Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа


Ахлах сургуулиа төгсөж байгаа болон гадаад улс руу боловсрол эзэмшихийг зорьж буй хүүхэд, залуустаа зориулан Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас зарлаж буй Казахстан улсын тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг хүргэе.

Казахстан улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцахад дараах шаардлагууд тавигдана.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+)

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй)

Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны)

Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй

Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Суралцах мэргэжлийн чиглэлүүд:

Барилга, хот байгуулалт

Зам тээвэр

Уул уурхай, олборлолт

Эрчим хүч

Цахим хөгжил, мэдээлэл технологи

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи

Боловсрол судлал

Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/

Боловсролын сэтгэл судлал

Олон улсын харилцаа

Бүртгэл хэрхэн явагдах вэ?

Бүртгэл 2024 оны 4 дүгээр сарын 8-ний өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цаг хүртэл цахимаар явагдана. 

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.


Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд

· Анги удирдсан багш эсвэл сургуулийн тодорхойлолт;

· Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн жагсаалтын хамт

· 12 дугаар анги сурагч бол 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хагас жилийн дүнгийн тодорхойлолт

· Сүүлийн семестрийн дүнгийн тодорхойлолт (Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар ангид суралцаж буй иргэнд хамаарна.)

· Бүгд Найрамдах Казахстан Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Англи эсвэл Орос хэл дээр 500 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/

· Иргэний үнэмлэхийн хуулбар;

· Гадаад паспорт;

· Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо

· Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой./

· Өргөдлийн маягт /Англи эсвэл Орос хэл дээр бөглөнө./

· Эрүүл мэндийн үзлэгийн хуудас бөглөх, ХДХВ ба ДОХ-ын шинжилгээ өгсөн байх /Англи эсвэл Орос хэл рүү орчуулах/

Англи хэл дээрх өргөдлийн маягтийг ЭНД дарж татаж авна уу. Орос хэл дээрх өргөдлийн маягтийг ЭНД дарж татаж авна уу.

Эх Сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны яам

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
13 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Noone 2024.04.10 202.179.14.98

Энэ тэтгэлэгт туслах хүн байна уу 90574848

0 Хариулах