Хайх зүйлээ бичнэ үү

40 мин

Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав

Амьдрал үргэлж инээсэн, үнссэн, тэвэрсэн байдаггүй. Гомдох, уурлах, зөрчилдөх зүйл бишгүй тохионо. Жаргана, бас зовно. Түүний хувирдаггүй, өөрчлөгддөггүй хэтэрхий гэмээр их хайрын өмнө би тэвчээрийн туйл дээр зогсохоос өөр замгүй эмэгтэй болсон. Анх зөрүүдлэхээрээ “Яг одоо намайг үүрээд яв” гэж элдэвлэдэг танхил охин байлаа.


Их сургуулийн гудамжинд зөрж өнгөрөх сайхан охины тоолон зүрхээ өгч болох биш. Бас ч гэж ойн инженерийн хоёрдугаар курсийн оюутан, МУИС-ийн дотуур байрны эрчүүдэд дөмөгхөн нэр хүндтэй болчихсон эр. Чемодан сав, модон хайрцгаа түчигнүүлэн дамжлалдсаар дотуур байранд суух оюутнууд орж ирэх 1992 оны наймдугаар сарын сүүлч. Өнгөрсөн жил нэгдүгээр курсийн оюутан болоод жижүүр эгчийн гол туслах болжээ. Дотуур байранд зодоон цохион гарвал дуудаж түүнээс хүчний дэмжлэг авдаг жижүүр эгч зуны амралтынх нь сонинг дуулахаар дэргэдээ суулгачихсан ам хуурайгүй юм асууна. Шинэ, хуучин оюутнууд орж гараад л, үүд ч зогсоо зайгүй. “Би энэ охинтой суувал уйдахгүй” гэх бодол нь ч дараагийн оюутнуудын царай төрх, жижүүр эгчид ярьж өгсөн сонин сайхантай холилдон замхрав. 

-“308 дугаар тасагт Дарханы гурван охин орсон, Олон улсын харилцааны дээдийн нэгдүгээр курсийнх” гэж сонсогдлоо. Нэг нь үүдэнд харсан жижигхэн охин байсан юм. Би чинь өрөө өрөөний хаалга онголзуулж, хоол таарвал цохиж явдаг мөртлөө ганцхан 308-ыг л алгасчихна. Нэг л хамаагүй загнаж боломгүй оргино. Хичээлдээ гарах, ирэхдээ л үзэгддэг тэр охинтой нэг байрны нэг давхарт хэр нь бараг тааралдахгүй нэг намар, нэг өвөл өнгөрч байна. 

Нэрэлхээд нэрээ идэхгүй гэгч боллоо. Байр тарах үед эд хогшлын тооллого ирэв. Манай өрөөний сандал алга. Хаачсаныг бүү мэд. Сандлыг нь түр тоолуулаад өгөх гуйлгатай яах ч аргагүй нөгөө 308-аа зангаж зангаж тогшлоо. Урдаас “Хэн бэ” ч гэх шиг. Хаалгаа нэг юм тайлахаар нь “Хөөе, хоёр сандлаа түр зээлчих” л гэлээ. Баярмаа, Андуу хоёр надад үл итгэсэн янзтай хараад л байх юм. Цаанаас нөгөө охин “Эргүүлж хурдан өгөөрэй, бид яг одоо хичээлээ хийж байна” гэв. Сандлуудыг нь хамаад гарлаа. Тоолуулчихаад буцаахдаа хаалгыг нь чанга нүдчихжээ. “Хүүш ээ, ямар зэрлэг амьтан бэ” гэж байна шүү. “Сүртэй эд вэ” гэмээр болсон ч бас амаа хамхиж байгаа юм.   

Хоёр дахь намар. “Би энэ охинтой суувал уйдахгүй” гэх бодол минь дадал болчихож. Намайг Ганбат гэдэг гэж, түүнийг Батцэцэг гэж нэрсээ мэдэлцлээ. Жилийг нь бас асуугаад авсан. Тэр охины юм бүхэн над сонин. Нүдний нь дугариг хар нь их том. Өмнө нь хараагүй сонин нүд. Өрөөгөөр нь орж чадахгүй ч гарахад нь дагаад явна. Би бол дотроо хамгаалах санаатай, очих газарт нь хүргэж өгөөд л явдаг. Нэг удаа хороололд байх хамаатныдаа очно гэхээр нь хамт гарлаа. Ахынд нь хүргэж өгөөд буцах байтал гарч иртэл нь хүлээмээр бодогдоод. Суугаад л байлаа. Лав хоёр цаг өнгөрлөө. Би ч сүүлдээ орцны нь үүдний сандал дээр хэвтээд өгсөн. Тэгсэн өнөөх маань сэрээж байна. 

-Чи энд юу хийж байгаа юм. 

-Унтчихаж. 

Аятайхан амарчихсан санагдаж билээ. Би түүнд тэнэгдүү, ер нь хачин санагдаж байгаа нь илт. Гэхдээ яах вэ, барагтай дуугардаггүй түүнийг инээлгээд хамт байр руугаа харихад гоё байгаа юм чинь. 

-Ганбаа, чи их цэвэрч байх аа. 

-Яаж байна?

-Юм л угааж явах юм билээ.

Би бэлтгэлийн нэг, жийнсэн хос нэг, уртаашаа ийм хоёр солионы хувцастай хүн. Тэр хоёроо угаах гэж түмпэн, савангийн эрэл хадааж дотуур байраар нэг юм болдог байсан шиг билээ. Ашгүй Батцэцэг намайг овоо цэвэрч гэж харж л дээ.  

Нэг шөнө Сэлэнгийн Энхтүвшин байдгаараа сандарчихсан орж ирж намайг сэрээгээд “Нооноо Нооноо” л гээд байх юм. Би ч үсрээд л гарлаа. “Нооноо” гэдэг нь Дархан, Сэлэнгийн найзуудынх нь Батцэцэгийг дууддаг нэр. Эмнэлэг рүү аваад явлаа даа. Олгойн хагалгаанд орох болов. Нэгдүгээр эмнэлэгт эргэж маргааш нь очлоо, нөгөөдөр нь очлоо. Эмнэлгээс гартал нь печенье бариад л очлоо. Нөгөөх маань шүд зуугаад хазганаад гараад ирэхэд нь хэчнээн өрөвдөв. Би одоо тэр үеийг санахаар Батцэцэг ногоон эрээн цамцтайгаа нүдэнд ургаад ирдэг юм. Их ганган охин. Гэхдээ аав нь Оросоос авчирч өгсөн гэх тэр цамцтайгаа их дотно дулаахан харагддаг байж билээ. Сүүлд яагаад өмсөхөө больсныг нь асуухад найздаа өгчихсөн гэсэн. Мэдсэн бол би хадгалчихгүй юү. 

Батцэцэг түргэн эдгэв. Хичээл номоо хийгээд бүр цухуйхаа ч болив. Манай анги хээрийн дадлагад нэг сар явах болчихсон байдаг. “Баяртай” гэж хэлмээр байдаг. Би хаалгыг нь тогшиж чадахгүй. Тэгсээр дадлагадаа гараад байтал манайхнаас нэг нь хот руу явж ирэх болов. “За чи Цогоо, 308-ыг тогшоорой. Ганбат мэнд хүргэж байна гээд ялангуяа Батцэцэгт хэлдэг юм шүү” гэж захилаа. Цогоо хотоос ирэхдээ “308-ыг тогшоод, бүр дотор нь орж хоол идсэн. Тэр Батцэцэгт чинь чиний мэндийг тусгайлан дамжуулсан. Чамд дургүй биш бололтой харагдсан шүү” гэдэг юм. Ингээд хээрээс нэг сарын дараа догдолсон амьтан байрандаа иртэл Батцэцэг шалгалт шүүлэгтээ бэлдээд, хажуугаар нь аялал жуулчлалын анхны компани “Долгион” гэж байхад тэнд орчуулагчаар цагийн ажилд орчихсон их завгүй. Би түүнийг санасан шиг тэр ч бас намайг санасан байх гэсэн төсөөлөл ургуулсан “Чамд дургүй биш бололтой” гэдэг Цогоогийн хэл ч ор мөргүй болоод явчихлаа. Удалгүй Батцэцэг нөгөө “Долгион” компанийнхаа ажлаар Арабын улсад яваад өгөх юм. Дотуур байр хэчнээн хөл хөдөлгөөнтэй ч над одоо бол эзгүй мэт. Ганцхан хаалганы цаана тэр байдаг, одоо байгаа гэж бодохоор л баяр хөөртэй явдаг байж. Би энэ хүртэл хүнд ийм хүчтэй татагдаж үзээгүй юм билээ. Нэг л өдөр тэр ирсэн. Дотуур байр, сургууль минь гэрэлтэж, бүх хүн Батцэцэг хүрээд ирснийг мэдээд ч байх шиг жигтэйхэн гоё.  

Оюутнууд зуны амралтаараа харьцгаав. Батцэцэгийн өрөөний хоёр ч бас. Тэр өрөөндөө ганцаар үлдэхээр нь би бас үлдчихсэн. Ажлаа тараад ирэхийг нь хүлээгээд байрны үүдэнд тосоод суучихна. Өрөөнд нь хүргэж өгөөд цуг орно, янз бүрийн юм хум ярьж өгч инээлгэнэ. Инээхийг нь харна. Энэ өдрүүдэд бид илүү дотно танилцсан юм. Батцэцэг их залуу хүн байтлаа нягт нямбай, өөртөө өндөр шаардлагатай, бусдын өмнө хариуцлага хүлээгээд сурчихсан нь их догь оо. Надад эрх дураараа загнах болсныг нь би ухаангүй хайрлачихсан. Бидний дунд минийхээр бол дурлал, түүнийхээр бол нөхөрлөл ч юм уу, өөр хэнээр ч орлуулшгүй нөхцөлгүй их итгэлцэл лавтай бий болов. Өвөр дээрээ суулгаж байгаад нүдийг нь, инээхийг нь хараад л баймаар бодогдоно. Гэвч бас шууд юу бодож байгаагаа хэлэмгүй. Надад итгэхээ, хөөрхөн эрхлэхээ больчих байх гэж санаад. Сүүлд гэрлэхээрээ өвөр дээрээ дандаа суулгана гэж бат бодсон юм. 

Ийм нэгэн хагас сар өнгөрөхөд Батцэцэг дунд сургуулийн таван хүүхэд авч явах багш, хөтөчийн шалгаруулалтад тэнцээд Япон руу 21 хоног явахаар болж, наймдугаар сарын 25 хүртэл тасгаа хүлээлгэж өглөө. Би иртэл нь садангийн ахындаа хүлээхээр явав. 

Түүнийг минь надад авчрах онгоц буух өдрийг болтол таксигаар тосох, гадуур зугаалахад хангалттай мөнгөө базаах хэрэгтэй. Зах гарч ажил олж хийдэг хэрэг.  

