Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Теле-хичээлд амжилттай суралцах 5 "амархан" арга


Коронавирусийн улмаас дэлхийн өнцөг булан бүр дэх сурагчид жил гаруй хугацаанд алсын зайны теле-хичээлд суралцсаар байна. Эрсдэлгүй, эрүүл алсын зайны сургалтандаа чанартай сурч, хүүхэд багачуудаа ч хичээлээс нь хоцроолгүй "авч явах" гэсээр та цөхрөөд байна уу? Тэгвэл бүү санаа зов. Доорх амархан бөгөөд бяцхан "зальтай" аргууд байхад теле-хичээл хэцүү санагдахгүй. Харин ч хөгжилтэй, хялбархан байх болно.

1. Хичээлийн хуваарь гаргах, нэг дор "бөөндүүлэхгүй" байх

7  хоног бүрийн хичээлийн хуваариа өмнөх 7 хоногт нь төлөвлөж, даалгавар бүрээ дор дор нь хийх нь зөвхөн сурагч байхад төдийгүй насан туршид хэрэгтэй ур чадвар. Нэг дор бөөгнөрсөн даалгавраа өмнөх шөнө нь хийгээд л байвал ачаалал үүсч, ядарч, залхах болно шүү дээ. Тиймээс хичээлээ сонирхолтой байдлаар төлөвлөж, хөгжилтэй байлгахын тулд дуртай загвараараа хуваарь гаргаарай. 

Эцэг эхчүүд хөл хорионы үеэр доорх жишээнүүд шиг сонирхолтой цагийн хуваарь гаргах нь хүүхдүүддээ хэзээ юу хийхийг зааж өгөхөд амар байх болно. 

ЗурагТайлбар

 
 

2. Дундуур нь дуртай зүйлээ хийх

Алсын зайнаас амжилттай суралцахын тулд хичээлээс гадна хийх зүйлтэй байгаарай. Өдөр шөнөгүй ширээний ард сууж, хөдлөлгүй хичээлээ давтаад л байвал сайжрахгүй. Харин ч идэвх муудаж, сонирхол төрөхөө больчих вий. Тиймээс нэг цагийн хичээлээ тэр дор нь хийгээд л үлдсэн цагийг өөртөө зарцуулаарай. Амттай хоол хийх, ээж аавдаа туслах, цэцэг тарих, дасгал хийх, дуртай дуугаа сонсох гээд жижигхэн зүйлс л сэтгэл санаа, толгой тархинд эерэгээр нөлөөлдөг юм шүү. 

3. Хамгийн "супер" дугаар ашиглах

Теле-хичээлээ хийхэд www.econtent.edu.mn сайт руу орох зайлшгүй шаардлагатай болдог. Гэвч интернэт, дата төлбөр гээд асуудал тулгардаг бол санаа зоволтгүй болжээ. Мобикомын дугаартай сурагчид датагүй үедээ ч энэхүү цахим хуудас руу хүссэнээрээ орж, хичээлээ давтах боломжтойг дуулсан уу? Хүн бүхэнд хүртээмжтэй боловсролын төлөөх хамгийн сайхан үйл биш энэ гэж үү? Харин хараахан дугааргүй бол www.mobicom.mn хуудаст хандаад л дугаараа авч, бүр гэртээ хүргүүлчихнэ. 

4. Чадах чинээгээрээ идэвхтэй байх

Теле-хичээлийг танхимын хичээлтэй харьцуулан ижил үр дүн хүлээн, өндөр хариуцлага бүү оноогоорой. Уян хатан байхын зэрэгцээ чадах чинээгээрээ хичээхэд л болно. Багшийн асуултад хариулах, сонирхсон асуултаа асуух зэргээс бүү ич. Асуух тусам ихийг мэднэ гэдэг шүү дээ.

5. Төхөөрөмжөө голохгүй байх

"Хэрвээ надад сүүлийн үеийн таблет, гар утас, төхөөрөмж байсан бол илүү сайн суралцах байсан" гэж бүү бодоорой. Байгаа зүйлээ "тултал нь" ашиглаж, хэргийг нь гаргаж чадвал л тэр амжилт юм шүү. Бусадтай, ангийнхантайгаа, үе тэнгийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулахгүй байж, өчигдрийн өөрөөсөө л давсан амжилтыг жинхэнэ амжилт гэж үзэн, өөрийгөө/хүүхдүүдээ үнэлэхээ мартуузай. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
3 өдрийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
2024.05.07
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
7
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.