Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Салсан эхнэртээ гэрийн ажил хийсний нөхөн төлбөр олгохоор болжээ


Хятадын шүүх таван жилийн турш хамт амьдраад салсан эхнэртээ гэрийн ажил хийж, хүүхдээ асарч байсны нөхөн төлбөрийг олгохыг нөхөрт нь үүрэг болгосон шийдвэр гаргажээ. Ийнхүү гэрийн ажлыг ажил хөдөлмөр эрхэлсэнд тооцож, мөнгөн дүнгээр үнэлсэн анхны тохиолдол Хятадын олон нийтийн анхаарлыг татаж байна. 

Хос хоёр 2015 онд гэрлэсэн бөгөөд нэг хүүхэдтэй юм байна. Тэд 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба энэ хугацаанд нөхөр нь гурван ч удаа салах өргөдөл өгч байжээ. Эхнэр нь эхэндээ салахаас татгалзаж байсан ч сүүлд нөхрөөсөө 160 мянган юанийн (25 мянган доллар) нөхөн төлбөр шаарджээ. Тэрбээр гэр орны ажил хийх, хүүхэд асрах үүргийг гүйцэтгэж байсан тул ийн нөхөн төлбөр шаардсан аж. 

Хос хоёр эд хөрөнгөө тэнцүү хуваан авахаас гадна эхнэр болох Ванг гэх эмэгтэйд гэрийн ажил хийсний нөхөн төлбөр 50 мянган юань (7700 доллар), хүүхдийн тэтгэмж болгож сар бүр 2000 юань (310 доллар) төлөхийг нөхөрт нь үүрэг болгожээ. 

"Гэрийн ажил нь биет бус хөрөнгийг бий болгох боломжтой. Тухайлбал, гэрийн ажил хийдэггүй эхнэр эсвэл нөхөр нь тэр хугацааг ашиглан шинэ ур чадвар эзэмших, боловсролоо дээшлүүлж болно. Эдгээрийн биет хөрөнгөнд тусгах боломжгүй шүү дээ" гэж шүүгч Фэн Мяо Хятадын үндэсний радиод ярьжээ.

Эх сурвалж: Vice

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
2
1 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
3
4 цагийн өмнө
Бээжингийн олон улсын автомашины үзэсгэлэнд юу үзүүлэв?
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.