Гурван долоо хоног чинь барагдахгүй урт. Их санана гэж юу байдгийг ёстой л тамираа тасартал үзлээ дээ, хөөрхий. Хүмүүс яагаад “санаж үхэх” гэж ярьдгийг ч ойлголоо. Буух өдөр нь тулсан 19, 20, 21 дахь гурван шөнө догдлоод цурам ч хийсэнгүй. Өнөөдөр ирнэ гэсэн өдрийн өглөөнөөс авахуулаад Буянт-Ухаа руу утасдаад л, цаг минутыг нь лавлаад байлаа. Нэг мэдсэн нам унтчихаж. Онгоц буух дөхсөн хойно сэрж байгаа юм. Огло харайн такси бариад онгоцны буудал руу шуугилаа. Хүлээлгийн танхимын хөл татарчээ. Япон руу хамт явсан Чой.Лувсанжав багшийн бэр Байгалиа эгчээс асуух ганц арга байв. Гэрийнх нь утас руу залгатал “Батцэцэгийг аав нь шинэ УАЗ машинаараа тосож аваад тэд шууд аавынхаа нутаг руу явчихсан” гэв. Би бараг муужирсан. Батцэцэггүй Улаанбаатарт одоо юугаа хийдэг юм. Өвөрхангайдаа харив. Бүрдийнхээ холбооноос үе үе Дарханы гэр рүү нь залгуулахад утсаа ганц ч авсангүй. Ийм байдалтай арайхийн нэг сар өнгөрч, есдүгээр сарын 1-нээс арав хоногийн өмнө Улаанбаатар руу шидлээ. Уг нь над шиг хуучин оюутнууд 30-нд л заларна шүү дээ. Улаанбаатарт эрт ирснийх Батцэцэгийн найз Байгалиа эгчээс сураглав, Төв шуудан орж Дархан руу өдөр бүр залгана. Тэднийхэн Баянхонгортоо зусаад эзгүй байжээ. Гуравдугаар курсийн Батцэцэг 31-нд л нэг юм мориллоо. Тасгийнх нь хаалганы бариулаас дөнгөж атгамагц онгойчихсон. Яаж орсноо ч санадаггүй. Яагаад хаалгаа түгжээгүй байсан юм бол?  

***

-Амар дурладаггүй, дурын хүний харцанд багтаж өртөхөөс цааргалдаг өөртөө итгэлтэй бардам охин явлаа. Өмнө нь хөвгүүд надад сайн болох ч Ганбаа шиг зориглосон нь үгүй. Тэр миний өөрийгөө халдашгүй гэж сэтгэсэн төсөөллийг сэтлэн давсан цорын ганц эр хүн. Хаалгаа түүнд онгорхой орхисон нь тийм л учиртай юм болов уу. 

Анх ОУХДС-ийн оюутны байранд өрөө дуусчихсан учраас бид гурвыг Байгалийн ухааны факультетийн дотуур байранд шилжүүлчихсэн юм. Эрэгтэй голдуу хүүхдүүдтэй, “танхайгаараа” алдартай байр. Тэнд Ганбаа “овгор” нь. Нүүрэмгий, айх ичихийг мэдэхгүй, зэрлэг ч юм шиг. Тийм байтлаа хэтэрхий сайхан сэтгэлтэй, нэг л өөр, шинэ ертөнц байлаа, миний хувьд. Би суурин газарт орос сургуулийн орчинд өссөн хүүхэд ч гэлээ манайх хөдөөтэй, гадаатай л айл. Би хөдөөдөө хөдөөгийн хүн шиг, хотдоо хотын хүн шиг хар аяндаа л уусан шилждэг бол Ганбаагийн хөдөөх задгай янз, засаршгүй унаган төлөв надад их хүчтэй санагдсан юм. Сүрхий болох гэж янз бүрийн зан авир эсгэдэггүй, худал мэдэмхийрдэггүй, яг л байгаагаараа түүнээс би нүүр буруулаагүй. Алдаа дутагдал нь ч ил, сэтгэл хөдлөлөөс нь хүн чанар илэрдэг тийм л эрх чөлөөтэй залууд өөрийн эрхгүй татагдсан. Дунд сургуулийн дурсгалын дэвтэрт үлдсэн миний тухай зөгнөлүүдийг хожим харахад манай ангийн Цацаагийн бичсэн “Батцэцэг бөх залуутай гэрлэнэ” гэсэн нь яг л биелчихсэн байж билээ.   

***

Батцэцэгтэйгээ гадуур хөтлөлцөөд алхдаг болов. Хажуугаар өнгөрөх хүмүүсийн бараг тэн хагастай нь “Сайн уу” гэнэ. Ганбаа дөрөвдүгээр курсийн оюутан болтлоо олонтой болж амжжээ. Жүдогийн тэмцээнд орно, Анагаахын дээдийн зааланд болдог үндэсний бөхийн барилдаанд алгасахгүй ноцолдоно. “Багшийн дээдийн буудалд автобуснаас буугаад заалны барилдаандаа явах гэсэн Батцэцэг дургүйлхээд явуулахгүй гэнэ. Тэгэхээр нь уурлаад бэлтгэлийн цүнхээ автобусны буудал дээр чулуудчихсан”. 

“Ганбаа бид хоёрын дунд гарсан анхны зөрчил байх. Цүнхээ олон хүнтэй гудамжинд чулуудахад нь би бүр цочирдсон. Түүнээс хойш бөхийг нь хориглоогүй ээ. Одоо бол би хорхойгүй хүний дэргэд үндэсний бөхийн мэргэжилтэн болчихсон байна. Ганбааг дандаа л миний хүссэнээр, үргэлж санал нэгтэй байх юм шиг санаж явсан үе бий л дээ”. 

“2004 оны наадмаар намайг улсын начин цолны даваанд гарахад Батцэцэг харж зүрхлэхгүй Цэнгэлдэх тойроод алхчихсан гэдэг. Чанга яригчаар бөх тайлбарлагчийн ярианаас ганцхан “Довдонгийн Ганбат” гэх л сонсогдсон гэсэн”.

Өрөөнийх нь хоёр охин ч түүнийг “манай Ганбаа” гэдэг болов. Амралтын өдрүүдэд угаасан хувцсыг нь том гараараа зад базаж өгөхөөр ордог болов. Тэг тэгсээр түгжээтэй байдаг, тогшиж зүрхэлдэггүй хаалганыхаа цаана Ганбат “хүргэн” орлоо. Алдартай зожиг тасаг одоо хоёр хүн хэвтэхээр хонхойгоод унжчихдаг төмөр ортой болсон. “Би Батцэцэгээ ээждээ л харуулмаар. Хэдэн мал мах борлуулах гээд хотод ирэхэд нь би ээждээ дагуулаад очсон юм. “Ишш хүү минь, яасан ч жижигхэн охин бэ дээ” гэж дуу алдаж билээ”.

Батцэцэг ээжийгээ Хятад яваад ирэхэд Ганбаатайгаа хамт тосож, Дархан руу унаанд суулгаж өгсөн ч ирээдүйн хадам ээж хүргэнээ анзаарсангүй, охиноосоо “Энэ хэн бэ” ч гэж асуусангүй. Удаах амралтын өдөр Дархан орох хэрэг гарсан нь Ганбат хадмындаа зочилсон анхны тохиол болов. “Ээж хаалга тайлж өгсөн юм. Би дотогш ормогцоо “Сайн уу, ээж ээ” гээд мэндэлтэл Ганбаа сандарсандаа миний толгой дээгүүр сая хэлснийг минь яг тоть шиг давтаж орхисон. Нэг танихгүй хархүү анх удаа гэрт нь орж ирмэгцээ босго давав уу үгүй юү л “Ээж ээ!”. Ганбаа бантаж, ээжийн нүүр улайчихсан. Би дунд нь гацаад, аав цаанаас гайхсан хүн гүйгээд ирж байгаа юм. Ийм л юм болсон доо”. 

Батцэцэгийн аав ээж ч үнэндээ мөн л дотуур байрнаас төрсөн хос байлаа. Аав Г.Батмөнх Баянхонгорын Галуут сумаас, ээж Т.Доржсүрэн Говь-Алтайн Цээлээс улсынхаа нийслэлд Санхүүгийн сургуулийн оюутнууд болсноос ирээдүй үүджээ. “Би л аавд чинь түрүүлээд сэтгэлтэй болчихсон юм шүү дээ” гэж ээж нь охиндоо өөрийнхөө нүдтэй, хувьтайгаар бахархангуй хэлдэг байлаа. Батмөнх бол шүлэг бичдэг, уран уншдаг, цээл хоолойгоор дуулдаг, зураг ч зурдаг, мод хөрөө нийлүүлбэл мужаан, хөлдөө тэшүүр углабал урдаа хүн оруулахгүй гэж үздэг тун ч авьяастай эр явжээ. Тэд эр нөхрийн нутаг Баянхонгорт гал голомтоо бадрааж, хожим эцэг эхийнхээ түүхийг өгүүлэн суух ууган хүүхэд Батцэцэг нь 1973 онд мэндэлсэн юм. Г.Батмөнх мэргэжлээрээ цойлон мандаж, улсын шилдэг нягтлангаар нэр цохогдсон нь улсаас түүнийг 1982 онд Хөтөлийн цемэнт шохойн үйлдвэрийн санхүү эрхэлсэн захирал буюу ерөнхий нягтлангийн томилолт болж тэдний гэрт ирсэн юм. Чингээд аймгийнхаа Боловсролын газрын ерөнхий нягтлангаар ажиллаж байсан гэргий, бага насны гурван хүүхдээ аваад залуухан сэхээтнүүд Хөтөл тосгоны анхны монгол айл болжээ. 

“Есдүгээр ангид манайд орос сургуулиас Батцэцэг шилжиж орж ирсэн юм. Манай ангийнхан “гитар” гээд хочилдог байлаа. Нарийхан бэлхүүстэй гэж байгаа нь тэр. Нэг их хичээхгүй, хэнэггүй юм шиг хэрнээ самбарт дуудах, шалгалт авахад бүгдийг мэдэж байдаг. Зөвхөн хэл, уран зохиол, нийгмийн хичээлдээ сайн юм уу гэхээр математик, химидээ ч сонирхолтой, ер нь бол манай ангийн гавал байсан. Олон үггүй даруухан харагдах ч үнэндээ маш сэргэлэн. Шинэ дуу, шүлэг юу л гарна сурчихсан байдаг. Сагс тоглодог, солгой гараараа бардам гоолдоно. Бид хоёр у-шугийн секцэнд явж эхэллээ. Батцэцэг уян хатан, техникээ сайн сурч байсан. Би ч тэгсгээд больсон, Батцэцэг хоёр жил тууштай хичээллээд, үзүүлэх тоглолтоор Эрдэнэт, Дархан, Сэлэнгийг тойрч явсан юм. Төгсөх жил болсон явдал. Манай ангид нэг өндөр том биетэй атаман охин шилжиж ирэв. Ер нь л дээрэнгүй. Нэг удаа биеийн тамирын хичээлд орох гээд зааланд зогсож байтал атаман охин гаднаас орж ирмэгцээ Батцэцэгийн дэргэд очоод “Холд” гэх нь чанга дуулдав. Тэр зүгт харах мөчид Батцэцэгийн хөл аюулхайд нь бууж таарсан. “Нээрэн нэг тэгж зодоон цохионы хэрэгт орсон юм байна шүү. “Холд” гээд үүргэвчээ хэргээр миний мөр рүү шавхуурдахад нь би тэсээгүй юм”. 

Манай хоёр нэг орц болохоор би тэдний рүү их багаасаа л ордог байсан юм. Батцэцэг солгой. Солгой гараараа яг өөрийнхөө нүд шиг гоё нүд зурахыг нь харах үнэхээр таашаалтай. Дэвтрийнхээ арын хуудсуудаар дүүрэн нүд, уруул, цэцэг навч зурчихна. Батцэцэг гэрээ цэвэрлэх, хоол хийхдээ том хүн шиг ардын дуу дуулдаг хэзээний хэрсүү охин байж билээ” гэж багын найз Р.Отгонбилэг ярьлаа. 

