Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Pfizer вакцин 12-15 настай хүүхдүүдэд 100 хувь үр дүнтэй байна гэв


Pfizer-BioNTech компаниудын хамтран боловсруулсан BNT162b2 вакцины хүүхдүүдэд хийсэн клиник туршилтын үр дүн өчигдөр гарчээ. Гуравдугаар шатны туршилтын хүрээнд тус вакциныг 12-15 насны 2,260 хүүхдэд хийсэн бөгөөд энэ насны хүүхдүүдэд вакцин 100 хувь үр дүнтэй байгааг Pfizer компаниас гаргасан мэдэгдэлд дурджээ. Мөн 16-25 насны хүмүүст хийсэн туршилтын үр дүнтэй харьцуулахад 12-15 насны хүүхдүүдийн биед үүссэн эсрэг биетийн хэмжээ өндөр байжээ. 

Харин вакцины хариу урвал нь бусад насныханд тохиолддогтой ижил буюу тариулсан хэсэгт өвдөх, ядрах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байсан гэжээ. Pfizer компаниас мэдээлснээр вакцин хийлгэсэн хүүхдүүд хоёр жилийн турш ажиглалтад байх гэнэ. 

Туршилтын үр дүнг удахгүй АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаа (FDA)-нд хүргүүлж BNT162b2 вакциныг ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө өсвөр насны хүүхдүүдэд хийж эхэлнэ гэдэгт найдаж байна гэж Pfizer компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла ярьжээ. 

Дашрамд дурдахад, АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаа BNT162b2 вакциныг 16-аас дээш настай хүмүүст  яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг олгоод байгаа билээ. Харин Pfizer компани вакцинаа 6 сартайгаас 11 настай хүүхдүүд дээр туршиж эхэлсэн ба одоогийн байдлаар туршилтад оролцож буй 5-11 настай хүүхдүүд эхний тунгаа хийлгээд байгаа аж. Нийт 4,644 хүүхдийн клиник туршилтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд үр дүн нь 2021 оны сүүлээр гарна гэжээ. 

Гэхдээ 2022 оны эхний хагас хүртэл 11-ээс доош настай хүүхдүүдэд вакцин хийхгүй байх магадлалтай гэж Америкийн Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи мэдээлсэн байна. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
16 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
16 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.