Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Олимпын наадмын үеэр Токио хотод коронавирусийн тохиолдол 4 дахин нэмэгджээ


XXXII удаагийн Токиогийн Олимп эхлэхээс хэдэн сарын өмнө л хотын оршин суугчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй хэдэн арван мянган гадаадын иргэдээс коронавирусийн халдвар илэрнэ гэдэгт сэтгэл зовниж байлаа. Тэгвэл энэ мягмар гарагт Токио хотод коронавирусийн 2848 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь зургаадугаар сарын дунджаас даруй дөрөв дахин их тоо ажээ. Гэсэн ч Олимпын наадамд бүгдийн анхаарал сатаарч нөхцөл байдал хэвийн мэт харагдаж байна. Өнгөрсөн гурван хоногт Токио хотод нийт 9382 удаагийн PCR шинжилгээ авагдсанаас 30 хувь нь эерэг гарсан нь маш өндөр үзүүлэлт юм. Энэ байдлаараа Япон улс нэгдүгээр сарын халдварын рекорд руугаа эргээд ойртож байна. 

Энэ талаар Токиогийн иргэд, эрүүл мэндийн ажилтнууд дуу хоолойгоо хүргэсээр байгаа ч олимп үргэлжилсээр байна. Мөн долдугаар сарын 1 - 25-ны хооронд олимптой холбоотойгоор Япон улсад ирсэн 37000 хүнээс PCR шинжилгээ авахад зөвхөн 30 тохиолдол эерэг гарсныг холбогдох албаныхан мэдээлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар олимпын үйл ажиллагаанд оролцогсдоос 155 хүн коронавирусийн халдвар авснаас 14 нь тус наадмын аюулгүй байдлыг хангаж ажилласан цагдаа нараас илэрсэн байна. 

 "Бид халдварыг намжаахын төлөө байнгын шинжилгээ авч, чадах бүхнээ хийж байгаа" - Олон улсын олимпын хорооны төлөөлөгч Марк Адамс

Энэ удаагийн Токиогийн Олимпод дотоодын үзэгчдийг хориглосон нь тус хотод тогтоосон онц байдалтай холбоотой байна. Гэсэн ч төв хотын иргэд Засгийн газрын тогтоолыг үл тоон шөнө оройн цагаар цугларч, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэжээ. Энэ долоо хоногийн Никкей сонинд бичсэнээр Шинжүкү орчмын баар, хоолны газрууд Засгийн газрын тогтоолын эсрэг үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь төрөөс олгож буй нөхөн төлбөр хойшилсонтой холбоотой гэжээ. 

Харин олимпын наадамд оролцож буй тамирчид болон албаны хүмүүс цар тахалтай холбоотой дүрэм журмыг чандлан сахиж буй юм. Тэднийг шагнал гардуулах ёслолын үеэр 30 секунд л маскаа авахыг зөвшөөрчээ. Түүнчлэн ОУОХ-ны ажилтнууд, тамирчид болон хэвлэл мэдээллийнхэн бүрэн вакцинд хамрагдсан байна. Мөн нийт япончуудын 25 хувь нь вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн байгаа ажээ.


Эх сурвалж: The Washington Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
9 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
9 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.