Батцэцэгийн бага дүү Сэргэлэн “Эгч маань жаахан биетэй ч хоёр дүүдээ их том хүн байж. Би ахтайгаа үймүүлээд, зодолдоод, худлаа уйлаад, эгч бид хоёрыг эвлэрүүлээд, охин болохоор нь намайг голдуу өмөөрөөд, өдрийн хэчнээн ч тэгэлцэнэ. Эгчийг дөнгөж л зургаа долдугаар ангид байхад манай Хөтөлийнхөн бялуу захиалж хийлгэдэг байсан. Нэг удаа эгч тортоо чимэглээд тавьчихсан, эзнийг нь ирэхийг хүлээгээд байж байтал ах нөгөөхийг албаар базаж дэггүйтсэн. Тэгсэн миний нөгөө том эгч яг жаахан хүүхэд шиг уйлсан. Эвдэрхий тортоо эвлүүлж, дахин чимэглээд яг дуусахад л ах бид хоёрын санаа амарсан, хонх ч дуугарсан” хэмээн дурсав. “Аавыг өнгөрснөөс хойших 11 жил ээж бид хоёр гэртээ үлдэж, ээж минь насан эцэс болтлоо “Мөнхийн үсэг”-тээ ажилласан. Ээжийгээ өнгөрснөөс хойш би гэрлэж, бас ээж болсон. Аав ээж хоёр хүүхдүүдийнхээ тусдаа гарсан амьдралд хошуу дүрдэггүй улс байсан юм. Одоо ах эгч хоёр маань яг л тэр зарчмаар манай хүнийг “Миний хүргэн” гээд л их хүндэтгэнэ. Намайг хүүхдээ төрүүлэхэд эгч миний дэргэдээс ганц ч холдоогүй. Яг л ээжийн оронд ээж болчихсон. Одоо ах бид хоёр хүргэн ахтайгаа “Мөнхийн үсэг”-тээ ажилладаг. Эгчийг анх зурагтаар Гадаад харилцааны сайд гэж харж дасахгүй, яг л аав харагдана. Тулхыг нь яаж өвчсөн юм гэмээр адилхан. Нүд одоо бол дассан. Миний эгч гэхээсээ Монгол Улсын сайд хүн л санагддаг. “Эгч нь хавагнаад байх юм. Хуушуур хийгээд өгөөч” гэнэ. Ээжийнхээ гарын хоол шиг сайхан хоол идүүлэхсэн гэж боддог ч эгчийн зав ер болдоггүй”. 

“Аав их алсын хараатай хүн байж дээ. Намайг англи, орос хэлтэй болгож гадаад харилцааны мэргэжилтэн, дүү Лхагвадоржийг техниктэй ноцолдуулж инженер болгосон. Лхагваа аливаад эв дүйтэй хүүхэд байсан ч аав ааг омгийг нь дарж, ажил хөдөлмөр хийлгээд, гурав дөрвөн жил ажиллуулж байж сургуульд явуулсан юм. 10 жилийн сургууль төгсмөгц нь ийш тийш явуулах боломж байсан ч аав тэгээгүй. Лхагваа өглөө бүр таван цагт босч, англи хэл бие даан сурч шалгалт өгөөд Сингапурт сурсан. Дараа нь Америкт мөн л өөрийн чадлаараа сайн сургуульд тэнцсэн. Бага дүү Сэргэлэнг аав компанийнхаа харилцаа холбоогоо өргөжүүлэхээр Хятад руу чиглүүлсэн юм. Хятадад санхүү эдийн засгийн боловсрол эзэмшсэн хүн. Хоёрдугаар курсээсээ компанийн төлөөлөгч болоод компанид хэрэгтэй бүх юмыг таван жилийн турш хариуцсан. Хятад хэлний маш сайн мэргэжилтэн ч болсон” гэж Батцэцэг хэлэв. 

-Аав ээж хоёр санхүү эдийн засгийн мэргэжилтнүүд байсан учраас улс орон даяар чөлөөт эдийн засгийн бодлого, зах зээлийн тогтолцоонд шилжсэн эхний мөчтэй өрсөх зориг зүрх гаргаж чадсан. Чингэхдээ аав, ээж хоёр хэвлэх цехийг, ном хэвлэлийн ирээдүйг сонгосон. Миний нүдэн дээр манай аав ээжийн минь ажил хэрэг тогтмол өсөж, би хүний зориг, итгэл, мэдлэг, хөдөлмөрт хязгааргүй дурласан. 1991 онд ОХУ-ын Буриадын хэвлэлийн асуудал эрхэлсэн сайд П.М.Раднаев, хэвлэлийн комбинатын дарга К.Н.Ербанова нартай уулзахдаа 17-той намайг синхрон орчуулагчаар ажиллуулж, 20 настайд 25 мянган доллар атгуулаад Сингапур руу хэвлэх үйлдвэрийн чухаг машинууд олоод ир гээд л ганцааранг нь их том компани руу явуулчихаж байгаа юм. Хүүхэд байхаасаа л гадаадад явах ёстой, дэлхийтэй харилцах тавилантай юм шиг байсан. “Уржнан Сингапурт айлчлах үеэр 30 жилийн өмнө хэвлэх үйлдвэрийн машин авахаар гэрээ хэлцэл хийсэн компанийн захирал, яг л миний ижий аавын насны хоёр настан намайг сураад хүрээд ирсэн. “Чамайг тэр үед л хариуцлагатай, ирээдүйтэй хүүхэд гэдгийг чинь бүр мэдээд байсан юм аа” гээд баяр хүргэсэн”.  


***

Том охин сүйт залуугаа гэнэтхэн л дагуулаад ирсэн 1994 онд Г.Батмөнх, Т.Доржсүрэн нар “Сэргэлэн” пүүсийнхээ үйл ажиллагааны төвийг Хөтөл тосгоноос Дархан хотод салбарлуулан шилжүүлж байх үе. Тугалган үсэг гараар өрж барлан хэвлэдэг цехээ орчин цагийн офсет хэвлэлээр халсан нь зөвхөн энэ гэр бүлийн зориглосон, зүтгэсэн ажил төдийгүй Монгол Улсын хэвлэлийн түүхийг эрс шинэчилсэн явдал болж түүхэнд үлдэх учиртай. Үүдэн дээр хулмаганан зогсох залуу хос үүнээс хоёр жилийн дараа Улаанбаатарт хуримлаж, хожим ихэд түгэн дэлгэрэх “Мөнхийн үсэг” нэртэй хэвлэлийн компаниа ч байгуулах болно. Тэд хамтдаа Монголд олон улсын стандартуудыг анхлан нэвтрүүлж, дэлхийн хурд, чанараар монгол хэвлэлийг тодорхойлно.  

-Манай Ганбаа ээждээ маш их хайртай. Хүүхдүүдээ багад хань нь өөд болж, хадам ээж маань хэдэн хүүхдээ гэж амьдрахдаа хир халдаалгүй зоргоор өсгөчихсөн. Ганбаа надтай үерхэж эхлээ ч үгүй байхдаа зуныхаа амралтаар харихгүй үлдчихсэнд би их гайхсан. Дураараа нь гоё ч юм шиг. Хэрвээ би онцын шалтгаангүй хотод зусна гэвэл манай гэрт байж боломгүй зүйл. 

“Бид удахгүй аав ээж болно! Дипломоо гардангуут нь Батцэцэгийгээ аваад ээж рүүгээ давхилаа. Улаанбаатараас автобусаар гарч Эрдэнэсант ороод, цаашаа хоёулаа мотоциклд сундлаад Өвөрхангайн Бүрд рүү 50 км давхичихсан. Долоон сартай жирэмсэн мөртлөө энхэл донхолтой замаар мотоциклд суугаад явахад зүгээр гэж тэр бид хоёр л зүрхлэх байх. Очсоныхоо маргааш өглөө Батцэцэг ээжийн минь саалийн дээлнээс өмсөж гараад хэдэн үнээ ядах юмгүй шувтарчихаад ороод ирсэн. “Яасан овоо юм, яаж сурсан юм” гэж ээж магтаад л. Манайд хэд хоноод харихад аав нь Батцэцэгийг зэмлэсэн байж билээ. Аавын зөв л дөө. Удалгүй ээж миний хоёр ахтай Дарханд ирж бэрээ гуйгаад, бид ууган хүүгээ мэндлээд хоёр сар гарантай болоход хуримаа хийж билээ. Худ ураг барилдах, эхнэр нөхөр, эцэг эх болох гэдэг хүний амьдралын заяа тавиланг хувь төгөлдөр болгодог. Учиргүй юм гэж байхгүй ээ”.    

-Хадам ээж надад анхнаасаа л шууд итгэсэн. “За би ч Батцэцэгийнхээрээ л шийднэ” гэж суудаг хөөрхөн хөгшин энх тунх амьдарч байна. Ганбаа ч манай гэр бүлд өссөн хүүхэд шиг ээж аав, дүү нарт минь дорхноо ээнэгшчихэж билээ. Одоо Ганбаа гэртээ, компани дээрээ, хүүхэд, дүү нартай харилцахдаа ч яг л миний төрсөн гэр бүлийн хүмүүжлийг, ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн аав ээж хоёрын минь хүсэл мөрөөдлийг өөрөөрөө үргэлжлүүлээд байх шиг санагддаг. 

“Батцэцэгийн аав ээж ер бусын аж ахуйч. Хэвлэх үйлдвэрийнхээ зэрэгцээ ундааны цех, хүнс барааны худалдаа эрхэлж, ногоо ч тарьж байсан. Намайг шуудайтай төмс лууванг машины тэвш рүү сэпхийтэл өргөөд тавихаар аав ээж хоёр нь их шохоорхоно оо. “Мөн тэнхээтэй еэ” гээд л. Хадам аав 2007 оны хавар өөд болохоосоо өмнө “Ганбаа минь, аав нь одоо тэсэхээргүй боллоо. Та нарт санаа зовох юм над алга” гэж хэлж билээ. Аав “Сэргэлэн” пүүсээ байгуулахдаа л тогтоосон бизнесийн суурь зарчмуудыг нь Батцэцэг бид хоёр “Мөнхийн үсэг”-т уламжилсан. Илүү ихийг олъё гэж уул уурхай руу орсонгүй, барилга сонирхсонгүй. Анхнаасаа л юу ч хамаагүй биш байсан юм. Оюуны охь, ном бичгээ дэлгэрүүлэх үйлийг зөв гэж үзээд л бий болгосон бизнес юм. Зөв хүн байх, зөв гэр бүл байх, зөв хамт олон байх, ерөөс утга учиртай амьдрах, урам зоригтой ажиллахад үргэлжид зорьсон. Бидний хүүхдүүдийн үед “Мөнхийн үсэг” мөн тийн орших байх”.

Би аав ээжээ бодох тусам төгс хос санагддаг юм. Хоёр биендээ хязгааргүй хайр хүндэтгэлтэй амьдарсан нь бидэнд амар тайван гэр бүлийг үлгэрлэсэн. Эр хүнийг дээдлэх ёстой шүү гэж над хэлээгүй ч би эр нөхрөө хайрласан, хүндэлсэн ээжийгээ л мэднэ. Өөрөөр байхыг би мэдэхгүй байсан. Тэр үедээ эхнэр болсон. Үнэнээ хэлэхэд уламжлалт эзэгтэй болж чадаагүй. Ид бизнес, карьераа хөгжүүлж байсан үе шүү дээ. Ганбаа бид хоёрт өөр зам байгаагүй. Би их багаасаа хичээл, дугуйландаа явах, гэрийн даалгавраа хийхийн зэрэгцээ гэрээ тав тухтай байлгах, хүнсээ үрэн таран хийлгүй амт шимттэй хоол хийх, савангаа усанд дэмий нялцайлгачихалгүй хувцас хунар угаахад суралцчихсан байсан. Чухал, чухал бусын эрэмбийг ч тогтоогоод сурчихсан минь “Мөнхийн үсэг”-ийн хажуугаар гэртээ сайн эзэгтэй байх ямар ч шаардлагагүй гэсэн шийдэлд хүргэсэн. Байнга шинэ санаа толгойд эргэлдэж, яг одоо л хийхгүй бол хайран байх төслүүд намайг хүлээж байхад төмс арилгаад зогсох нь утгагүй. Гурван хүүхдээ төрүүлээд зургаан сартай болохоор нь ажилдаа орчихдог байлаа. Хоёр ээж, ах дүүсийнхээ дэмээр өсгөсөн. 

