Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

СУДАЛГАА: 10 оюутан тутмын дөрөв нь гар утсанд донтсон гэх тооцоо гарчээ


Их Британийн эрдэмтдийн хийсэн сүүлийн үеийн судалгаагаар их сургуулийн 10 оюутан тутмын дөрөвт гар утсанд донтох шинж тэмдэг илэрч, улмаар энэ нь тэдний нойронд муугаар нөлөөлж байгааг тогтоожээ. 

Тодруулбал, Лондоны Эзэн хааны коллежоос хийсэн судалгаанд 18-30 насны 1000 гаруй оюутан хамрагдсанаас 38.9 хувь нь ухаалаг гар утасны донтох шинж тэмдэг илэрчээ. Түүнчлэн утсанд донтсон оюутнуудын 68.7 хувь нь нойрны асуудалтай болсон гэж хариулжээ. 

Гар утсаа хэр удаан ашигласнаа хянаж чаддаггүй, утсаа ашиглаж чадахгүй бол стресстдэг, утсанд хэт их зарцуулсны улмаас амьдралынхаа бусад чухал хэсгүүдийг орхигдуулдаг оролцогчдыг утсанд донтсон гэж үнэлжээ. 

Тухайн оюутан өдөрт хэр олон цагийг гар утсанд зарцуулж байгаагаар нь донтолтыг урьдчилан таамаглах боломжтой гэж тус судалгааны багийнхан үзэж байгаа аж. Шөнө дунд эсвэл өдөрт 4-өөс дээш цагаар гар утсаа ашигладаг оюутнууд дэлгэцэнд донтох эрсдэл илүү өндөр байгааг судлаачид анхааруулсан байна. 

Үүнээс гадна унтахаасаа хэдэн цагийн өмнө утсаа ашиглахаа больдог нь чухал нөлөөтэй гэжээ. Тухайлбал, унтахаасаа нэг цагийн өмнө утсаа ашиглахаа зогсоодог хүмүүсийн 23.8 хувьд нь донтох шинж тэмдэг илэрсэн бол, 30 минутын өмнө утсаа ширтэхээ больдог хүмүүсийн 42 хувьд нь донтох шинж илэрчээ. 

Оюутнуудын нас гурав дахь хүчин зүйлд багтжээ. 21-ээс доош настай оюутнуудын 42.2 хувь нь гар утсандаа донтсон гэх тооцоо гарсан бол 22-25 насныхны 34.2 хувьд нь, 26-аас дээш насны оюутнуудын 28 хувь нь дээрх шинж тэмдэг илэрсэн байна. 

Эх сурвалж: The Guardian 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
11 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
11 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.