UBLife Logo
Be Lifestyle

Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Мөнхийн азгүй гэж хэлэгддэг хүмүүс бий. Яагаад тэр юм бол? Тэднийг ямар нэг хараал дагаад байна уу? Үгүй, асуудал тэр хүнд өөрт нь байгаа юм. Яагаад алхам тутамдаа азгүй явдалтай таараад байна вэ? Ийм хүмүүст байдаг 5 шинжийг сэтгэл зүйчид танилцуулж байна. Танд бас байгаа юм биш биз?

Шинж №1. Ялаа-хүн

“Эрвээхэй –хүн”, “Ялаа-хүн” гэж байдаг. Юугаараа ялгаатай вэ? Хүн болгон амьдралын янз бүрийн байдалд хэрхэн шийдэх, хаашаа чиглэх вэ гэдгээ өөрсдөө шийддэг. Ялаа-хүн яагаад ч юм дандаа муу муухай руу татагддаг. Харин Эрвээхэй цэцэгт дуртай. Аз жаргалгүй байхыг хүсдэг хүн өөрөө муу зүйл рүү очдог байна. Тэр үргэлж сэтгэл хангалуун бус. Харин Эрвээхэй байдлыг өөр өнцгөөс харж, сэтгэл хангалуун. Хэрэв хүн үргэлж “Надад таалагдахгүй байна” гэдэг бол тэр зовох дуртай гэсэн үг. Ингэж байж тэр таашаал авна. Яагаад тэр зовох гээд хүсээд байна вэ гэвэл нэгдүгээрт, “Юу ч хийхийг хүсэхгүй байгаа” хэрэг. Надад таагүй байгаа юм чинь би юу ч хийхгүй гэх мэт. Хоёрдугаарт, өрөвдүүлэхийг хүсдэг. Ингэж байж хайр халамж авч, анхаарал татах зорилготой.

Шинж №2. Мөнхийн өвчтэй

Биеэ чагнаад байнга өвчин хайж байдаг хүнтэй таарч байсан байх. “Миний энд өвдөөд байна, тэнд хатгаад байна” гээд л. Бусад хүн адилхан өвдөж байж болох ч бүгдэд хэлээд байдаггүй. Мөнхийн өвчтэй хүн өрөвдөх сэтгэлийг хайртай андуурдаг. Бүр бага байхдаа л “Өвдөх болгонд ээж хажууд байдаг байсан. Цай авчирч өгөөд, толгой бариад л” гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл тэр өвчтэй байх үедээ л ээжтэйгээ харьцахдаа кайф авдаг байж. Ингээд хүүхдийн толгойд “Ээжийгээ үргэлж дэргэдээ байлгахын тулд би заавал өвдөх ёстой” гэсэн бодол далд суучихдаг байна. Энэ шинж эрчүүдэд их тохиолддог.

Шинж №3. Хичээгч

Сайн, муу аль нь ч байж болох ч зөвхөн ажил хэрэг хөөцөлдөж байх үедээ л өөрийгөө мэдэрдэг хүмүүс байдаг. Тэд өөртөө албаар ажил олж бодно. Хэцүү ажил тусмаа сайн. Энэ нь тэдний хувьд дуудлага, адреналин гэсэн үг. Сүүлдээ бусдын ажил төрөл, хувийн амьдралыг ч шийдэх гэж оролдоно. Хүч чадал гарган, хичээж байгаагаа мэдэрч байж тэр амьд байгаагаа мэдэрдэг. Ингэж байж, өөрийнхөө дотор байгаа зовлонг дардаг хүмүүс.

Шинж №4. Үхэл, үхэл

Энэ ертөнцийг хэдийн орхисон хамаатнуудынхаа тухай байнга ярих. “Өвөө минь байхдаа, эмээ минь ингэдэг сэн” Аллагатай кино үзэхдээ дуртай, үргэлж л бид бүгд үхнэ гээд л. Та ганцаараа биш хүн болгон л үхэхээс айдаг. Гэхдээ байгалийн энэ зайлшгүй үйл явдлыг ойлгож, хүлээн авч чаддаг байх хэрэгтэй. Үхлийн сэдэвт хэт их анхаарал хандуулдаг хүн өөрийгөө 100 хувь гаргаж, амьдарч чаддаггүй. Тэр барагтай бол онгоцонд суухгүй. Экстрим спортоос зайлсхийж, бороо, цасанд гадагш гарахгүй. Өөрийгөө даатгалд хамруулж, биеэ хамгаална. Нэг талаас болохгүй зүйл биш ч нөгөө талаас байнга стресст амьдарч байгаа юм.

Шинж №5. Байнгын гомдол

Ийм хүмүүс өөртөө ч, бусдад ч байнга гомдол тавина. Тэд гэм буруугийн мэдрэмжид автаж, уйлах дуртай. Ямар ч хүнд байдлаас гарах зам олддог. Харин тэд хайхгүй, бүх юмыг сөргөөр хардаг. Өөрөө хийхгүй байж, хүний хийж байгаа зүйлийг бүтэхгүй хэмээн үглэнэ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
1
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.