-Манай аав ээж хоёрыг хүмүүс зуны гурван сар хүүхдүүдээ хөдөө гаргачихдаг яасан зүрх зоригтой аймшиггүй улс вэ гэж гайхдаг. Ер нь бол эхлэл нь аавын санаа. Монгол ахуйтайгаа, ажил амьдралын ухаантай хүн болгоно гэж. Ээж тууштай дэмжсэн. Би ч тэр, охин дүү Содбилэг ч, бага дүү Соддорж ч морины нуруун дээр гарахтай болоод л Өвөрхангайд авгынхнаараа зусацгааж том болцгоосон. Соддорж бүр хэд хэд өвөлжөөд зуд турхан давсан л эр дээ. 

Аав ээж хоёр араас мөд ирэхгүй. Хонь малд явахдаа сэм харуулдаад л, дов толгой дээрээс зам руу л дурандаад сууна. Зоосоор мэргэлдэг ах хүүгээс өнөө хоёроо бас асууна. Мэргэлдэг ах хүү “За даа одоо ч дөхөж л явна” гэнэ. Тэгээд л хүлээчихнэ дээ. Өлссөн ч айргаа уу, ундаассан ч айргаа уу гэдэг нутаг л даа. Би чинь бас хотын хүү бургер, пицца мицца идмээр л байна шд. Айргаа уугаад дэмбээдэж гарна. Дэмбээн хөг аялгуунаас уртын дууны дөр сууна. Өөрийгөө магтамгүй ч уртын дуугаа дөмөгхөн дуулдаг болсон доо. Манай хоёр наймдугаар сарын 20-доор л бид гурвыг авахаар гэрийн гадаа буудаг юм. Ээж рүүгээ гүйчихнэ. Ээжийн минь тэр үнэрийг! 

Дунд ангиас аав ээж хоёр санал нэгтэйгээр намайг жүдогоор хичээллүүлэхээр болов. Улаанбаатарын тал талаас янз бүрийн хөвгүүд цугладаг газар шүү дээ. Зарим нь найзархуу, заримд нь дээрэлхүү. Анзаараад байсан чинь бэлтгэлээ муу хийдэг, залхуу, дэмий олон үгтэй, ууртай хүүхдүүдийг л дээрэлхээд байна шүү. Аз болж би бэлтгэлдээ дуртай, яг л хийнэ. Тэмцээн уралдаанд ороод муугүй амжилт гаргаад овоо хэдэн жил хичээллэлээ. Миний амьдралд жүдо, үндэсний бөх насан туршийн хобби болж үлдэх байх. Соддорж дүү маань одоо бас бөхөөр хичээллэдэг. Тэр алзахгүй эр ээ.  

Би айлын том хүү. Аав ээж хоёр бидэнтэй өөр өөрийнхөөрөө харилцдаг аргатай байж. Аав маань их нээлттэй, хурдтай, шийдэмгий ч уян хатан хүн шүү дээ. Хүүхдүүдтэйгээ их ярина, юмс үзэгдлийн талаар тайлбарлаж өгнө. Ээж бол нухацтай. Нэг л хэлнэ, нэг л шийднэ, өөрчлөхгүй. Үглэж загнахгүй, хянаж цагддаггүй, зүгээр л хүлээдэг. Тэр тусам итгэлийг нь даах ухаанаа олох гэж хүүхэд дотроо их бодно, хичээнэ, бас зөрчилдөнө. Би л гэхэд багадаа ээждээ их хайртай хэрнээ ээжээсээ айдаг хүү явлаа. Өсвөр насанд ирээд бүр яаж харилцах ухаанаа олохгүй ч үе таарсан. 11 билүү, 12-той л байсан юм. Нэг өдөр охин дүүгээ хэд хэд уйлуулаад авлаа. Тэгээд санаанд ч үгүй өрөөндөө ороод сууж байсан ээж сүр сархийж орж ирээд “Хүн уйлуулаад сууж байдаг яасан хүн бэ” гээд л хацар руу гарынхаа араар, өврөөр хэд хэд хүчтэй алгадчихаад гараад явчихсан. Нүүр дүүгээд байж байтал ээж даруйхан эргээд ороод ирлээ. Би ч ээжийг хараад л уйлчихсан. Боломжтой мөртлөө хүссэн бүхнийг авч өгдөггүй, зүгээр суулгадаггүй, пицца бургерээр хооллодоггүй, өндөр шаардлагатай хатуу ээжийгээ 17 нас хүрч байж л аяндаа арай өөр өнцгөөс хардаг болсон. Би одоо 27 настай, аав ээж хоёрынхоо залуу насан дээр ирэхэд тэдний хэн хэнийх нь зан чанарыг тус тусад нь ойлгож, хайрлах болжээ.  

Манай аав ээж хоёр тэс өөр хоёр ертөнц мөртлөө нэг хүн шиг нэгдмэл. Бие биенээ хамгийн сайн мэддэг болоод тэр үү, ер нь л биенээ өмөөрөмхий. Зан араншин өөр ч нэг үнэ цэнтэй болчихсон, биенээ маш их дэмждэг, огт шүүмжилдэггүй. Аав ээж хоёр залуудаа муудалцдаг л байсан. Би том хүүхэд нь учраас тэгдгийг нь санаад байдаг. Нэг мэдэхэд л сайдчихсан байна. Одоо л бодож байхад ээж маргалдах явцдаа л аль хэдийн аавыг ойлгочих гээд үздэг, аав хурдан буугаад өгчихдөг байснаас гарцаагүй. Аав ээжид хайртай нь дандаа л илэрхий байдаг. Гэртээ ээжийг өвөр дээрээ суулгачихаад зурагт үзэх гэнэ. Хөдөө гадаа ах дүүгээрээ аялж зугаалж явахдаа ч өвөр дээрээ суулгачихаар бусад нь их гайхдаг байсан ч аав ер эвгүйцдэггүй, ичдэггүй байсаар дасгачихсан гэдэг. Би найз охинтой болоод түүнтэйгээ гэрлэхээр шийдсэнээ дуулгахад аав “Чи над шиг дурладаг бол түүнийхээ төлөө юу хийхээс ч буцахааргүй яваа” гэж билээ. Харин ээж “Зөв сэтгэлтэй хүнийг хайрласан л бол болох нь тэр” гэсэн. Манайх саяхан бүл нэмж, манай хоёр одоо залуухан өвөө, эмээ болсон шүү дээ гэж тэдний ууган хүү Г.Соджамц өгүүлж байна. 

“Гэр бүлийн баяр, манайд зочид ирэх үед, эсвэл хөдөө аялалд гарахад Батцэцэг өөрөө л тогоо барина. Ази, европ ямар л бол ямар хоол, зуушийг гайхалтай хийнэ. Шинэ жороор сюрприз барина. Бэлтгэж байгааг нь хараад зогсоход хүртэл шоу үзэж байгаа юм шиг сонирхолтой. Ах дүү нар маань, найзууд маань Батцэцэгийн гарын хоолыг амтлах их дуртай. Ажил ажил гэж явдаг бид хоёр айлын хоол “буудаж”, цаг гаргаад хөгжилдөж суух завшаанаас татгалзахгүйг бодно оо, бас. Манай Батцэцэг хүмүүст бэлэг барих, баярлуулахдаа гаргуун шигээ өөрөө ч хэнд яаж эрхлэхээ андахгүй. Манайхан очно шүү, сайхан мах чанаарай гээд бөхчүүдэд хүртэл эвлэгхээн тушаачихна. Одоо ингээд 30 гаруй жил ханилахаар ах дүүс, найз нөхөд хүртэл миний, түүний ялгахааргүй нэг болчих юм”. 

-Амьдрал үргэлж инээсэн, үнссэн, тэвэрсэн байдаггүй. Гомдох, уурлах, зөрчилдөх зүйл бишгүй тохионо. Жаргана, бас зовно. Түүний хувирдаггүй, өөрчлөгддөггүй хэтэрхий гэмээр их хайрын өмнө би тэвчээрийн туйл дээр зогсохоос өөр замгүй эмэгтэй болсон. Анх зөрүүдлэхээрээ “Яг одоо намайг үүрээд яв” гэж Ганбааг элдэвлэдэг танхил охин байлаа. “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав. 

“27 жилийн өмнө 1997 онд СЭЗДС-ийн багш, оюутан хоёр анх танилцаж байлаа. Батцэцэг гэж царайлаг, нүдэнд дулаахан, донжтой, өөрийн гэсэн ертөнцөө бүтээчихсэн залуухан бүсгүй бол миний оюутан. Лекцийн тэмдэглэлийнхээ хажуугаар гоёмсог уран зураасууд, цэцэгнүүд зурчихсан. Бид багш, оюутны харилцаанаас их л хурдан найзууд болсон. Намайг анх багшилж байх үед манайд монгол хэл дээр эдийн засгийн шинэ сурах бичиг хомс, сургууль надад англи хэл дээрх зардлын бүртгэлийн номууд өгч монгол хэл рүү орчуулаад сурах бичгийн эх бэлтгэх даалгавар өглөө. Эх бэлэн болоход хэвлүүлэх үйлдвэр судласаар бидний сонгосон “Мөнхийн үсэг” Батцэцэгийнх болж таарсан. Батцэцэгийн ээж Доржсүрэн эгчээр редакторлуулан хэвлүүлж байлаа. Би карьерынхаа 18 жилийг олон улсын банкинд ажиллажээ. Бүтээлч салбарын зах зээлд Батцэцэг нухацтай шийдвэр гаргагч, зоримог оновчтой алхам хийгч бизнесмэн болж өссөн шүү дээ. Нийгмийн идэвхтэй гишүүний хувьд түүнийг ажиглахад ер бусын харизмтай улстөрч гэдгийг олж хардаг” гэж Тэнгэр Капитал ҮЦК-ийн ТУЗ-ын дарга, “Сэцэн Билгүүн” ХХК-ийн захирал О.Лхагвасүрэн ярьлаа. “УИХ-ын 2020 оны сонгуулийн кампани эхэлж байсан үе. Над руу нэг өдөр залгаад “Машка, найз нь маргааш Баянхонгор явлаа. Миний араас сүү өргөөрэй” гэсэн. Маргааш нь бүх найз нөхөд нь цуглалаа. Аав ээжийнх нь өмнөөс алтан шар замыг нь ерөөж, тэнгэр хангайдаа залбираад сүүгээ өргөөд үдэж билээ”.

-Маастрихтын менежментийн их сургуульд магистр хамгаалсан 2005 онд би Батцэцэгтэй танилцжээ. Ирээдүйд юу болохыг төсөөлөө ч үгүй 20 жилийн өмнө бид Нидерланд орон, уран зургийн үзэсгэлэн рүү хөтлөлцөж ороод таашаалдаа умбадаг сонирхлоороо анх ижилссэн. Машка бид гурав гэр бүлээрээ найзалдаг юм. Гурван бүсгүй залуу эхнэрүүд явсан юм хойно биендээ амьдрал ярих уудлах тохиолдол зөндөө л байсан. Ганбаа энэ хоёрын амьдралаас бие биедээ дэндүү их хайртай хүмүүс яаж уучилдгийг, яаж ухаардгийг харсан. Бид хэд уулзахаараа хөөрдөг ч юм уу, тал талаас зэрэгцэж яриад л, хэн хэнийхээ ч яриаг гүйцэд сонссон юмгүй хөхрөлдөөд л, хүүхэд шуухадтайгаа бөөн шуугиан дэгдэээнэ. Манай Ганбаа, Батцэцэг хоёр чинь урлагийн юм шиг бүр хачин сайхан дуулна. Охин нь ятга тоглоно. Дуулах болгондоо хоёр бие рүүгээ хайрын харцаар харж, сэтгэлээ илчилж дуулна гээч. Би баахан шоолдог юм. “Ямар аймаар хардаг юм бэ, та хоёр сая дахиад л дурлачихлаа шүү” гээд л. Гэртээ хүн урихаараа хамгийн гоё аяга тавгаараа ширээгээ засна. Зүгээр л мах чанасан ч хөдөөнөөс яг энэ ширээнд зориулж авчирсан, уулын зэрлэг сонгиноор амталсан шүү гээд л хүүхэд шиг баяртай хийж өгдөг. Улс төр, бизнес гэдэг хатуу ертөнцөд хүүхэд зангаа, өнгөлөг залуу мэдрэмжээ гээдэггүйд нь би их дуртай. 

