Хаана ч, хэзээ ч сонсож болох аудио номуудыг санал болгож байна.
1. Д.Өлзийбаатар - "Монголчууд" цахим түүх
"Монголчууд" ном нь Монгол нутагт хүн суурьшсан цагаас эхлэн ардчилсан хувьсгал хүртэлх түүхийг агуулсан сонсдог цахим түүхийн ном гэдгээрээ тун сонирхолтой.
2. Стивен Кинг - "Шоушенкээс оргосон нь"
Алдарт аймшгийн зохиолч Стивен Кингийн шилдэг зохиолуудыг бүрэн эхээр нь "Ганаагийн суваг"-аас сонсох боломжтой.
Мөн дээрх сувгаас "Гялбаа" бүтээл нь өндөр хандалттай.
4. Ц.Дамдинсүрэн - "Лус савдаг, чөтгөр шулмастай учирсан хүмүүс"
Нэрт зохиолч Ц.Дамдинсүрэнгийн доорх ном бүрэн эхээрээ "Аудио ном бол урлаг" гэх уриатай уг сувагт бий.
Зохиолч Б.Сарантуяагийн хөтлөн явуулдаг сувагт түүний "Самар хатан", "Сорхугтани" зэрэг бүтээлүүд бүрэн эхээрээ бий.
6. С.Баяр - Жаран хоног "Жаран"-ы бутархай
"Level up" сувгаас уг номыг бүрэн эхээр нь сонсоорой.
7. Стефан Цвейг "Танихгүй эмэгтэйн захидал"
Австрийн зохиолч Стефан Цвейгийн нэрт бүтээл монгол хэлээр бүрэн эхээрээ байршжээ.
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Хүнийх" өгүүллэгийг бүрэн эхээр нь сонсоорой.
9. Т.Бум-Эрдэнэ "Хундага нулимс"
МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнийн "Хундага нулимс" өгүүллэг тэргүүтэй бүтээлийг доорх сувгаас сонсох боломжтой.
10. Ч.Даваабаяр "Баялаг бүтээгч"
Бизнесийн удирдлагын доктор Ч.Даваабаярын бүтээл бүрэн эхээрээ түүний сувагт бий.