Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт


Таны заавал үзэх ёстой цувралуудын нэг гарцаагүй мөн юм шүү.


1. Зохиолч Жэймс Клавеллийн 1975 онд хэвлэн гаргасан ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн бүтээл юм. 

2. Энэхүү зохиолоор 1980 онд мөн богино хэмжээний цуврал хийж, гол дүрд нь Ричард Чамберлэйн тоглож байв.

3. Жүжигчин Санада Хироюүки киноны бүх хэсэг дээр, тулааны хэсгүүдэд хүртэл ямар ч орлон тоглогчгүй тоглосон байна. 

4. Зохиолч Жэймс Клавеллийн охин Микаэла Клавелл энэхүү цувралд гүйцэтгэх продюсероор орж ажилласан гэнэ. 

5. Тус цувралд гардаг Жон Блакторнын дүрд тоглосон Космо Иарвисыг анх найруулагч Жонатан ван Туллекен болон цуврал бүтээгч Жастин Маркс нар "Calm with Horses" (2019) киноноос харж байсан бөгөөд дүрээ сонгохдоо эргэлзээгүй гэнэ. 

6. Жүжигчин Асано Табанобу, Санада Хироюүки нар "Mortal Kombat" (2021)-д дүр бүтээснээс хойших дахин хамт тоглосон анхны бүтээл болж байна. 

7. Энэхүү бүтээлээр дамжуулан Японы соёлын тухай маш их зүйлийг харуулдаг бөгөөд хүмүүс цувралын үеэр анзаарсан шинэ зүйлсээ бусадтай хуваалцан, сонирхолтой баримтууд бичих нь ихэссэн байна. Жишээ нь Shogun цувралын үзэгчдийн группт "Самурайн эхнэр кайкен нэртэй жижигхэн хутгыг хуримын бэлэг болгон авдаг. Мөн самурайн эхнэрүүд нөхрүүдээ тулаанд явсан хойгуур тосгоноо хамгаалахаар бэлтгэгдсэн байдаг" гэх сонирхолтой олон баримтыг хоорондоо хуваалцаж байна. 

8. Энэхүү цуврал нийт 10 ангитай бөгөөд хамгийн сүүлийн анги нь өчигдөр цацагдаж дуусахдаа iMDB-ээс 9 оноо, Rotten Tomatoes дээрээс 99 онооны үнэлгээ авав. 

9. Тус бүтээлийг Японы талаас ихэд үнэлэн, соёл болоод түүхийн хүрээнд хүндэтгэлтэйгээр хандаж хийсэнд нь талархалтай байгаагаа мөн хүмүүс илэрхийлжээ. 

10. Энэхүү бүтээлийг та Hulu стрийминг үйлчилгээнээс хүлээн авч үзэх боломжтой аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Mary and Maх"
2
Өчигдөр
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
3
Өчигдөр
Furiosa: A Mad Max Saga: Аня Тейлор-Жой, Крис Хемсворт нар Австралид
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
1
0
0
0
0