UBLife Logo
Newsfeed

Зөвхөн нууцхан "эмо" хүмүүст илэрдэг 16 шинж

Зөвхөн нууцхан "эмо" хүмүүст илэрдэг 16 шинж

Хэрэв доорх шинжүүдийн ихэнх нь танд байвал та нууцхан эмо хүн гэсэн үг шүү!

1. Та бүрхэг бүүдгэр өдрүүдэд дуртай.

Яагаад ч юм тийм өдрийн ямар нэг зүйл нь үнэхээр сэтгэл татам байдаг.

2. Та ихэвчлэн гунигтай, хөнгөн аялгуутай дуу сонсдог. 

Магадгүй "Smiths" гэвэл та шууд мэдэх л байхдаа?

3. Та гунигтай эсвэл бараан төгсгөлтэй инди кинонууд үзэх дуртай.

4. Та киноны хамгийн алдартай биш, өрөвдөлтэй эсвэл гунигтай дүрийг хамгийн ихээр өрөвдөж, хайрладаг.

Магадгүй та тэднийг хараад өөртэйгөө адил ямар нэгэн зүйлийг мэдэрдэг байх.

5. Та бусад ямар ч өнгөнөөс илүүтэйгээр хар өнгийн хувцас өмсөх дуртай.

6. Хэн нэгэн тантай уулзахаа больж, төлөвлөгөө өөрчлөгдсөнийг хэлэхэд таны уур хүрдэггүй. 

Яг үнэндээ харин ч амар амгалан ганцаараа байна гэж бодоход тайтгармаар. Хүссэн зүйлээ ямар ч дарамт шахалтгүй ганцаараа хийнэ гэхээр сайхан.

7. Зүгээр л гэртээ хэвтээд зурагт үзэх өдрүүд танд сайхан байдаг.

8. Борооны дусал цонх даган урсах гэх мэт зүйлс л таны анхаарлыг ихээр татдаг.

9. Та өөрийгөө ихэнхдээ ичимхий, мэдрэмжээ харуулахдаа тааруу хүн гэж мэдэрдэг.

10. Харин өөрийгөө илэрхийлэх үедээ ёжилсон, хорон үг хэрэглэх гээд байдаг талтай.

Өөртөө итгэлтэй үедээ та бодсоноосоо ч хатуу ширүүн болчих нь бий.

11. Та тийм ч их инээмсэглэдэггүй. Гэхдээ энэ нь ууртай эсвэл гунигтай байна гэсэн үг биш.

Та зүгээр л хүмүүс яагаад дандаа инээмсэглэх гээд байдгийг, тэгэх ёстой мэт аашилдгийг ойлгодоггүй. 

12. Та бараан хүүрнэл унших дуртай.

13. Та музей, үзэсгэлэн зэргийг зорихдоо бусдаас илүү их цаг зарцуулж, ямар нэгэн бүтээлийг мэдэрч, бодохдоо их цаг зарцуулдаг.

14. Та яг ямар мэдрэмжийг мэдэрч байгаагаа ойлгох гэж их хичээдэг.

Гомдсон уу, эсвэл жаргалтай, санаа зовсон уу? Бүгд нэг дор юм болов уу?

15. Таныг жаахан байхад эсвэл өсвөр насандаа байхад хүмүүс ганц хоёр удаа ч гэлтгүй "эмо" гэж хэлж байсан байх. 

Хумсаа хараар будах, хараар нүдээ будах, хар хувцас өмсөх... Өөр?

16. Эцэст нь, та найз нөхөд ойр дотнын бүх хүмүүс дундаасаа хамгийн нарийн мэдрэмжтэй нь.

Та өрөвч бас бусдыг ойлгохдоо маш сайн. Ямар нэгэн зүйлээсээ бусдаас өөр учраас л та онцгой байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
12
3
20
1
3
0
1
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.