu
ЗОЧИН\18.142.255.117
Hi sariin temdeg irsen uyd belgiin haritsaand orood uuval yah ve boloh bolovuu
ЗОЧИН\18.141.203.51
Hi sariin temdeg irsen uyd belgiin haritsaand orood uuval yah ve boloh bolovuu
Namuun\13.214.198.211
Taaatei bailaa bayrlalaa
ЗОЧИН\52.221.211.211
Taaatei bailaa bayrlalaa