Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

2020 онд гарах үзэгчдийн хамгийн өндөр хүлээлттэй Солонгосын 10 цуврал


Өмнөд Солонгосын цуврал кинонууд өмнөх шигээ дан ганц өшөө хорсол, үзэн ядалтын тухай өгүүлэхээ больсон. 2019 болон 2020 оны эхний гурван сард олон сонирхолтой цувралууд үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн ямар жүжигчний гол дүрд нь тоглосон цувралууд бидний сонирхлыг татах бол? Өмнөд Солонгосын үзэгчдийн хамгийн ихээр хүлээж буй 10 цувралтай танилцъя.

1.”Sandbox”

Гол дүрийн жүжигчид: Пэ Су Жи, Нам Жу Хёк

Дэлгэцнээ гарах хугацаа: 2020.05 сар

Үйл явдал: Cтив Жобс шиг болохыг мөрөөдөн жижиг бизнес эхлүүлж буй бүсгүй анхны хайраасаа хойш эр хүнтэй учраагүй бөгөөд “Sandbox” гэх залуусын цугларалтад нэгэн залуутай тааралдсанаар киноны үйл явдал эхэлнэ. Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох Пэ Су Жи болон Нам Жу Хёк нарыг хэрхэн хослохыг хүлээх л үлдлээ.

2. “Sweethome"

Гол дүрийн жүжигчид: Сон Кан, И Жин Ук, И Ши Юн, И Ду Хён

Дэлгэцнээ гарах хугацаа: 2020 он (Хугацаа тодорхойгүй)

Үйл явдал: Өмнөд Солонгосын ижил нэрт комикоос сэдэвлэсэн энэхүү цувралд Ча Хён-Су гэгч ахлах сургуулийн сурагчийн талаар өгүүлнэ. Тэрээр өрөөнөөсөө ховорхон гардаг, гэрийнхэнтэйгээ нэг их ярилцдаггүй нэгэн. Гэнэт гэрийнхэн нь машины ослоор өөд болж ганцаараа амьдрах хэрэгтэй болно. Тэр гэрээсээ нүүн жижиг байранд амьдарч эхэлхэд түүнд санаанд оромгүй зүйл тохиолдоно. Яг энэ үед жирийн хүн мангас болон хувирч хүн төрөлхтнийг устгах үзэгдэл дэлхий даяар тархдаг. Гол дүрийн залуу Сон Кан нь Монголын үзэгчдэд “Love Alarm” цувралаар танигдсан билээ. 

3. “Stranger” (Seаson 2)

Гол дүрийн жүжигчид: Чо Сын У, Пэ Ду На, Пак Сун Гын 

Дэлгэцнээ гарах хугацаа: 2020 он (Хугацаа тодорхойгүй)

Үйл явдал: Энэхүү цувралын эхний улирал нь 2017 оны Өмнөд Солонгосын шилдэг триллер цувралаар шалгарсан бөгөөд өмнөх улиралд бага байхдаа тархины мэс засалд орсноос үүдэн сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй хүйтэн хөндий ч сайхан сэтгэлтэй, үнэнч шударга нэгэн прокурор хууль бус авлига болон цуврал алуурчдын хэргийг хэрхэн шийдвэрлэж буй тухай өгүүлдэг. Харин хоёрдугаар бүлэгт юу гарах бол?

4. “The King: Eternal Monarch”

Гол дүрийн жүжигчид: И Мин У, Ким Гоун

Дэлгэцнээ гарах хугацаа: 2020.04 сар

Үйл явдал: Нэгэн чөтгөрт хүний ертөнц рүү орох боломжтой зэргэлдээ ертөнцийн үүд хаалга нээгдэнэ. Тэр хүний ертөнцөд орох уу эсвэл өөрийн ертөнцдөө үлдэх үү гэж өөрөөсөө асуудаг. Энэ үед Солонгосын эзэн хаан зэргэлдээ ертөнцийн хаалгыг хаах гэж оролдоно. Уг киноны гол дүрийн жүжигчин И Мин У нь Өмнөд Солонгосын хамгийн сайхан залуусын нэгд зүй ёсоор тооцогддог. Түүний цэргээс халагдсанаас хойш тоглосон анхны цуврал учир олон хүмүүс үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа байх. 

5. 'Psycho However it’s Okay”

Гол дүрийн жүжигчид:  Ким Сү-хёнь, Со Еэ Жи

Дэлгэцнээ гарах хугацаа: 2020.06 сар

Үйл явдал: Тус цувралд хүүхдийн уран зохиолын номонд ихэд дуртай сэтгэцийн эмнэлэгт ажилладаг нэгэн асрагч залуу болон сэтгэцийн бага зэрэг эмгэгтэй хүүхдийн уран зохиолын алдартай зохиолч бүсгүй хоёрын хайр дурлалын талаар өгүүлнэ. Энэхүү цувралын гол дүрд тоглосон Ким Сү-хёнь 2015 оноос хойш цуврал киноны гол дүрд тоглоогүй нь олон шүтэн бишрэгчдэд нь хүлээлт үүсгээд байсан билээ.