Манай оффис Гадаад яамны ойролцоо байдаг юм. Нэг удаа Батцэцэг яамнаасаа гэнэтхэн ороод ирсэн. Манай өрөөнд орж ирэнгүүтээ хөлөө шидэлж ирээд туфлиэ сугалаад хөл нүцгэллээ. Алчуур, шил, хүрмээ ч бас чулуудлаа. Тэгснээ “Энэ хүүхдүүдээ ганц өдөр эрт тараачихаач” гэнэ. Би ч тарааж л орхилоо. Буйдан дээр хэвтсэнээ “Гоё юм байна уу? Гоё амттай...” гэсэн. Түүний ингэж эрх дураараа аяглахыг Ганбаа л зөндөө харсан байх. 

Ажил хэрэгт ямар ч хөөрөл, хувирал үзүүлдэггүй, сэтгэл зүйн маш хатуу тэнцвэрийг тууштай барьж чаддаг хүн шүү дээ. Төрөлх чанар, гэрийн хүмүүжил, мэдлэг боловсрол, ёс зүйн хувьд өв тэгш. Надтай анх танилцаж байх 20 жилийн өмнө л зөвхөн бөх хүний гэргий гэдгээрээ ч биш, бүхий л үйл хэргээрээ түүх соёлын төслүүдийг санаачилж, үндэсний үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч байсан хэмээн ХААН Банкны дэд захирал асан, Money Market Fund ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон өгүүлж байна. 

Улсын гарьд Д.Рагчаа “Батцэцэг тоглоомонд их шартай үзнэ шд. Бид хэд цасаар байлдаад, би хүзүү рүү нь цас хийчихсэн чинь намайг хөөж гүйсээр нуруу руу цас чихэж байж санаа нь амарч байгаа юм. Дэмбээдэхээр хөхрөөд уначихна, миний хоолой солгойроод хачин болдог юм байгаа биз” гэв.

***

Дэлхий дээрх улс орон болгоны тоогоор Гадаад хэргийн сайд бий. Тэднийг индэргүй, камергүй нэг танхимд цуглуулахад маш сонин дүр зураг тодорно. Яг л хүмүүс янз бүр шиг тэд ч мөн адил. Зангиа, хослолтой зурагтаар харагддаг нэгэн хэвийн ажил хэрэгч төв царайнуудын цаана маналайлагчид ч, популистууд ч, ширээ тохойлдоод дүнсийн суудаг нь ч, эсвэл бүр асуудлаа ойлгож байгаа эсэхэд нь эргэлзмээр хөндлөн хүн ч таарах аж. Энд тэд хоорондоо уулзахгүйгээр, ярилцаж тохиролцохгүйгээр, хэн нэг нь хэлэлцэж тохиролцох боломжийг шинээр эрэлхийлэхгүйгээр олон улсын харилцаанд нэг ч ажил урагшлахгүй. Жил бүрийн есдүгээр сард Нью-Йорк хотноо чуулдаг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы араас залган хуралддаг Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Б.Батцэцэг сайд 2020 оны намар анх удаа оролцоод буцахдаа нэг мөрөөдөлтэй харьж явлаа. Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах. Тэднийг урихад хэрхэн хандахыг нь тааварлаж цөхөх зүйлгүй ч бодлыг нь эргүүлэх хэрэгтэй. Энэ нь хялбар ажил биш гэдгийг ч мэднэ. 

Өмнөх 30 жилд Монголын талаас санал болгосон төрийн болон албан ёсны айлчлалаас бусад улс цааргалсан тохиолдол давамгайлсан. Тэд Монголыг улс төр нь тогтворгүй, жил болгон Засгийн газар нь солигддог, эдийн засгийн сул хөгжилтэй, идэвхгүй жижиг орон гэж үздэг. Монгол Улс дэлхийн улс төрийг өөрчлөгч, олон улсын харилцааг тодорхойлогч орон биш. Гэвч Монгол Улсын Гадаад харилцааны сайд бол Орос, Хятад болон гуравдагч гэсэн гурван хөршийн ашиг сонирхлыг машид тэнцүүлж, их гүрнүүдээс тулгах алив сорилтын өөдөөс эх орны эрх ашгийг хамгаалах улс төрийн бодлоготон байж чадаж гэмээнэ үүргээ гүйцэтгэнэ. Үүний тулд Монгол Улс дэлхийд нэр нүүртэй, ойлгомжтой, дэмжлэгтэй байх ёстой. 

Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд нарын уулзалтад хоёр дахь удаагаа очихдоо НҮБ-ын гишүүн 193 орны 30 гаруй эмэгтэй Гадаад хэргийн сайдад Монголд уулзах саналаа тавив. “Азийн орнуудын Гадаад хэргийн сайдаар ажилладаг гурван ч эмэгтэй миний саналыг хүлээн авлаа. Тэрүүхэндээ бүлэрхдэг Франц, Герман, Австри, Люксэмбургийн Гадаад хэргийн сайд эмэгтэйчүүдэд хандахад өөдөөс Украины дайн, бас ковид яриад л тоохгүй шинжтэй. 2023 оны хавар Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцохдоо цөмийн зэвсэгтэй хоёр их хөршийн дунд ардчиллыг хөгжүүлж байгаа Монголд дэлгэр зун хуран чуулахыг урьлаа. “Уучлаарай, Европын Комиссын хуралтай” гэж Герман, Францын сайд эрс хариу өгөв. Азийн эмэгтэй сайдууд уриалгахан байна. Африкийн сайдууд нааштай. 2023 оны тавдугаар сард Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, түүнийг гаргаж өгөхөөр нисэх онгоцны буудалд очоод “Гадаад хэргийн сайдаа явуулаад өгөөч” гэж аминчлан хүслээ. Ердөө нөгөөдөр нь Катрин Колонна сайд манайд ирэхээ нот бичгээр илэрхийлсэн юм. Германы сайд Анналена Бербок ч бас ирэхээр болсноо мэдэгдэв. Энэ хатагтай ирэх ирэхдээ парламентын гишүүд, сэтгүүлчид гээд 70 хүний бүрэлдэхүүнтэй Монголд буусан”. 

-Мэдээлэл солилцох платформ орчин цагт технологийн дэвшлээр нарийсаж, дэлхий нийтээрээ ашиглаж байхад Гадаад хэргийн сайд нарын групп чат яагаад байж болохгүй билээ? Товч, хурдан, үр дүнтэй харилцах ийм чат би үүсгэлээ. Тэд “Админдаа баярлалаа” гэсэн. Улаанбаатарын уулзалтаас хойш Индонез, Мюнхенд Гадаад хэргийн сайд нар уулзахад Монголд болсон уулзалтын чухлыг, хамгийн гол нь Монгол ямар их ирээдүйтэй, сонирхолтой, сайхан орон болохыг, манай эртний түүхийг, соёлын онцлогийг заавал дурдаж байсанд олзуурхлаа. Энэ л бидний зорилго шүү дээ. Албан ёсны биш ч гэсэн хөгжилтэй яриа өрнөлөө, бас. Эрэгтэй сайдууд “Бидэнд хэлсэн бол очих л байсан” гэж хошигноход нь би өлгөж аваад “За, дараагийн уулзалтаа Канадад хийнэ, дуулгалаа шүү” гэлээ. Канадын сайд Мелани Жоли “Төсөв яадаг билээ” гэхээр нь би “Зүгээр ээ, танай Эдийн засаг хариуцсан гадаад сайдыг Монголд айлчлахад нь би төсвөө ятгаж дөнгөмз” гэчихсэн. Тэгсэн эрчүүд “Гадаад хэргийн сайд хүүхнүүдийнхээ уулзалтыг эрэгтэй сайдууд нь даая л даа” гэлцэн бид инээлдэж байлаа. 

Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар ажилласан дөрвөн жилд Орос, Хятад, Япон, Солонгос, Америк, Франц, Австрали, Канад зэрэг 20 орны Гадаад хэргийн сайд нартай албан ёсны болон ажлын харилцан айлчлал зохион байгуулжээ. 

***

Дипломатч хүн мэргэшсэн, чадварлаг байх ёстой. Үгүй бол тэдний ажилладаг Гадаад харилцааны яам тун чиг ичимхий, голомхой араншинтай. “Хүний” хүнд илчилдэггүй энэ ярвигтай зан төлөв дипломат албаны хэм хэмжээг бие сэтгэлдээ шингээн тээсэн хүмүүсийн хувьд нандин ойлголт. Монгол Улсын Гадаад харилцааны яамны зан заншлыг 113 жилийн турш үе үеийн дипломатчид тогтоож, өдгөөгийн энэ бөмбөгөр цомцгор байшинд нүдэнд үл үзэгдэх алтан босго барьчихсан нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө эрхэм агуулгатай болгожээ. 

-Гаднаас шинэ сайд улс төрийн томилгоо өвөртлөн ирэх бүрт манай яам чамлангуй угтдаг. Б.Батцэцэг дэд сайд биеэ авч явах байдал, ажил хэргийн харилцааны соёл, орос, англи хэл мэргэжлийн түвшинд эзэмшсэн чадвараараа манай яамны хүн мөн гэдэг ойлголтыг хамт олондоо бий болгоод явсан юм. Дараа нь сайдаар томилогдон ирэхэд Б.Батцэцэг сайдын өмнө Ковид цар тахал, үргэлжлүүлээд Оросын Украинд хийсэн дайны сорилт шууд тулгарч байна. Сайдын хувьд зоримог алхмуудаар тодорхойлогдсон, төрөлх өгөгдөл, суурь хүмүүжил, төлөвшил, ноён нуруу нь харагдсан он жилүүд гэж үзэж болно. Гадаад харилцааны яамны хувьд илүү ачаалалтай ажиллаж, тэр хэрээр чадавхжиж байна. Ковидын үед БНХАУ хамгийн түрүүнд Монгол Улстай хилээ нээсэн. Хилийн чанадаас иргэдээ татан авах ажилд биднээс үл шалтгаалах саад бэрхшээлийг зөв менежментээр шуурхай зохицуулж чадсан. Геополитикийн дайнтай шинэ дэлхий ертөнцөд Батмөнхийн Батцэцэг Монголын гадаад бодлогыг тууштай, ойлгомжтой, алдаагүй авч явах чигийг гаргасан үндсэн субъект болж чадсан гэж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өгүүлэв. “Сайд хүнд хуулиар олон боломж бий болдог. Хэрхэн ашиглах вэ? Энэ бол тухайн хүнээс шалтгаалах зүйл мөн үү? Мөн. Бас биш. Яагаад гэвэл шийдвэр нь улс оронд тусдаг учраас”.  

Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн “Би одоо ч Гадаад яамаа, яамныхаа хүмүүсийг өөрийн эрхгүй л ажиглаж явах юм. Б.Батцэцэг Монголдоо Олон улсын харилцааны дээд сургуулийн анхны төгсөгчдийн төлөөлөл, Монгол Улсын эрх ашгийг ухааруулсан дэг сургуулиар, үзэл суртлын хоргүй хүмүүжсэн дотоодын бүтээгдэхүүн. Хичээнгүй хүн юм гэж би хардаг. Хоёр хөрш, олон улстай идэвхтэй харилцаж, улс төрийн дэмжлэг зогсолтгүй эрэлхийлж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д асуудлаа ойлгуулах, зөвшөөрүүлэх улс төрийн хүрээллийг бий болгож байна. ЭСЯ-даа сайн удирдаж байна. Бас нэг чухал онцлог нь энэ хүнд харизм буюу нүүрийн буян гэж зүйл байх шиг. Хувь хүний нь дүр төрх, үнэн сэтгэл, ур чадварт байх шиг. Харилцагч талын асуудлыг ойлгосон, ойлгох хүсэлтэйгээ бүрэн илэрхийлж байна, мөн өөрийн улсын асуудлыг нөгөө талд үндэслэлтэй, хүлээн зөвшөөрөхуйц түвшинд ойлгуулах байдлаар яриа хэлэлцээг явуулж байна. Миний шүүмжлэлтэй хандах зүйл бол олон жил яригдаад ажил хэрэг болгоогүй өнөөдрийг хүрсэн яамны аппаратыг чадавхжуулан мэргэшүүлэх Дипломатын академийг Батцэцэг л нэг ажиллуулчих болов уу гэж харсан, одоогоор алга байна. Нөгөө нэг чухал ажил бол хуурамч эх орончдын балгаар үргээд явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийн харилцааг сэргээхэд ГХЯ дорвитой нөлөөлж амжсангүй гэх байна” хэмээв. 

“Гадаад харилцааны сайд чадвартай байна гэдэг бэлэг” гэж Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган тодорхойлсон. 

-Төрийн өндөр албан тушаалтан гадаад улсад айлчлах үеэрээ гэнэт ярилцаж тохироогүй уулзалт хийхээр чармайх, жишээ нь, Ерөнхийлөгчид нь бараалхчихмаар байна, түүнтэй санал солих зүйл байна гэх нь бий. Энэ үед Б.Батцэцэг сайдын зангараг жинхэнэ харагддаг. Сайд тухайн орны Гадаад хэргийн сайдад хэр нөлөөтэй, асуудлаа ямар агуулгаар танилцуулахаас шалтгаалах болно. Б.Батцэцэг сайдыг “Итгэлт сайн түнш, алба нэгт нөхөр та миний гуйлтыг биелүүлэхийг хүлээе” гэхэд нь айлын сайд яаж гүйхийг харж л байсан. Японы Гадаад хэргийн сайдыг Монголд ажлын айлчлал хийхийг уриад, ирэхэд нь зоогийн үеэр Б.Батцэцэг сайд түүнд зориулан дуулсан. Японы сайд гитарчин гэдгийг Батцэцэг сайд бидэнд анхааруулж, урьдчилаад гитар бэлэн байлгахыг даалгачихсан байсан юм. Японы сайд хариу дуулахад нь бид нөгөө гитараа өгөхөд тэр хүн яг л гэртээ байгаа мэт дуулж хөгжимдөөд Азийн орнуудаар олон хоног явсан алжаалаа Монголд тайлчихлаа гэж билээ. Энэ уулзалтын дараа манай яам Японы талтай харилцахдаа сайдынхаа нэрийг барих хэмжээний итгэлцэлтэй болсон. 

Гадаад айлчлал эхэлсэн хойно ёслолын болон тохирсон ажил бүтэлгүйтэх зэрэг алдаа гарах тохиолдол бий. Тийм үед Б.Батцэцэг сайд айлын нутагт байсан ч ямар ч стрессгүйгээр удирддаг. Нэг удаа гарын үсэг зурахаар тохирсон баримт бичиг гэнэт хойшлох эрсдэл гарахад “Нэрийг нь өөрчил, агуулгаа чамбайруулъя” гэсэн. Түүгээр бэлдээд зөвшөөрүүлж байлаа. Яам тултал нь ажиллаж, ямар ч өө сэвгүйгээр дээд зэргийн бэлдсэн айлчлалын хөтөлбөрийг сайд хэнээр ч гоочлуулахгүй хамгаалдаг. “Өөрчлөх гэвэл би ажлаа өгчихье” гэж хэлсэн удаа нэг бий. 

Б.Батцэцэг сайд яаманд шинээр ажилд орж ирсэн залуу хүмүүсийг хөгжүүлэх, өсгөхөд их анхаардаг. Шинэ хүн орчуулагчаар суух үед сандаргахгүйн тулд үг бүрийг нь тогтоож болмоор цэгцтэй яриад эхэлнэ. Орчуулгын үеэр алдаа гарвал “За боль, би өөрөө ярьчихъя” гээд тасалж болох ч хүлээзнэнэ. Энэ бол шинэ хүнд боломж олгож байгаа нь тэр. Сайдын үгнээс шинэ хүүхэд айчихвал мөд зүгшрэхгүй шүү дээ.  

***

Батцэцэг сонсголонтой, намуухан, товч цэгцтэй ярих юм. Ярилцагч талын анхаарлыг татахыг хүсэж байгаа үг, өгүүлбэрээ өргөхдөө мэдрэмжтэй ч юм. Энэ нь түүнийг гадаадын алба нэгт сайдууддаа танигдах, дипломат ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх гэж бодогдож байлаа. 

-Хэлэлцээнд ороход том гүрний сайд шүү, миний туршлага юу билээ гэх мэтэд би огт санаа зовдоггүй. Би бол эртний түүхтэй улсын сайд. Хэлэлцээнд тогтсон жаягийг баримталдаг, ярилцагч талын “яагаад” гэдэг асуултад яг таг хариулт, гарц, шийдлийг олсон тайлбар өгдөг. Манайд айлчилсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нар манай бэлэглэсэн өлзий хээт зүүлтийг энгэртээ хатгаад НҮБ-ын чуулганд гоёдог шиг барууны улс орнууд Орос, Хятадын анхаарлыг өөр дээрээ татахын тулд Монголтой идэвхтэй харилцдаг, манайд зочилдог болохыг би хүсэж байна.  

“Манай Батцэцэг намайг мэдрэмжгүй гэж шоолох атлаа чухал хэлэлцээнд орохынхоо өмнө дээлийнхээ энгэрт ямар гоёл хатгахаа надаас асуудаг эмэгтэй шүү дээ”. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
2
2024.01.23
ХӨРӨГ | Цэг цэгүүд нийлсээр нэгэн бүхэл зураасыг бүтээв
3
2023.10.30
Торгоны замын “самурайн илд”
санал болгох
1
15 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
1
40
0
0
1
0
6

Сэтгэгдэл бичих (81)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 3 өдрийн өмнө 180.150.39.226

Чадалтай эмэгтэй, сайн ажиллаж байгаа сайд шүү. Амжилт

0 Хариулах


Зочин 3 өдрийн өмнө 2405:5700:301:5552:9573:e5f6:c445:71c7

Ямар гоё сэдэв уншчихав аа Янзтай. Ийм Төрийн Түшээтэйгээр бахархаж байна шүү. Ажлын улам өндөр амжилтыг хүсье

0 Хариулах


Зочин 2024.04.23 139.5.219.90

Иим хньтай азтай залуу юмаа. Монголд иим гя- сайд байдаг нь ч бахархал дахин сонгогдож ГЯ сайдын ажилд тавигдвал Монголд хэрэгтэй сайд .

0 Хариулах


зочин 2024.04.21 202.9.46.6

ам унгас Ариунзаяаг бодвол ухаантай сайд юм

0 Хариулах


Зочин 2024.04.20 2001:67c:2660:425:24::50

Занданшатрын хамаатныг Занданшатрын тамгын газрын даргынх нь хэвлэл ёстой Социалишм ханхалтал сайхан долоож өглөө дөө. UBLIfe-ын тар нь сонгуулиар л гарч ирхийм даа

0 Хариулах


Зочин 3 өдрийн өмнө 103.168.34.157

Зандкагийн хамаатан тун боломжийн Монголын мундаг сэхээтэн байна. Гэтэл зандкаагийа байж байгаа царай архи уухаад л. Гадаад хэргийн яам сайн ажиллаж байгаа. Мэргэжлийн хүн ажиллахаар дор нь сэлбээд урагшилж байна ш дээ

0 Хариулах


МАН 2024.04.20 2405:5700:302:e9c6:1df2:f2e3:7e37:5c07

Өөрийгөө гоёхоос цаашгүй МАНы мал авгай

0 Хариулах


төмөр 2024.04.16 103.57.92.233

Амьдрал хайр дурлал, аав ээж, хөдөө нутаг бүгд нүдэнд харагдаж үнэнийг өгүүлжээ. Гэр бүлд нь эрүүл энх, амжилт сайхан бүгдийг хүсье.

0 Хариулах


Зочин 2024.04.14 2405:5700:300:1283:695a:a812:796:658a

Мөнхийн үсэг ххк Мөнхөд төрөөр угжуулана Хэвлэх тендэр юу л байна мөнхийн үсэг хуу хамна. Мисс Содтуяа энэ авгай 2 олон дарга нарын өвөр дамжсан Монголчуудыг Солонгосийн нисэх дээрээс олноор нь буцааж дээрлэхэж иргэдийнх нь эрхэнд халдаж байхад Гадаад хэргийн сайд гэх энэ авгай ганц олигтой дуугарч чадахгүй л байна ийм гадаад хэргийн сайд гэж юу байхав. Гадаад хэргийн сайд хийчих чадварлаг дипломатууд зөндөө л байна. Төрөөр тэжээлэгдэг компанитай Шударга өрсөлдөөнд ялж үзээгүй Хүнд сурталтай хөнгөн явдалтай захиалгаар өөрийгөө рекламдуулдаг ийм хүн хэрэггүй ээ!!!

1 Хариулах


Зочин 3 өдрийн өмнө 103.168.34.157

Өөр мисс олж бичил дээ. Содтуяа хүний өвөрт орохоор ядарсан мисс биш. Мисс дундаасаа ухаанаараа ялгарсан хүн

0 Хариулах


Зочин 2024.04.14 202.126.88.161

Ийм тэнэгүүдийг магтаад л байх улс орондоо юу хийж гийгүүлсэн юм бэ зүгээр зайлаасай

0 Хариулах


Зочин 2024.04.13 2405:5700:311:a456:ad76:158b:a01e:c27

Сонгуулийн суртчилгаа эхлэх хугацаа болоогүй байхад ёс зүйтэй хүн бол ингэж өөрийгөө магтуулж илэрхий сонгуульд нөлөөлөх юм хийхгүй дээ.ТВ-ээр гарахаараа шавар бурхан шиг нүүрний хувирал байхгүй нэг их ажил хэрэгч дүр исгэсэн хүн.Олон ч хүнээр магтуулсан сэтгэгдэл бичүүлжээ.Монгол улс худал хуурмаг хоосон магтаалаар дүүрэн улс болжээ.

0 Хариулах


Ганаа багш 2024.04.12 66.181.161.16

Энэ засгийн хамгийн чадварлаг сайд . 2 хөрштэйгөө сайн харилцааг эрхэмлэдэг ухаалаг сайд . Дахиад сонгогдоосой !

