Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль


Санхүүгээ зохистой удирдах гэж хүн бүр хичээдэг ч заримдаа санаснаар болохгүй үе бий.  Гэсэн ч бидний өдөр тутмын хэрэглээнд мөнгө зайлшгүй хэрэг болдог. Ийм учраас санхүүгийн багахан залиудыг та бүхэнд хүргэж байна. Дараах 5 заль таны дансыг 0₮ заахаас сэргийлэх болно. Гэхдээ их хэмжээний мөнгө дээр хэрэгжүүлэхийг зөвлөхгүй шүү! Иймд өөрийн нөхцөл байдалд тохируулан уншаарай. 

1. Олон данс нээх

Дийлэнх хүмүүс үндсэн данснаасаа гадна хугацаат хадгаламж нээж мөнгө хуримтлуулдаг. Үндсэн данс мөнгөгүй болох үед 24/7 хугацаат хадгаламжаа бодож шаналах тохиолдол ч бий. Үүний оронд олон данстай байх нь олон талын ашигтайг мэдэх үү? Жишээ нь та орлоготой үедээ аль нэг дансандаа мөнгө хийгээд өөрөөсөө нууж болно, хэрэг болсон үед аминд орох ч юм бил үү?

2. Зээлийн аппликейшн

Зарим тохиолдолд зээлийн аппликейшн хамгийн сайн найз болох үе бий. Ах дүү, найз нөхөд, ломбард гээд энэ тэнд өрийн сүлжээнд орохоос урьтан зээлийн аппликейшн хэрэглэх нь өөртөө хийх хөрөнгө оруулалт ч болох боломжтой. Гол нь эргэн төлөх чадвараа тооцоолон зээл авах нь хамгийн чухал. Иймд аль болох эрсдэл багатай найдвартай үйлчилгээг сонгоорой. Токi аппликейшний зүгээс бэлэн мөнгөний бус, зөв зүйлдээ хэрэгтэй үедээ зарцуулах үйлчилгээнд суурилсан зээл болох Toki Credit-ийг санал болгож байна. Toki Credit-ийн зээлийн эрх 1,000,000₮ хүртэл нэмэгдсэн бөгөөд та уг үйлчилгээгээр та Toki Pay нэвтэрсэн 2'000 гаруй байгууллагаас болон Toki аппликейшний 40+  үйлчилгээнээс худалдан авалт хийн Toki Credit ашиглан төлбөрөө зээлээр төлөх боломжтой.

Тoki-оо ЭНД  дарж татаарай.

3. Мөнгө зээлдүүлэх

Дээр дурдсанчлан энэхүү мэдээг их хэмжээний мөнгө дээр хэрэгжүүлэхийг зөвлөхгүй. Гэхдээ санхүү төлөв түвшин үед хэн нэгэнд мөнгө зээлэх нь дараа аминд орох тохиолдол бишгүй л байдаг биз дээ. Байгалийн хуульд ч гэсэн өгч байж авдаг гэдэг. Иймд боломжтой үедээ найдвартай нэгэнд бага хэмжээний мөнгө зээлдүүлэх нь танд ашигтай.

4. Орлогын эх үүсвэр нэмэгдүүлэх

Санхүүгийн ганц эх үүсвэртээ найдах бус хувийн санхүүгээ солонгоруулахын тулд ямар нэг нэмэлт ур чадвар эзэмших нь мөнгө санхүүгийн хувьд баталгаатай амьдрахад тусална.

5. Хөрөнгө оруулах

Хэрвээ та өдөр тутмын орлого зарлагадаа санаа зовохгүй байх хэмжээнд очсон бол хөрөнгө оруулах нь мөнгөө арвижуулах гол арга юм. Хувьцаанд хөрөнгө оруулах, үл хөдлөх хөрөнгө авч түрээслүүлэх зэрэг нь байнгын хөдөлмөр шаарддаггүйгээрээ давуу тал олгодог. Эртнээс хөрөнгө оруулж эхэлбэл ашгаа мөн л эртнээс хүртэж эхэлнэ гэсэн зарчим бийг мартаж үл болно. Хөрөнгө оруулагчид ашгаа аваад хувьцаагаа зарж дахин хувьцаа авах циклтэй байдаг. Хэрвээ та хөрөнгө оруулах боломжтой байвал, хөрөнгө оруулалтын ойлголт, зарчмуудыг мэддэг байх хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Кино үдэш, Анна Каренина, Үүл салхи ус
2
19 цагийн өмнө
Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэгийн залуус "2024 China-Ningbo Flag Football Intern...
3
21 цагийн өмнө
BLACKPINK хамтлагийн Лиза найз залуугийн хамт паппарацийн дуранд өртсөн нь
санал болгох
1
22 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
3
0
0
0
2
14

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hen meddi 2024.04.23 103.168.34.99

bullshit bla

0 Хариулах