6. “Alice”

Гол дүрийн жүжигчид: Жу Вон, Ким Хисон

Дэлгэцнээ гарах хугацаа: 2020 оны эхний хагас

Үйл явдал: Пак Жин-Гём нь сэтгэл хөдлөл муутай хэдий ч чадварлаг мөрдөгч бөгөөд нэгэн нууцлаг хэрэгт  ажиллаж байхдаа энэ ертөнцөд цаг хугацаагаар аялагчид байдгийг олж мэднэ. Цаг хугацаагаар аялагчид “Аlice” гэх сансраас ирсэн байдаг. Мөрдөгч залуу “Аlice”-ээр дамжуулж цаг хугацаагаар аялж явахдаа нас барсан өөрийн хайртай бүсгүйтэйгээ таарна. Гэтэл тэр бүсгүй цаг хугацаагаар аялагчдын түлхүүрийг эзэмшдэг болж таарна. 

7. “Love Alarm” (Season 2)

Гол дүрийн жүжигчид: Ким Со Хён, Сон Кан, Жун Га-Рам

Дэлгэцнээ гарах хугацаа: 2020 он (Хугацаа тодорхойгүй)

Үйл явдал: Энэхүү цувралын нэгдүгээр бүлэг нь Өмнөд Солонгосын хамгийн олон үзэгчтэй цувралын нэгээр тодорсон бөгөөд цаашдаа юу болох нь ойлгомжгүйгээр төгссөн. Хоёрдугаар бүлэгт ямар үйл явдал өрнөх бол?

8. “Youth Report”

Гол дүрийн жүжигчид: Пак Бу Гом, Пак Со Дам, Бьюн У-Сок

Дэлгэцнээ гарах хугацаа: 2020.05 сар 

Үйл явдал: Са Хён-Жун нь ухаалаг, царайлаг төдийгүй чадварлаг модель. Гэсэн ч тэр жүжигчин болохын тулд олон кинонд дүр бүтээсэн боловч алдартай болж чаддаггүй. Харин Ан Жун Ха гэх бүсгүй түүний нүүр будагчаар ажилладаг. Тэд бие биедээ дурлах болов уу?

9. “Convenience Store Saet-Byeol”

Гол дүрийн жүжигчид: Жи Чан Уг, Ким Ю-жун

Дэлгэцнээ гарах хугацаа: 2020.06сар

Үйл явдал: Чой Дэ Хён нь охидын ахлах сургуульд ажилладаг залуу. Тэр гудамжаар явж байгаад сургуулийнхаа хэсэг охидтой тааралдахад тэд түүнээс дэлгүүр орон тамхи авч өгөөч гэж хүсдэг. Чой Дэ Хён үүнийг нь зөвшөөрдөг. Дөрвөн жилийн дараа Чой Дэ Хён жижиг дэлгүүр нээж цагийн ажилтан авах хэрэгтэй болно. Ажилд орохоор ирсэн эмэгтэй нь дөрвөн жилийн өмнө өөрөөр нь тамхи авахуулсан охидын нэг байдаг. Цааш юу болох бол?

10. "HERE"

Гол дүрийн жүжигчид: И Бёнхонь, Хан Жи-Мин, Шинь Минь-а, Нам Чжу Хёк

Дэлгэцнээ гарах хугацаа: 2020 он

Үйл явдал: Өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэгдэл болсон энэхүү цуврал нь олон үзэгчдийн хүлээлтийг үүсгэж байгаа. Гол дүрийн жүжигчдийн хувьд Монголын үзэгчдэд "Бүгдийг нь" болон "Миний найз охин есөн сүүлт үнэг цувралаар танигдсан билээ.

Бэлтгэсэн: Г.Энхтуул

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
3 өдрийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
55
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.07.17 172.69.252.137

convenience store saet byeol bish dlguryn tanhai gdg nrete shu tamhi avj ughig n zuvshuurdgushde

0 Хариулах


Зочин 2020.04.03 172.69.252.139

love alarm 8sard garhaar bgaashdee

0 Хариулах


sad 2020.04.01 172.69.252.139

dandaa savangiin duuri bna hahha

0 Хариулах


Human 2020.04.01 172.69.252.149

Love alarm 2 8n sard garna shde

0 Хариулах


Зочин 2020.03.30 172.69.252.139

partners justice bhgui ymu

0 Хариулах


Зочин 2020.03.29 162.158.183.86

kim dami togolson kino negch bhkumu shitt xaxax

0 Хариулах