0 Хариулах


Зочин 2024.04.11 2405:5700:311:bdc2:911b:d963:1ad4:d2af

МАН-н нэр дэвших хүүхнүүд дунд ганц гайгүй нь энэ хүүхэн. Бусад нь ёстой хэрэггүй ээ. АН-с Одонтуяа нь арай дөнгүүр

0 Хариулах


Зочин 2024.04.11 2405:5700:301:2a28:cc4d:9433:4e6a:f320

Мундаг бүсгүйд амжилт хүсье

0 Хариулах


Зочин 2024.04.11 203.23.49.70

Үнэн бодит түүх бичсэн байна. Яг л ийм сайхан зөв амьдралтай сайхан гэр бүл шүү. Аав ээж нь маш ухаалаг хүмүүс байсан даа. Амжилт хүсье, сайн удирдагч шүү

0 Хариулах


Новш 2024.04.11 202.126.90.198

Панаал худалч хуурамчуудын ээлжит жүжиг нь 44-р сургууль юм байна

0 Хариулах


Зочин 2024.04.10 202.126.89.237

Мундаш бүсгүй шүү

0 Хариулах


Зочин 2024.04.10 202.126.89.237

Мундаг бүсгүй шүү

0 Хариулах


TLL 2024.04.10 180.149.98.126

Yamar urt yum bee unshij barsangui

0 Хариулах


zochin 2024.04.10 180.149.98.126

Zahialgat bichver bolood ter uu busad HURUG uus neg l oor unshuurgui bichver boljee

0 Хариулах


Зочин 2024.04.10 59.153.113.138

Үнэхээр гайхамшигтай сайхан гэр бүл...та нартаа аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе

0 Хариулах


Зочин 2024.04.10 2405:5700:582:94cf:59bc:763e:dab3:daa3

Мөнхийн Үсэг групп ХХК, Аз хур ХХК, Үнэт цаас хэвлэл гээд зөндөө компаниараа төрийн тендер авч их ч юм хэвэлсэн дээ. Одоо ч сурах бичиг хэвэлсээр л байгаа.

0 Хариулах


Зочин 2024.04.10 202.9.40.26

20 оны сонгуулын өмнө Өр зээлгүй байсан ахмадуудад 1сая төгрөг өгөхөд өөрийнхөө Мөнхийн үсэг ХХК 500 гаруй сая төгрөгөөр Батламж гээч хэнд ч хэрэггүй хог болсон цаасыг /төрийн биш/ Татвар төлөгчидын мөнгөөр хэвлэн тарааж мөнгө угааж байсан шулам шиг шуналтай авгай байгаа юм.

0 Хариулах


Зочин 2024.04.12 66.181.161.16

500 саяыг хөгшчүұдэд хуваагаад өгсөн бол дээр байжээ . Хайран мөнгө . Батламжийг жаазанд хийгээд гэртээ тавилтай биш гал асаалтай биш

0


ЗОЧИН 2024.04.10 173.164.59.197

Энэ засгийн газарт ажиллаж байгаа эмэгтэй сайд нараас арай гайгүй ажиллаж байгаа нь. За бусад эмэгтэй сайдууд яг юу хийгээд байгаа нь харагддаггүй.

0 Хариулах


зочин 2024.04.10 173.164.59.197

Үнэхээр хамгийн сайн үр дүнтэй мундаг ажилласан эмэгтэй анхны сайд гэж бодож байна.

0 Хариулах


Зочин 2024.04.10 2405:5700:300:85:b84b:3887:6a6b:788f

Сонгуулийн сурталчилгаа юм аа даа, яагаад өнгөрсөн жил бичүүлж нийтлэж болоогүй юм.

0 Хариулах


Зочин 2024.04.10 2605:8d80:6c3:4ae6:f4e9:8fbe:fcfd:6a8b

Мундаг эмэгтэй шүү ...

0 Хариулах


Гэрэл 2024.04.10 2405:5700:300:454d:8195:9f7e:a3f6:c4af

Сайхан бүсгүй.улсыхаа нүүр царай болсон мэдлэгтэй боловсрол өндөртэй.үнэхээр гадаад харилцааны сайдад яг тохирсон эмэгтэй.энэ албан тушаалдаа байж л байвал таарахаар бүсгүй.УИХ гишүүн болсон ч өлхөн чадахаар чадварлаг эмэгтэй.ажилд нь амжилт хүсье.ГХСайд байсан он жилүүдэд улсын маань нэр хүнд дэлхийд үнэхээр их хүрээгээ тэлсэн шүү.Танд баярлалаа.

0 Хариулах


Зочин 2024.04.10 139.5.219.46

Намбалаг монголоо гэсэн сэтгэлтэй, хаач явсан үндэснийхээ дээлээр гангарна,тэр нь маш гоё зохино.

1 Хариулах


Иргэн 2024.04.10 103.57.95.246

За даа энэ цөвүүн цагт мафиуудын ертөнцөд (МАН-АН-Н) төрийн сайдад он удаан жил ажилна гэдэг хэн нэгэн шудрага цэвэр хүний хийх ажил биш байхаа!!! Лав л цэвэр ариухан зүтгэлээрээ төрийн сайдын сэнтийд морилож байгаа бол мундаг Монголжингоо бн!!! Амжилт хүсэе нэр цэвэр яваарай нууц юм гэж байдаггүйд итгээрэй дүү минь

0 Хариулах


Зочин 2024.04.09 90.197.223.97

Мундаг түүхтэй сайхан залуус байна аа. Арай л урт биччихэж. Магадгүй, номноос шууд тэр чигт нь аваад тавьсан байх. Уг нь, вэб хуудас дахь мэдээлэл энд байгаагаас 5 дахин богино байвал хүнд илүү хүрнэ л дээ. Сонгууль угтсан бичиглэл бололтой. Болж байна. Гадаад харилцааны салбарыг нэр хүндтэй толгойлоод явсан, хүмүүс ам сайтай байдаг шиг.

0 Хариулах


Зочин 2024.04.09 122.201.31.231

Хувийнх нь амьдрал руу дайраад яахав. Гол нь хулгай. Төрийн албаар дамжиж ямар хулгай хийсэн бэ? Факт баримт гарга.

0 Хариулах


Зочин 2024.04.10 202.9.40.26

Хадгаламж банкны 14 тербум төгрөгөөр Солонгосын казинод Хүрэлсүх Занданшатар нарын хэсэг нөхөдтэй тухайн банкыг дампууртал казинодсон, төрөөс гөрсан тендер хамж аваад өөрийнхөө компаниар хийлгэдэг ёс зүйгүй хүн.

0 Хариулах


Зочин 2024.04.11 2405:5700:311:bdc2:911b:d963:1ad4:d2af

Эмэгтэй байж бас казино тоголдог гэж үү

0


Зочин 2024.04.09 122.201.31.231

За дэвших нь дээ. Төрийн сангийн хажууд худаг ухсан эмэгтэй дээ. Одоо бол хулгайч л гэж цоллодог болоод байна.

0 Хариулах


зочин 2024.04.09 2405:5700:301:9776:8d04:358a:3c0:cb01

зальтай нь үнэн шүү дээ. гадаадын хөрөнгө оруулалтын газар ч бил үү хар багаасаа л ажилд орохдоо бодлоготой орсон. Хэвлэлийн захиалга авах гэж төрийн ажлыг хийдэг байсан даа. Найзлахтай нь найзлаад явалдахтай нь явалдаад алдаг шүү дээ олон хүн мэднэ

1 Хариулах


Зочин 2024.04.11 2405:5700:311:bdc2:911b:d963:1ad4:d2af

Бас завхай юмуу өө

1 Хариулах


haha 2024.04.09 2405:5700:310:d332:f9be:2121:e56d:caff

iin baliar urt songuuliin surtalchilgaa hun unshih uu?

0 Хариулах


Зочин 2024.04.09 211.62.163.152

Songuuli is coming

0 Хариулах


Зочин 2024.04.09 211.62.163.152

арайчдээ хха галзуу хүний өдрийн тэмдэглэл лугаа байна

0 Хариулах


Зочин 2024.04.09 211.62.163.152

unshih gej zovloo.ymar zambaraagui niitlel ve

0 Хариулах


Зочин 2024.04.11 202.126.90.182

Унших боловсрол чинь тэр юм болов уу кк

0 Хариулах


Зочин 2024.04.09 202.131.240.147

Дээлнийх талаар бичээгүй бн ш д хаха

0 Хариулах


Зочин 2024.04.09 59.153.113.244

Гадаад хэргийн сайдын албыг сайн хашиж яваа гэж боддог шүү.

1 Хариулах


Зочин 2024.04.16 66.181.180.218

нэг монгол бүсгүй маань төр түшилцэж ёстой янзтай байгаад нь баярлаж явдаг шүү ирээдүйн ерөнхийлөгч байж мэдэх юм юмыг сайхнаар хүлээж авч хайпии байх нь бидний эрүүл мэндэд л тустай ардчилсан намд бас мундаг эмэгтэй чүүд бий шүү гарч ирэхгүй байгаа юм уу гаргахгүй байгаа юм уу бүү мэд бид цөөхүүлээ эв түнжинтэй байх хэрэгтэй

0 Хариулах


Зочин 2024.04.09 202.9.40.149

Тийм л мундаг сайд байсан юм бол Солонгосын визийг ард иргэддээ аятайхан талаас нь шийдээд өгөх нь яасийн хэ хэ чадкун бж царайны сайхнаар цай сүлэх биш

3 Хариулах


Зочин 2024.04.09 202.9.40.149

Бүгдийг нь уншиж дууслаа. Их л сайн хүн шиг санагдтал бичжээ. Гэхдээ хийсэн ажлыг нь дүгнэхэд манайхны хамгийн олноороо ажиллаж амьдардаг Со талтай лав олигтой хийсэн юм юу ч алга

1 Хариулах


Зочин 2024.04.09 2405:5700:310:317d:c227:cd1c:3c68:195b

XONII SUUL SHIG BOMBOISON XOORXON SAID SHUU.kkk.

0 Хариулах


Зочин 2024.04.09 94.245.145.63

Сайхан бvсгvй, сайн ч сайд. Ямартай ч энэ ээдрээтэй цаг vед манай гадаад бодлого их уян хатан, еерийн vзэл бодлоо илэрхийлсэн, улсынхаа эрх ашгийг сайн хамгаалж бгаа гэж боддог до

1 Хариулах


Зочин 2024.04.10 202.9.40.26

94.245.145.63: Долоож амьдрах муухай. Ингэж амьдарч байхаар нүдээ нэг мөсөн аньсан чинь дээр.

0 Хариулах


Khulan 2024.04.09 2405:5700:310:1dbc:2886:f716:5aab:85f

Сайхан бичжээ. Батцэцэгтэй зуны амралтаараа Долгион компанид орчуулагч хийж байх үед танилцаж байсан, нягт нямбай, хичээнгүй, том алаг нүдтэй охин бсан. Цэнд-Очир ахынд ирж бид хамт Америкуудад үйлчилдэг бсан даа тэхэд Ганбаттай үерхэж бсан тухай ярьж байсаныг саналаа :) Мундаг төрийн сайд болжээ БАЯР хүргэж улам их амжилт хүсье.

1 Хариулах


Зочин 2024.04.09 2405:5700:300:e46:ace9:4d03:5c3a:d0a4

Батмөнх бид хоёр нэгэн үеийнхүмүүс бас нэг нутаг тэр сайн сахүүч үргэлж шинийг эрэлхийлжцэл залуугаараа санхүү бүртгэлийн ажлыг шинэ шатанд гаргаж,аймгийнхаа санхүүгийн ажилтнуудынзөвлөлгөөн з/ б улмаар аймагтаа асар богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан мундаг залуу байж билээ.Сайн хүний үр удам сайн явах л ёстой!!! Манай анхны гадаад хэргийн сайд эмэгтэй тэр оюунлаг эцгийн нэрийг хэзээч булингартуулахгүй гэдэгт нутгийн өвган би итгэдэг.

