Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Канадын саятан гэр бүл Аляскийн уугуулуудад зориулсан Ковидын вакцинаас хулгайгаар тариулаад баривчлагджээ


Аляскийн Юкон нутгийн уугуул оршин суугчид болох 100 гаруй хүнийг цар тахлаас хамгаалахын тулд яаралтай дархлаажуулалтанд хамруулах ажлыг Канадын Засгийн газар, Юконы засаг захиргаа хамтран хийжээ. Уугуул Юкончууд буюу Хойд Америкийн индианууд болох тэдгээр хүмүүс алслагдсан бүс нутагт амьдрах ба хүн амын дийлэнх нь өндөр настнууд тул ийнхүү яаралтай хамгаалалтанд авч, вакцинжуулах шийдвэр гаргажээ. 

Гэтэл эдгээр уугуулчуудад вакцин тарих явцад Канадын тэргүүн баячуудын нэг эхнэрийн хамт Юкон руу хувийн онгоцоор нисч очин, өөрсдийгөө тэндхийн дэн буудлын ажилчид хэмээн танилцуулж, вакцинжуулалтанд хамрагдсаныг албаны хүмүүс тогтоон, тэднийг баривчилсан байна.

Родни болон түүний эхнэр Екатерина Бэйкэр нар явуулын эмнэлэг байрлаж буй дэн буудлын ажилчид гэж  өөрсдийгөө танилцуулан вакцин хийлгэсний дараа тухайн буудлын ажилтнаас нисэх буудал руу такси захиалж өгөхийг хүсчээ. Энэ үед тэднийг өөрсдийн ажилчид биш гэдгийг буудлын зүгээс баталгаажуулснаар явуулын эмнэлгийнхэн цагдаа дуудсан байна. Цагдаа нар тэднийг онгоцны буудлаас Ванкувер руу буцаж нисэх гэж байхад нь баривчилжээ. 

Тэднийг нийгмийн эрүүл мэндийн дэг журмыг зөрчиж, Юкон дахь уугуул иргэд болон тусгаарлалтын багийнхныг эрсдэлд оруулж, дүрэм журмыг үл хайхран худал мэдээлэл өгч, онцгой нөхцөлд авч хэрэгжүүлэх яаралтай арга хэмжээнд саад учруулсан хэмээн үзэж мөнгөн торгууль болон 6 сар хорих шийтгэл оноожээ. Родни Бэйкэр Канадын мөрийтэй тоглоомын корпорацийн тэргүүн байсан ба энэхүү увайгүй үйлдлээсээ болж өнгөрсөн долоо хоногт албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. 

Дашрамд хэлэхэд Канадын Алясктай хиллэдэг Юкон орчмын алслагдсан бүс нутгаар цөөн тооны уугуул иргэд оршин суудаг ба тэдний аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулахгүйн тулд тодорхой хэмжээгээр хатуу дүрэм журам баримталж, бусад бүс нутгаас тийш зорчиж буй хүмүүсийг хязгаарлаж, зарим тохиолдолд албадан буцаадаг байна. Ялангуяа Ковид гарснаас хойш Юкон орчмын нутгаар Канадын иргэдийг аялуулахгүй байгаа ажээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
14 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
14 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
0