0 Хариулах


Зочин 2024.04.09 66.181.167.168

СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ БИЧИЖ, ЮУ ХИЙСЭН ХҮН БЭЭЭ

3 Хариулах


Зочин 2024.04.09 103.161.242.158

Ish yu unshchihavaa 4/1 iig unshaad zalhlaa

4 Хариулах


Зочин 2024.04.09 64.119.30.45

улс орныхоо төлөө хийсэн бүхэнд нь баярллаа мундаг эмэгтэй

0 Хариулах


Zochin 2024.04.09 103.168.34.69

TOM DARGIIN HUUHEN GEJ SONSSON

4 Хариулах


Зочин Уржигдар 2001:a61:52b1:6001:fce0:99cc:5a07:5d4f

Ганбат гэдэг том даргын хүүхэн

0 Хариулах


Зочин 2024.04.09 2405:5700:300:c65e:c169:24c:20ce:6d09

Хайнагийн шар шиг том бөх нөхрийг зориглон оролдох ямар хүн байхав дээ.

0 Хариулах


Зочин 2024.04.09 202.5.206.31

Сайхан түүх байна. Батцэцэг сайдыг үнэлдэг. Сергей Лавровын урдаас харж байгаад Байгаль нуурыг та нар өөрсдөө бохирдуулдаг гээд хэлчихэж билээ. Манай эрэгтэй сайд нар айгаад нүүр, нүд рүү нь ч харж чаддаггүй л байсан шүү дээ. Амжилт хүсье. Үнэн юм үнэнээрээ сайхаан.

1 Хариулах


Зочин 2024.04.16 66.181.180.218

тэр ёстой үнэн шүү оросоор сайн яриад бүр гайхаад байсийн орос сургуульд сурдаг байсан юм байна

0 Хариулах


Зочин 2024.04.09 64.119.29.146

сайхан гичий шүү

5 Хариулах


Зочин 2024.04.20 2405:5700:310:3a98:c953:e094:810:70a7

Миний эксийн эхнэр

1 Хариулах


Зочин 2024.04.09 66.181.161.219

Хуцаарай

0 Хариулах


Зочин 2024.04.09 202.5.195.189

Заа сонгууль дөхсөн үү дурак минь

2 Хариулах


ц.батбаяр 2024.04.09 202.179.4.204

өндөр боловсрол түүнийгээ зөв илэрхийлдэг монгол улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа чадварлаг сайд танд амжилт хүсье

0 Хариулах


Инээдтэы ч юмаа даа 2024.04.09 2405:5700:311:7db1:456b:489e:714f:86ec

Ардын намын сагсуу хар бат энхтэй эхнэр нөхөр шиг Со д удаан хугацаагаар ягидаж явсан авгай гх саад болоод өөрийгөө тэнгэрт тултал магтуулжээ ккк

4 Хариулах


Зочин 2024.04.11 2405:5700:311:bdc2:911b:d963:1ad4:d2af

Ээ тийм халтар юмыг тоодог доогур гар байсан юмуу

0 Хариулах


Gantsetseg 2024.04.09 103.168.34.98

odoo Adiyasuren yvahguiee ! nuursnii heregeeree yvdag gazraa yvna , shuugch n l mungu , bugsund durlahgui baigaasai !

0 Хариулах


Уншигч 2024.04.09 82.20.59.7

Энхцэцэг бичсэн гэхэд итгэмээргүй муу хөрөг байна. Батцэцэг сайдыг харьцангуй сайн сайд юм гэж үнэлдэг учраас мөн Энхцэцэг бичсэн шүү дээ гэдэг хүлээлтээр л уншиж дуусгалаа. Урам хугарлаа. Харамсалтай байна. Сонгуульд зориулсан усан сурталчилгаа байна.

0 Хариулах


а 2024.04.09 192.82.66.30

уншууштай сайхан .....

1 Хариулах


Зочин 2024.04.09 202.21.117.2

Бичсэн хүн нь ичээд байдаг юм уу нэрээ нууж нтр

0 Хариулах


Иргэн 2024.04.09 123.212.59.249

Ажилаа сайн хийдэггүй сайд даа Солонгост болж байгаа ямар нэг асуудлыг л лав юу ч шийддэггүй Мульт визтэй хүмүүс ямар их буцаж ирж байна Солонгос улс руу ороод ш дээ өчнөөн хүмүүсийн санхүү хохироож байна оруулахгүй юм бол анхнаасаа ямар юмны мульт гэж өгдөг юм Солонгос улстай ард түмнээсээ санал хүсэлт аваад сайн ярих хэрэгтэй ямар ч тийм юм байхгүй идвэхгүй зүгээр л билэг тэмдэг царайгаа харуулах гэж л явдаг юм уу? хайшаа юм Унгар Чех рүү хүмүүс хуурамчаар ажилд зуучилж өгнө гээд бөөн залилан яваад л бдаг ард түмнийхээ төлөө ажилдагүй ээ Батцэцэг хэрэггүй

1 Хариулах


Зочин 2024.04.09 2405:5700:301:3d99:d988:fc94:ab5f:89a6

Songuulia gj … Tanaih hurtel ingehiinmuu

0 Хариулах


Иргэн 2024.04.09 2405:5700:310:d43c:999a:e4c6:8f20:9110

ХҮРЭЛСҮХИЙН ХҮҮХЭН ДЭЭ

1 Хариулах


Зочин 2024.04.09 2405:5700:310:d43c:999a:e4c6:8f20:9110

МОНГОЛЫГ ХЯТАДЖУУЛАХ БОДЛОГООР УСТГАЖ БАЙГАА ХАМГИЙН МУУ САЙД ЗАЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

2 Хариулах


NICK 2024.04.09 2405:5700:310:ddaf:64b2:675f:b8f6:6449

Гадаад хэргийн сайдын ажлаа сайн хийж чадсан мундаг бүсгүй шүү

2 Хариулах


Зочин 2024.04.09 2405:5700:301:5f35:414e:9fa1:cce9:56ac

Батцэцэг сайн ажилласан, түүнийг Оюук ч бүдгэрүүлж чадахгүй байхыг бодохоор үнэхээр сайн ажилласан байгаа биз?! Эмэгтэй сайдад давуу тал их бий. Ялангуяа ийм хөршүүдтэй улст…

3 Хариулах


Зочин 2024.04.09 2405:5700:300:1150:cda2:bd28:e7b:1ffe

Маш чадвартай сайд гэж боддог...Адьяасүрэнд ялагддаг нь ч болсон юм. Монголын заяа их гэдэгээр хувь зохиолоор энэ үед гадаад хэргийн сайд болжээ гэж боддог. Энэ бүсгүйг мөнгөний бас хэн нэгний гар хөл болсон А гишүүнтэй харьцуулшгүй юм шүү. Их хуралд орсоноос энэ салбартаа ахин ажиллаасай гэж бодож байна.

3 Хариулах


Зочин 2024.04.08 46.232.50.6

Hamgiin sain ajlaa hiij bgaa said demjine

1 Хариулах


Зочин 2024.04.08 103.212.117.184

Сайн ханьтай сайхан гэр бүлд өсөж өндийсөн хүн

1 Хариулах


S 2024.04.08 66.181.160.62

Unuydur heleltsuuleg hurald suulaa settel maah undur bailaa. Ta nariigaa bagaar ni demjnee amjilt

1 Хариулах


Зочин 2024.04.08 2405:5700:311:e20b:25dc:60d2:1006:7d07

Хадгаламж банкны 14 тэрбумаар казинодсон гэдэг дээ. Хүрэлсүх Занданшатартай цуг л... Ер нь бол эрүүл нийгэмтэй газарт бол ялтангууд шүү дээ

3 Хариулах


Зочин 2024.04.11 2405:5700:311:bdc2:911b:d963:1ad4:d2af

Өө бүр тэр үeд байсан юмуу. Ингээд л сэтгэгдэл навс уначихлаа

0 Хариулах


Зочин 2024.04.08 2405:5700:300:6bbd:7d6a:8e46:53f0:f7f7

Дүү минь маш мундаг, ямарч асуудалгүй тойргоосоо ганцаараа эмэгтэй сонгогдоно.

4 Хариулах


Зочин 2024.04.09 2405:5700:311:7db1:456b:489e:714f:86ec

Тэнэг ганбатыгаа арахр тавиад казинодож явдаг баысныг нь олон түмнн мэднээ

2 Хариулах


Зочин 2024.04.08 2405:5700:310:96f:2057:50ba:9e4b:dabc

Barag Eronhiilugch hiiheer emegtei, busad emegteichuud ene saidaas suraltsah heregtei. Yalanguya ih hurliin gishuud. Ih hurald songono demjinee

1 Хариулах


Зочин 2024.04.08 66.181.190.250

хөрөг бичинэ гэдэг_ амаргүй. маш хүнд хөдөлмөр

0 Хариулах


Зочин 2024.04.08 66.181.190.250

автор нь алга

0 Хариулах


Зочин 2024.04.08 66.181.190.250

инээж нэг, уйлж нэг уншив. Мэддэггүй явжээ, энэ бүсгүйг амжилт

2 Хариулах


Зочин 2024.04.08 66.181.186.58

Anh udaa hen negnii talaarh iim aimar urt article unshlaa!!! Niigemd tulgamdsan asuudal, niited heregtseet medeellleer iinhvv beltgeh n hed bile!!! So sad

0 Хариулах


бццг 2024.04.08 103.9.90.130

Маш гоё бичжээ.

2 Хариулах


1213 2024.04.08 103.10.22.168

Маш сайхан гэгээлэг хайр, маш тууштай ажил хэрэгч, чадвартай бүсгүйн тухай бахдан уншлаа.

2 Хариулах


иргэн 2024.04.08 2405:5700:310:ab8b:68e7:6007:cdf2:fd76

Хүндэлж явдаг шүү. Баяр хүргэе. Ажлаа сайн хийдэг сайд даа.

2 Хариулах


Зочин 2024.04.08 202.126.90.208

Сонгууль дөхжээ Муухай эр юм шиг стильтэй шавран хүүхэн дахин өрсөлдөх санаатай өөрийнхөө бөгсийг өөрөө долоож эхэлжээ

3 Хариулах


Зочин 2024.04.09 2405:5700:300:2dfe:78c5:1862:ba14:4948

хөдөлгөөнгүй цутгамал хүн шиг, ядаад үсээ жаахан ургуулаад эмэгтэй хүн шиг чөлөөтэй хувцаслах нь зохимжтой байх болуу гэж боддог. дэндүү бариу дээл өмсөөд тэнэг харагддаг. хүнийх нь хувьд, ажлынх нь хувьд мэдэх юм алга

0 Хариулах


Зочин 2024.04.09 202.179.14.206

царай муутууд сайхан хүүхэнд дургүй байдаг гэж үнэн юм аа хи хи хи

0 Хариулах


Зочин 2024.04.08 167.103.29.101

Сонгууль дөхжээ хөөрхий UB life хүртэл сонгуулийн захиалгат бичвэр хийх цаг дор орших ч гэж хөөрхий хөөрхий

1 Хариулах


Зочин 2024.04.08 122.201.31.72

Ямар урт, ойлгомжгүй юу бичцийн бэ, одоо хэн ч ийм балай урт юм уншихгүй

4 Хариулах


Saruul 2024.04.08 2405:5700:311:88cc:8d80:1eff:2725:c15b

Одоо ажиллаж байгаа сайдуудаас хамгийн нэр хүндтэй, сайн ажиллаж байгаа Сайд. Дахин УИХ-ын гишүүнээр төр түмнийхээ төлөө ажиллаасай гэж бодож байна. Танд амжилт хүсье!

3 Хариулах


Зочин 2024.04.08 66.181.170.85

ugui, ene hunees sain ajillaj bgaa oor humuus bas bgaa

0 Хариулах


Зочин 2024.04.08 139.5.218.234

Маш сайхан хөрөг болжээ, баяр хүргэе.

3